HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

БНСУ-д визгүй зорчих, чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах асуудлаар санал солилцлоо

|
HumanZ
| 2025 оны 11 сарын 20

Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны 9 дүгээр хуралдаан Гадаад харилцааны яаманд боллоо.

Хуралдаанд Монгол Улсын талаас ЗГХЭГ-ын дарга, Монгол хэсгийн дарга С.Бямбацогт, БНСУ-ын талаас тус улсын Гадаад Хэргийн дэд сайд, Солонгосын хэсгийн дарга, хатагтай Ким Жин А тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.

Уулзалтын эхэнд ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал хийгээд Засгийн газрын бодлого, зорилтын талаар товч мэдээлэл хийсэн юм.

Үргэлжлүүлэн талууд Монгол, БНСУ-ын хоорондын хамтын ажиллагааны хүрээнд тэр дундаа худалдаа, эдийн засаг, эрдэс баялаг, уул уурхай, эрчим хүч, зам тээвэр, байгаль орчин, боловсрол, эрүүл мэнд зэрэг салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх, төрийн албаны шинэчлэл, хүний нөөцийн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо.

Мөн ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт талуудын энэ удаагийн уулзалтаар Монгол Улсын иргэдийн БНСУ-д зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөх, тус улсад оршин суугаа манай улсын иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах асуудлыг хөндөж, бодитой үр дүн гаргаж ажиллах, эхний ээлжид эрүүл мэндийн шалтгаанаар тус улсыг зорьж байгаа монгол иргэдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай санал тавьсан юм.

Хэрэв манай улсын иргэдийн визийн асуудалд бодитой ажил хэрэгч байдлаар хандаж, шийдвэрлэхгүй тохиолдолд ирэх 2026 оноос БНСУ-ын иргэдийг визтэй зорчдог болгохоос өөр аргагүй болно гэдгийг ч хэллээ.

Түүнээс гадна Монгол, БНСУ-ын хооронд эдийн засгийн чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах асуудлаар талууд санал солилцлоо. Манай улсын тухайд БНСУ-руу жилд ердөө 50 гаруй сая ам долларын экспорт хийдэг бол тус улсаас 500 сая ам долларын импорт хийдэг.

Тэгвэл монголын бараа бүтээгдэхүүнийг БНСУ-ын зах зээлд гаргах, тус хэлэлцээрт хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, тэр дундаа арьс шир, ноос ноолуур, мах махан бүтээгдэхүүнийг Солонгосын зах зээлд гаргах асуудлыг заавал тусгах талаар байр сууриа илэрхийллээ.

  • Гадаад харилцааг эдийн засагжуулах, ган хайлуулах, зэс боловсруулах үйлдвэрүүдийн нээлттэй тендерт  тус улсын дэлхийд тэргүүлэгч компаниудыг оролцуулах,
  • Чухал ашигт малтмалын судалгааны төв байгуулахаар боллоо.

Эдгээр асуудлаар талууд ойрын үед тодорхой шийдэл гаргаж ажиллахаар уулзалтын төгсгөлд тохирлоо.

Ташрамд дурдахад, Агаарын тээврийн либералчлалын үр дүнд  хоёр улсын хооронд өмнө нь 7 хоногт 7 нислэгтэй байсан бол одоо 70-аас 80 болж нислэгийн давтамж эрс нэмэгдсэн.

Тийзийн үнэ 3 сая төгрөг байсан бол 1 сая төгрөг болж 3 дахин хямдарсан. Үр дүнд нь зөвхөн энэ 2025 онд гэхэд БНСУ-ын 180 мянган иргэн манай улсад ирсэн байна.

ЖЮҮ ЖИЦҮГИЙН ТАМИРЧИД АЗИЙН АВАРГААС ДОЛООН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
Улаанбаатар хотод энэ онд 100.9 км авто замыг бүрэн шинэчиллээ
Алтай хотхон орчимд ус зайлуулах 437 метр шугам угсарлаа
Сэлбэ голын голдирлыг тэлж, түшиц хана барих ажил 60 хувьтай үргэлжилж байна
Зудын байдлыг үнэлэхэд 11 аймгийн 43 сум цагаан зудтай байна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

ТАНИЛЦ | Их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх босго оноо
ЦАГ ҮЕ
GenZ ажиглагч | Чуулганы нээлт үзээд газар дээрээ солиорсон сэтгүүлчийн тойм
GenZ АЖИГЛАГЧ ОЦА
НӨГӨӨ ФУРГОНЫ “ЖАДАМБА АХ”
HUMANZ
Бие даалтын долоо хоногийг “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулна
Цаг үе
Судалгаа: Ижил цагт унтдаг хосууд харилцаандаа илүү сэтгэл хангалуун байна
13 ШАЛТГААН
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?