HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

“Залуучуудын хөгжлийн төлөөх түншлэл: Салбар дундын уялдаа холбоо” үндэсний чуулганыг зохион байгууллаа

|
HumanZ
| 2025 оны 10 сарын 21

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас залуучуудын хөгжил, оролцоо, хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран залуучуудад тулгамдаж буй асуудлуудыг өөрсдийнх нь оролцоотойгоор тодорхойлон эрэмбэлж, шийдвэрлэх үйл ажиллагаанд салбар дундын уялдаа холбоог сайжруулан хамтран ажиллах зорилгоор “ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ТҮНШЛЭЛ: САЛБАР ДУНДЫН УЯЛДАА ХОЛБОО ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН”-ыг 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Төрийн ордны Их танхимд зохион байгууллаа.

Чуулганыг зохион байгуулахтай холбогдуулан 4 аймаг, 12 яамны хэмжээнд зохион байгуулсан урьдчилсан хэлэлцүүлгүүдээс гарсан санал, зөвлөмжүүдийг нэгтгэн эрэмбэлж Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарт гардууллаа. 

Чуулганыг нээж Монголын Улсын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ, “…Өнөөдрийн залуучуудын хөгжлийн төлөөх түншлэл, салбар дундын уялдаа холбоо үндэсний чуулганы хүрээнд 4 аймаг, 12 яамны хэмжээнд орон нутгийн болон салбарын залуучуудын хөгжлийг дэмжих асуудлаар урьдчилсан хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж, тус хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн өнөөдөр чуулж байна. Дээрх урьдчилсан хэлэлцүүлгүүдээс гарсан саналууд, чуулганы нэгдсэн зөвлөмжийн хэрэгжилтийн хүрээнд Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусган дахин танилцуулах болно.” гэлээ.

Мөн Монгол дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын сангийн тэргүүн Др.Халид Шарифи болон Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ина Марчюлёните нар чуулганд оролцогчдод мэндчилгээ дэвшүүлэв.

  • Чуулганы үндсэн хэсэгт тус Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Залуучуудын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Батдорж, Монголын залуучуудын эвсэл ТББ-ын Ерөнхий захирал Т.Амарзаяа, НҮБ-ын Хүн амын сангийн Залуучуудын хөтөлбөрийн мэргэжилтэн Х.Баттуяа, Гэр бүл судлаач, доктор, дэд профессор Б.Оюун-Эрдэнэ нар илтгэл танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

  • Дэд хэсэгт Sica судалгааны байгууллагын гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбилэг, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн дэд захирал, анагаах ухааны доктор Н.Алтанзул, Сольюшн менежмент группын гүйцэтгэх захирал Н.Хулан, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Хот дахин төлөвлөлтийн хэлтсийн дарга В.Мөнхжаргал, Монголын оюутны холбооны ерөнхийлөгч Б.Мягмарренчин нар тус тус илтгэл танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэв.

Монгол Улсын нийт хүн амын 28 хувийг /968,524/ 15-34 насны өсвөр үе, залуучууд эзэлдэг. Энэхүү үндэсний чуулган нь төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, залуучуудын хамтын ажиллагааг өргөжүүлж, залуучуудын хөгжлийг дэмжих шинэ бодлогын шийдвэрүүдийг гаргахад чухал ач холбогдолтой юм.

Зуслангийн бүсийн айлуудын эд зүйлсийг хулгайлсан бүлэг этгээдийг илрүүлжээ
ТБХ: Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
Энэ хичээлийн жилийн сургуулийн түвшний олимпиад энэ сарын 12-28-ны өдрүүдэд зохион байгуулагдана
“БИДНИЙ БАХАРХАЛ” төслийн нээлт боллоо
МОНГОЛДОО 100 хувь дахин боловсруулсан савлагаатай анхны брэнд BONAQUA
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

“Met Gala 2026” наадмын шилдэг хувцасласан 13 АЛДАРТАН
From INNA
“Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн анхдугаар наадмыг зохион байгуулна
ЦАГ ҮЕ
YouTube Kids-ийг хүүхдэд хамгийн аюулгүй болгох бүрэн ТОХИРГОО
+UPDATE
АСТАНАД ОЧСОН ТЭМДЭГЛЭЛ | Шинэ хотын танил амт
GenZ АЖИГЛАГЧ Ангилалгүй
MET GALA | Артист Золагийн урласан хумсаар гангарсан алдартнууд
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?