HumanzHumanzHumanz
Хайх
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
Хайх
Follow US
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Дэлхийд

Климтийн хөрөг зургийг Sotheby’s-ийн дуудлага худалдаанд 150 сая ам.доллараас дээш үнээр зарагдана гэж үзжээ

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2025 оны 11 сарын 19

Хоёр жилийн өмнө Густав Климтийн сүүлчийн хөрөг болох сэнс барьсан танихгүй эмэгтэйн өнгөлөг зураг дуудлага худалдаанд 108 сая ам.доллараар зарагдаж, уран бүтээлчийн дээд амжилтыг тогтоож байв. Харин энэ удаад Австрийн зураачийн дээд амжилтыг дахин эвдэхээр хүлээгдэж буй зургаан фут өндөр, залуу өв залгамжлагчийн хөрөг худалдаанд гарч байна. Энэхүү бүтээл нь Нацистуудад дээрэмдэгдэж, Дэлхийн II дайны үеэр бараг устах шахаж байжээ. Хэдэн арван жилийн турш олон нийтэд бараг үзэгдээгүй гэж хэлж болохоор энэ зураг Эстэе Лаудерын өв залгамжлагч Леонард А. Лаудерийн гэрт амьдралынх нь сүүлчийн жилүүд хүртэл хадгалагдаж байсан аж.

“Элизабет Ледерерийн хөрөг” нь Лаудерийн цуглуулгын хамгийн үнэ цэнтэй бүтээл болон Sotheby’s-ийн дуудлага худалдаанд 150 сая ам.доллараас дээш үнээр зарагдана гэж үзжээ. Түүний цуглуулгад Климтийн хоёр өөр бүтээл хоёулаа Аттерзее нуурын байгалийн зураг бөгөөд тус бүр нь 70–80 сая ам.доллараар үнэлэгдэж байгаа бөгөөд нийтдээ 400 сая гаруй ам.долларын үнэд хүрч болзошгүй гэнэ.

Климтийн уран бүтээлүүдийн дундаас энэ хөрөг нь тийм ч алдартай биш. Түүний хамгийн чинээлэг ивээн тэтгэгчдийн охин Элизабет Ледерерийг дүрсэлсэн уг зураг нь Климт нас барахаасаа хоёр жилийн өмнө буюу 1918 онд дууссан юм. Хөрөгт Элизабетийг хятадын урлагийн сэдэлтэй хээ угалз бүхий тунгалаг, чимэглэлт нөмрөгтэйгээр дүрсэлжээ. Хэдэн арван жилийн турш тэр зураг Нью-Йорк дахь Лаудерийн Фифтийн өргөн чөлөөний гэрийн хананд өлгөөтэй байж, хааяа нэгхэн удаа олон нийтэд дэлгэгддэг байв. Түүнийг нэг удаа Орчин үеийн урлагийн музейд, мөн түүний ахын байгуулсан Нью-Йоркийн Нойэ галерейд үзүүлжээ. Харин 2017 онд Лаудер уг бүтээлийг Канадын Үндэсний урлагийн галерейд урт хугацаанд зээлдүүлж, энэ оны эхээр буцаан авчээ.

Элизабет Ледерер Климтийн өмнө сууж зуруулахдаа ердөө 20 настай байсан бөгөөд “үнэхээр эмгэнэлт хувь тавилантай хүн” гэж Браун хэлжээ. Ледерер дайнаас өмнө бүхнээ алдсан бөгөөд дайн дуусахаас өмнө, 50 насандаа нас барсан ч үхлийн шалтгаан нь тодорхойгүй хэвээр байна.  Климтийн зарим бүтээлүүд олон жилийн турш эргэн олдож, буцаан авах ажиллагааны төвд байсан ч 1948 онд Ледерерийн хөрөг түүний ах Эрихт буцаан өгөгджээ. Эрихийг Климтийн анд, зураач Эгон Шиле ч өөрийн бүтээлүүддээ дүрсэлж байв. Тэр нас барах хүртлээ уг бүтээлийг хадгалсан байна.

Худалдаачин Серж Сабaрский 1983 онд хөргийг худалдан авч, хоёр жилийн дараа Лаудерт худалдаалжээ. Тухайн үед Лаудер Климтийн уран бүтээлд онцгой сонирхолтой болж эхэлсэн үе юм. АНУ-д Климт бараг танигдаагүй уран бүтээлч байхад, 1965 онд Соломон Р. Гуггенхайм музей Климт, Шиле хоёрын хамтарсан үзэсгэлэн гаргаснаар түүний нэр хүнд өсчээ. Унгар, Чех гаралтай Лаудер 1970-аад онд Климтийн бүтээлүүдийг цуглуулж эхэлсэн нь түүний гэр бүлийн Европтой холбоотой гарал үүсэлтэй холбоотой байв.

Климтийг “Алтан үе”-ийн бүтээлүүдээр нь илүү сайн мэддэг. Тэр үедээ “Үнсэлт” болон “Аделе Блох-Бауэр I-ийн хөрөг” зэрэг алтлаг урлагийн бүтээлүүдийг туурвиж байв. Гэвч нас барахаасаа өмнөх жилүүдэд түүний геометрийн хээ илүү уян, бийрний хөдөлгөөн сул, дорно дахины урлагаас хүчтэй нөлөө авсан байна. Sotheby’s-ийн мэдээлснээр, Ледерерийн хөрөгт дүрслэгдсэн дүрүүд нь Климтийн хувийн цуглуулгад байсан хятадын урлагийн бүтээлүүдээс сэдэвлэсэн байж магадгүй аж. Түүнчлэн Элизабетийн өмссөн хятадын луугийн хээтэй нөмрөг нь хүч чадлын бэлгэдэл юм. 

CNN News

ДСХХ-оос 2022 онд ажлын байран дээрээ амиа алдсан сэтгүүлчийн тоо огцом өссөн гэж мэдээллээ
Taeyang-ийн “Quintessence” цомог өмнөх цомгийн борлуулалтын амжилтаа эвдлээ
Судан улс Египетээс илүү олон пирамидтай гэдгийг та мэдэх үү
“Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2025” үзэсгэлэн төв талбайд эхэллээ
Гачууртаас Шар хадны эцэс хүртэлх замын ажил 75 хувьтай байна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

MGI | “Монгол Улсын мисс Ц.Аззаяа өдөр бүр гайхшруулж байна”
Ангилалгүй
“Met Gala 2026” наадмын шилдэг хувцасласан 13 АЛДАРТАН
From INNA
ТАНИЛЦ | Улаанбаатар марафоны өдөр дараах замуудыг хаана
ЦАГ ҮЕ
MET GALA | Артист Золагийн урласан хумсаар гангарсан алдартнууд
DAILY NEWS
Халхын голын байлдаанд оролцсон 102 настай сувилагч өөрийнхөө тухай жүжгийг үзлээ
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?