HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Ангилалгүй

Тавантолгойн түүх: Яагаад төр 96 хувиа авч, Энержи Ресурст 4 хувиа үлдээв

|
HumanZ
| 2025 оны 11 сарын 19

Тавантолгойн лиценз хаанаас эхэлсэн, яаж хувийн хэвшилд шилжсэн, яагаад төрд буцаагдсан талаар бид эхний нийтлэлдээ баримтад тулгуурлан тайлбарласан. Гэвч лицензийн логик дараалал тодорхой ч, өнөөгийн Тавантолгойг тойрсон маргаан үргэлжилсэн хэвээр байна.

Учир нь энэ асуудал зөвхөн лицензийн тухай биш.
Энэ бол төр, хувийн хэвшлийн бодлогын загвар, олон нийтийн итгэлцэл, ил тод байдлын тухай асуудал юм. Өөрөөр хэлбэл, лицензүүд төрийн бодлогоор биш, тухайн үеийн хуулийн зохицуулалтаар олгогдсон.

Тавантолгойн бодит түүхийг эргүүлэн харах нь

Өнөөдөр олон нийтийн сэтгэхүйд хувийн компаниуд ордыг хууль бусаар булаасан гэх ойлголт түгээмэл байдаг ч түүх нь бүр өөр. Баримтаар бол дараах дараалалтай:

  1. 1996 – Тавантолгойн ордын хайгуулын лицензийг АНУ-ын “Magma Copper” авсан.
  2. 1998 – Magma-г “BHP Billiton” худалдаж авч лицензийг өвлөсөн.
  3. 1999 – BHP эдийн засгийн үр ашиггүй гэж үзэн лицензээ төрд буцаасан.
  4. 1999–2002 – Лицензийг Монголын “Майн Инфро” ХХК эзэмшсэн.
  5. 2002 – “Энержи Ресурс” компанид шилжив.

Энд хууль зөрчсөн ямар ч үйлдэл байхгүй. Энэ бүх шилжилт тухайн үеийн 1997 оны Ашигт малтмалын хуулийн дагуу болсон.
Хуулинд: Хайгуул хийсэн талбайнхаа ашиглалтын лицензийг үргэлжлүүлэн авах эрхтэй гэж заасан байв.
Өөрөөр хэлбэл, лиценз хувьдаа очсон нь зөв, буруу гэх улс төрийн асуудал биш, тухайн үеийн хууль, эдийн засгийн нөхцөл байдалд тохирсон эрх зүйн үр дагавар байжээ.

Стратегийн ордын бодлого тодорхойгүй байсан нь маргааны эхлэл

2007 он хүртэл Монгол Улсад стратегийн ордуудыг хэрхэн хөгжүүлэх, төрийн оролцоо хэд байх, хувийн хэвшлийн эрх ямар байх талаар нарийн бодлого байгаагүй. Хуульд ердөө л төр 50 хүртэл хувь эзэмшинэ гэж заасан.
“Хүртэл” гэдэг нь 0 хувь ч байж болно, 50 хувь ч байж болно.

Өөрөөр хэлбэл, энэ заалт төр, хувийн хэвшил, олон нийтийн ойлголтыг хоорондоо зөрөлдүүлсэн анхны эх үүсвэр болсон.

Тэр үед:

  • Төр → Хяналтаа хадгалмаар байсан.
  • Хувийн хэвшил → Хөрөнгө оруулалтын эрхээ хамгаалмаар байсан.
  • Иргэд → Бүхнийг төр авсан нь зөв, эсвэл өрмийг хувийнхан авсан гэж хоёр хуваагдсан.

Ийм бодлогын тодорхой бус орчинд л дараах том шийдвэр гарсан. 2008 онд Засгийн газар ордын 96 хувийг төрд, 4 хувийг Энержи Ресурс компанид үлдээсэн. Хууль зүйн хувьд тухайн үеийн эрх зүйн орчинд нийцэж байсан. Стратегийн хувьд төр хяналтаа бүрэн авах боломжоо ашигласан. Гэвч олон нийтийн ойлголтоор бүр өөр зураг харагдсан.

“Өрмийг нь хувийнханд үлдээв” гэх ойлголт хаанаас үүссэн бэ?

Хэдийгээр лицензийн эх үүсвэр, шилжилт нь хуульд нийцсэн ч олон нийтэд нэг зүйл сэтгэлд тээгдсэн хэвээр үлдсэн. Яагаад төр 100% аваагүй вэ?

Энэхүү асуултад ерөнхий сайд асан С.Баяр тухайн үеийн ашигт малтмалын тухай хуулийн зохицуулалтаар 100 хувь авах боломжгүй байсан гэж тайлбарласан. Хэрвээ 100 хувь авсан бол үндсэн хуулиа зөрчнө бас бид анх 50 хувийг авах гэж хэлцэлд орж байсан бол харин ч 96 хувийг авсан нь тэр үедээ хамгийн сайн хэлцэл байсан.
Түүхэн баримт ч тэрийг нотолдог. 96:4 хувийн түүх бол өрмөөнөөс бус, дүрмийн хомсдолоос үүдсэн маргаан ч юм шиг.

𝐌𝐨𝐧𝐠𝐨𝐥𝐢𝐚 𝐅𝐚𝐬𝐡𝐢𝐨𝐧 𝐖𝐞𝐞𝐤 𝟐𝟎𝟐𝟓 | Монголын загварын ертөнцөд шинэ өнгө төрх нэмэх долоо хоног айсуй
Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх–2025” Төв цэнгэлдэх хүрээлэнд нээлтээ хийлээ
А.Баяр: Мопед скүүтэрийг 16 нас хүрсэн иргэнд түрээслүүлнэ
ContentCon | Монголын контент бүтээгчид нэг дор цуглана
Анна Винтур, Мэрил Стрип нар хамтдаа VOGUE сэтгүүлийн нүүрийг чимлээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

ТАНИЛЦ | Их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх босго оноо
ЦАГ ҮЕ
GenZ ажиглагч | Чуулганы нээлт үзээд газар дээрээ солиорсон сэтгүүлчийн тойм
GenZ АЖИГЛАГЧ ОЦА
Жүжигчин Аманда Байнс дахин олны анхаарлын төвд орж эхэллээ
Цаг үе
Монгол зохиолчийн бүтээл дэлхийн шилдэг хүүхдийн номын жагсаалтад багтлаа
DAILY NEWS
Бие даалтын долоо хоногийг “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулна
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?