HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
DAILY NEWS

“Хангайн Бор” киноны зохиолыг Холливудын алдарт зохиолч Жон Фуско өөрийн хүү Жиованни Фускогийн хамтаар бичиж байна

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2026 оны 01 сарын 20

Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Ардын Уран Зохиолч, Соёлын Гавъяат Зүтгэлтэн, Ах Урианхан овогт Бөхийн Бааст гуайн 1969 онд бичиж, тухайн жилдээ Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал авч байсан Хангайн Бор туужаас сэдэвлэсэн “Хангайн Бор” уран сайхны киноны зохиолыг Холливудын алдарт зохиолч Жон Фуско, түүний хүү Жиованни Фуско нар бичиж байгаагаа зарлалаа.

Энэхүү тууж нь хүн, амьтан, байгалийн хоорондын гүн гүнзгий, мөнхийн харилцааг нүүдэлчдийн гүн философи, ертөнцийг үзэх үзлээр дамжуулан өгүүлдэг.

Жон Фуско бол Netflix-ийн “Марко Поло” (2014–2016) цувралын санаачлан бүтээгч, ерөнхий продюсер, зохиолч юм. Түүний уран бүтээлд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Spirit” хүүхэлдэйн кино (Оскарын шагналд нэр дэвшсэн), “Hidalgo”, “Young Gun”, Jet Li, Jackie Chan-н тоглосон “Хориотой хаант улс”, Michelle Yeoh, Donnie Yen нарын тоглосон “Унтаж буй бар, гэтэж буй луу ” зэрэг сонгодог бүтээлүүд багтдаг. Дорно болон өрнийн түүхийг холбосон бүтээлүүд хийдгээрээ алдартай Жон Фускогийн бүтээлүүд нь ихэвчлэн соёл ахуй, оюун санааны өвөрмөц байдал, байгалийн үзэсгэлэнт газар, хүний амитны ​​холбоо зэрэг сэдвүүд дээр гүн гүнзгий үндэслэсэн байдгаараа онцлогтой.

Америк гаралтай хэдий ч Жон Фуско ууланд өөрийн морины жүчээтэй, нүүдэлчин амьдралаар амьдарч, өдөр бүр тулааны урлагаар хичээллэж, Азийн түүх, соёл, ялангуяа Монголын түүхийг судалдаг байна. Түүнтэй хамтран зохиолчоор Нью-Йоркийн Их Сургуулийн Tisch-н Кино Урлагийн Сургуулийг кино зохиолч мэргэжлээр төгссөн, өөрийн хүү болох Жиованни Фуско ажиллаж байна. Аав хүү хоёр саяхан Саудын Арабт зураг авалт хийсэн Арабын домогт цэргийн командлагч Халид аль-Валид болон Ярмукийн тулалдааны тухай түүхэн туульс болох “Хугаршгүй сэлэм” киноны зохиолыг хамтран бичжээ.

“Хангайн Бор” киноны санаачлагч, продюсераар Монгол Улсын Соёлын Элч, жүжигчин, продюсер, мисс А.Баярцэцэг өөрийн баг хамт олонтой ажиллаж байгаа бөгөөд Фускогын оролцоонд талархал илэрхийлж, уг кино нь Монголын кино урлагийг цоо шинэ өнгө төрхөөр дэлхийд гайхуулан таниулах, нүүдэлчдийн гүн ухаанд тулгуурласан, дэлхийн үзэгчдэд зориулагдсан, орчин үеийн дэлхийн кино урлагийн сонгодог бүтээл болж чадахуйц бүтээл болж чадна гэдгийг онцоллоо.

Утаандаа живсэн улны амьдралтай иргэдийн асуудал сонгууль хүртэл ТЭДЭНД ХАМААГҮЙ
Улсын хэмжээнд шинээр 26 ХҮЧИЛТӨРӨГЧИЙН ҮЙЛДВЭР ашиглалтад орж, ТЭРБУМ гаруй төгрөгийн төсвийн хэмнэлт үүсэх боломж бүрдлээ
Шар усны үер болон уруйн үерээс сэрэмжтэй байхыг АНХААРУУЛЛАА
БӨХИЙН МАГТААЛ | Хөх тэнгэрийн доорхи хүчээр төгс аварга аа
ТАНИЛЦ | Энэ сард болох бөхийн барилдааны ХУВААРЬ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?