HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

ТАНД ХЭРЭГТЭЙ | Сүү, тараг жин хасхад тустай

|
HumanZ
| 2025 оны 11 сарын 14
Dairy products on stone table. Sour cream and milk.

Манай humanz.mn сайт нь унших дадлыг дэмжих, олон нийтийн мэдлэгт нэмэр болох, уншиж бичих чадварыг хөгжүүлэх зорилгоор алдартай зохиолчдын бичсэн номын онцлох агуулгуудыг хүргэдэг билээ. Энэ удаа бид зохиолч Я.Арслангийн “Эрүүл урт наслах алтан судар” номыг сонголоо. Энэхүү бүтээл нь 2023 онд уншигчдын гарт хүрсэн бөгөөд сонирхолтой олон мэдээллийг багтаажээ. Тус номонд багтсан мэдээллээс уншигч танд хүргэе. Та бүхэн “Эрүүл урт наслах алтан судар” номыг Интерном дэлгүүрээс худалдан авах боломжтой.

Сүү тараг ахиухан уух юмуу цагаан идээ идэхэд тарган мяраалаг хүмүүс турж болно.

Изриалын эрдэмтэн Данит Шахарын судалгаанаас үзвэл насанд хүрсэн хүн өдөр бүр 350 грамм сүү уухад 6 сард 5,5 кг турж болох ажээ. 350 г сүүнд 580-600 мг кальц агуулагдана. Сүүнд ихээр байх D витамин жин хасахад бас чухал нөлөөтэй байна.

Судалгаанд 40-65 насны 300 гаруй тарган эр, эм хүмүүс оролцож тослог багатай, нүүрс-ус багатай хоолны зарчим баримталсан байна. Тэд тослог багатай сүү, шоколадтай сүү, тослог багатай тараг, шар, цагаан хатуу бяслаг зэрэг цагаан идээ идэж байв. Судлаачид мөн тэдний цусан дахь D витамины хэмжээ, биеийн жингийн индекс (ВМІ)-ийг тодорхойлж байжээ. Кальц ихтэй сүү, цагаан идээ идэж цусанд D витамины хэмжээг нэмэгдүүлэхэд жин сайтар хасаж болох нь судалгаанаас харагдлаа гэж дүгнэсэн байна.

Судалгааны эхэнд D витамины хэмжээ бага байсан хүмүүст уг витаминыг нэмэгдүүлэх арга хэмжээ авчээ. D витамин нэмэгдэхэд жин хасагдах нь ихэсч байв. D витамин бас нарны гэрлийн нөлөөгөөр биед үүсдэг. Түүнчлэн D витамин дутагдахад зүрхний өвчин, зарим хорт хавдрын асуудал үүсч болохыг сүүлийн үеийн судалгаанууд харуулсан билээ.

D витамин багасахад жин нэмэгдэж, D витамин ихсэхэд жин улам бүр хасагдах бололтой. Биеийн жинг зохицуулахад D витамин оролцдог гэдэгт улам итгэх болов гэж доктор Винсент Пера хэлжээ. Сүү бол D витамины ихээхэн эх үүсвэр болдог,

2005 оны Америкийн хоолны ерөнхий зөвлөмжинд өдөрт 3 аяга сүү уухыг зөвлөдөг. Эндээс үзсэн ч жин ихтэй хүмүүс сүү уух хэрэгтэй байна.

Сүү ашигтай

Канадын эрдэмтдийн судалгаанаас үзэхэд жин хасах дасгал хийсний дараа хоёр том аяга сүү уухад чихэртэй энергийн ундаа ууснаас хамаагүй илүү булчин нэмэгдэж өөх хасагдаж байв.

Тарган хүний элэг хурдан хөгширдөг

Жин ихтэй хүний элэг хурдан хөгширдөг байна. Тарган хүн элэгний хавдар, шижингээр илүүтэй өвддөг нь элэгний хөгшрөлттэй холбоотой байж болох талтай. Гэхдээ өндөр эрсдэлтэй өвчин бүрийг тэгж үзэж болохгүй ажээ. Нас, биеийн өндөр адил боловч 230 фунт (85,8 кг) жинтэй тарган, 130 фунт (48,5 кг) жинтэй туранхай хоёр хүний элгийг харьцуулж судлахад тарган хүний элэг 5 насаар хөгширсөн байжээ.

Эх сурвалж: “Эрүүл урт наслах алтан судар” ном

Нууц үгтэй холбоотой сонирхолтой судалгаа, баримтууд
“ТБД Андууд” орчмын шинэ явган замыг хоёр хүнд даацын машин эвдсэн байна
RAIN-ий тоглолтын тасалбар худалдаанд гарлаа
Газар хөдлөлтийн улмаас Ишикава, Нийгата, Тояама мужуудад цунамигийн түгшүүр зарлав
СЭРЭМЖЛҮҮЛЭГ | Уулнаас буусан баавгай удаа дараа бог мал барьж иджээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

BIGBANG 20 жилийн ойд зориулсан дэлхийн аялан тоглолтоо зарлалаа
ЦАГ ҮЕ
Жилийн хугацаанд 44 биотехникийн ажилд оролцож, 200 гаруй шувууг дэлхийн санд бүртгүүлсэн Г.СҮХБААТАР
INTERVIEW
Э.Мөнхбаяр: Эрт босож өглөөний цайгаа бэлдэж уухаас амжилт эхэлнэ
+UPDATE
ТОМИЛОЛТ | Элсэн цөлийг мөнгө болгон хувиргасан Ниншягийн туршлага
GenZ АЖИГЛАГЧ
18 ХОНОГ
HUMANZ
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?