HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

“Хулгайлагдсан эсхүл хууль бусаар экспортлогдсон соёлын эд зүйлсийн тухай” ЮНИДРУА-ийн конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж дэмжлээ

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2024 оны 04 сарын 19

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хулгайлагдсан эсхүл хууль бусаар экспортлогдсон соёлын эд зүйлсийн тухай” ЮНИДРУА-ийн конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж дэмжиж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.

ЮНЕСКО, 1980-аад оноос эхлэн хулгайлагдсан, хууль бусаар экспортлогдсон соёлын эд зүйлийг хууль ёсны өмчлөгчид эргүүлэн өгөх, буцаах үйл ажиллагааны зохион байгуулалтыг хөнгөвчлөх, 1970 оны “Соёлын эд зүйлийн хууль бус экспорт, импорт, түүнчлэн өмчлөх эрхийг шилжүүлэхийг хориглох, тэдгээрээс урьдчилан сэргийлэх тухай конвенц”-ын зохицуулалтыг нарийвчлан, боловсронгуй болгох асуудлыг хувийн эрх зүйн хүрээнд зохицуулах боломжийг эрэлхийлж, судалж эхэлсэн. Үүний үр дүнд “Хулгайлагдсан эсхүл хууль бусаар экспортлогдсон соёлын эд зүйлсийн тухай” ЮНИДРУА “Хувийн эрх зүйг нэгтгэх олон улсын хүрээлэн”-гийн конвенцын төслийг боловсруулж, 1995 онд Итали улсын Ром хотноо баталсан байдаг. 

Өнөөдрийн байдлаар уг конвенцод дэлхийн 63 улс гарын үсэг зурж, эрх бүхий байгууллагын шийдвэрийн дагуу 41 улс нэгдэн орж 13 улс соёрхон баталжээ. 

Конвенцыг соёрхон баталснаар Монгол Улсын түүх соёл, өв уламжлал, ёс заншилд холбогдох эд зүйлсийн хууль бус эргэлттэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, эгүүлэн, эсхүл буцаан авах үйл ажиллагааг хөнгөвчлөх, олон улсын түвшинд энэ төрлийн гэмт хэрэг зөрчилтэй өргөн хүрээнд хамтран ажиллах, мэдээлэл солилцох хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх юм.

Сайжруулсан хатуу түлшний стандартыг шинэчлэн батлууллаа
Төөрсөн сураггүй болсон гурван удаагийн дуудлага бүртгэгдэж, эрлийн ажиллагааг зохион байгууллаа
Үндэсний брэнд “Lazy Bag” Ж.Очир-Эрдэнэ хүүгийн хандивын аянд нэгдлээ
АНХААР | Өнөөдөр дараах гурван байршилд авто зам хааж, шинэчилнэ
АНХААР | Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?