HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
АнгилалгүйДэлхийд

АНУ-ын хамгийн ачаалалтай нисэх буудлууд төрийн зогсолтоос болж мянга мянган нислэгээ цуцална

|
HumanZ
| 2025 оны 11 сарын 10

АНУ-ын Засгийн газрын санхүүжилтийн зогсолт үргэлжилбэл 40 гол нисэх буудалд агаарын зорчих хөдөлгөөн 10 хүртэлх хувиар буурах, үүний улмаас олон мянган дотоодын нислэг цуцлагдана Тээврийн сайд Шон Даффи мэдэгдлээ. Энэхүү шийдвэр нь зөвхөн дотоодын нислэгүүдэд хамаарах бөгөөд агаарын хөдөлгөөний хянагчид ядарч туйлдаж байгаа тухай Холбооны Нисэхийн Захиргаа (FAA)-ны дарга Брайан Бедфорд тайлбарлав.

Одоогоор 1.4 сая холбооны ажилтан  (агаарын хөдөлгөөний хянагч, байгаль хамгаалагч зэрэг) цалин хөлсгүйгээр ажиллаж эсвэл түр чөлөөлөгдөөд байна. Учир нь Конгресс төсвийн тухай асуудлаар тохиролцоонд хүрээгүй байгаа юм. Атланта, Нью-Йорк, Вашингтон хотуудын гол нисэх буудлууд үйлчилгээгээ хязгаарлана. “Бидний нэн тэргүүний зорилго бол аюулгүй байдал юм. Энэ нь улс төрийн асуудал биш  харин өгөгдөлд үндэслэн, цалингүй ажиллаж буй хянагчдын ачааллыг бууруулах арга хэмжээ юм” хэмээн Даффи мэдэгджээ. Холбооны ажилчдын үйлдвэрчний эвлэлүүдийн мэдээлснээр олон ажилтан стрессээс болж өвдөж, зарим нь хоёр дахь ажил хийж эхэлсэн байна.

Бямба гарагийн байдлаар, энэ төрийн зогсолт АНУ-ын түүхэнд хамгийн урт хугацаанд үргэлжилсэн тохиолдол болжээ. “Энэ бол ердийн үзэгдэл биш,” хэмээн FAA-ийн дарга Бедфорд хэлэв. “Төрийн зогсолт ердийн үзэгдэл биш. Агаарын хянагчид нэг сарын турш цалингүй ажиллаж байгаа нь ч ердийн зүйл биш.”

Нислэгүүдийн цуцлалт шат дараатай хийгдэнэ. Баасан гарагаас эхлэн 4 хувь, 11-р сарын 11 гэхэд 6 хувь, 11-р сарын 13 гэхэд 8 хувь, харин 11-р сарын 14-н гэхэд 10 хувь хүрэх ажээ. Цуцлалт нь өдөрт 3,500–4,000 нислэгт нөлөөлж болзошгүй бөгөөд олон улсын нислэгүүд хөндөгдөхгүй гэж мэдээлжээ. Хямд өртөгтэй Frontier Airlines компани зорчигчдод бусад агаарын тээврийн компанийн тийзийг урьдчилан авах зөвлөмж гаргасан байна.

FAA-гаас мэдээлснээр энэхүү шийдвэр нь зорчигчдын аюулгүй байдлыг хангахын тулд зайлшгүй хэрэгтэй арга хэмжээ юм. American Airlines компанийн мэдэгдэлд “аль нислэгүүдийг цуцлах талаар FAA-аас тодорхой мэдээлэл хүлээж байгаа” ч “ихэнх зорчигчдын аялалд нөлөөлөхгүй” гэжээ.

Delta Air Lines компани мөн “бүх нислэг төлөвлөсөн ёсоор үргэлжилнэ” хэмээн мэдэгдэж, зорчигчид нислэгээ өөрчлөх, цуцлах, буцаан авах эрхтэй болохыг онцолсон байна. 10-р сарын 1-нээс Засгийн газрын сан дууссанаас хойш олон холбооны ажилчид гэртээ харих эсвэл цалингүй ажиллах шаардлагатай болсон. Харин “чухал ажилтнууд” тухайлбал, агаарын хөдөлгөөний хянагчид  үүргээ үргэлжлүүлэх ёстой байв.

Төрийн зогсолт эхэлснээс хойш нисэх буудлууд шууд нөлөөг мэдэрсэн. Зарим нисэх буудалд хянагчид ажлаасаа чөлөө авч, нислэгүүд цөөн цагийн турш хойшлогдсон, зарим нь бусад буудлын хянагчдаар нөхөж ажиллуулсан байна. Даффи энэ долоо хоногийн эхэнд нислэгийн цуцлалт зайлшгүй болох талаар анхааруулсан бөгөөд одоогоор улсын 30 том нисэх буудлын талд нь ажиллах хүчний хомсдол үүссэн байна.

ABC news

Орон нутгаас нийслэл рүү нийлүүлж буй малын махыг шалгахад таван зөрчил илэрчээ
Метро барих төсөлд БНСУ-ын “Dohwa Engineering” компани зөвлөх үйлчилгээг үзүүлнэ
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч итгэмжлэх захидлаа гардуулав
Хэрэв сарьсан багваахай байхгүй бол текила ч үгүй болно
Монгол Улсад сэтгүүл зүй үүсч хөгжсөний 113 жилийн ой тохиож байна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Empire State Building-ийн антенн дээрээс энх тайвны туг мандуулсан хосыг баривчиллаа
DAILY NEWS
ТОМИЛОЛТ | Элсэн цөлийг мөнгө болгон хувиргасан Ниншягийн туршлага
GenZ АЖИГЛАГЧ
Coca-Cola Area x Playtime Festival 2026
ЦАГ ҮЕ
18 ХОНОГ
HUMANZ
GenZ ажиглагч | 78 гишүүн хамжиж өргөн барьсан ч тамхи зардаг томчуудад “ЖУЛДСАН ХУУЛЬ”
GenZ АЖИГЛАГЧ
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?