HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Нийгэм

Төв Азид технологи экспортлох анхны гэрээг “ФИБО КЛАУД” байгуулав

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2022 оны 09 сарын 30

Нийтийн анхны клауд инноватор компани болох Фибо Клауд нь Бүгд Найрамдах Казахстан Улсын харилцаа холбооны хамгийн том оператор компаниудын нэг болох Транстелеком-ын Казахстан улсын есөн хотод байрших Tier III стандартын 10 дата төвд клауд үйлчилгээг үзүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа. Тодруулбал, тус хоёр компани 2022 оны долдугаар сараас эхлэн яриа хэлэлцээр эхлүүлсэн бөгөөд гурван сарын турш системийн туршилт, сайжруулалт, гэрээ хэлэлцээрийн шат үргэлжилсэн байна. 

Энэхүү хамтран ажиллах гэрээ нь Монголын технологийн компани Төв Азид технологи экспортолж буй анхны томоохон гэрээ болж буйгаараа онцлогтой болж байна.

Транстелеком ХК нь 1999 онд байгуулагдсан 3,500 гаруй ажилтантай, нийт хүн амын 40 орчим хувьд үүрэн харилцааны үйлчилгээг үзүүлж ажилладаг бөгөөд нийт 14 хотыг холбосон 25,000 км шилэн кабелын сүлжээний холболттой үндэсний томоохон компани юм.

 Тус компани нь мэдээллийн технологи, харилцаа холбоо, эрчим хүч, боловсрол, шинжлэх ухаан гэх олон олон салбаруудтай хамтран ажиллахын сацуу системийн бүрэн автоматжуулалт, шилэн кабель холбох үйлчилгээ үзүүлэх, тэдгээрийг бүрэн цахимжуулахаас гадна мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр мэргэшсэн компани юм.

Фибо Клауд компанийн хувьд 2018 оноос хойш  үүлэн технологийн салбарт тасралтгүй үйл ажиллагаа явуулж cloud.mn болох Монголын анхны нийтийн болон хувийн клауд, түүн дээр суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчдэдээ санал болгож одоогоор 1,000 гаруй дотоодын байгууллагуудын цахим платформын найдвартай ажиллагааг хангаж байна. Amazon Web Service-н албан ёсны уулзалтуудыг тогтмол Улаанбаатартаа байгуулдаг ФИБОчуудын төслийг Amazon компани өөрсдийн албан ёсны сайт дээрээ өнгөрсөн жил гаргаж байсныг мөн онцлох нь зөв байх. Мөн тэд Forbes Mongolia 2021 шилдэг технологийн компаниар шалгарч байжээ.

Монгол залуусын оюуны хөдөлмөрөөр бүтэж буй софтвейр систем зөвхөн дотоодын хэрэгцээ бус олон улсын хэрэгцээнд нийцэж чадна гэдгийг энэхүү үйл явдал харуулж байна.

IHC койны О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарыг хилээр гарахыг хязгаарлав
ПРОКУРОРТ 703 ГОМДОЛ, ХҮСЭЛТ ХЯНАГДАЖ БАЙНА 
УЛС ОРОН ДАЯАР ЦЭРГИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛОВ
Нийслэлийн хэмжээнд нохойт эргүүл үүрэг гүйцэтгэж эхэллээ
ТАНИЛЦ | Есдүгээр сард олгох нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

“Нүүдэлчин” фестивалийн гурван өдрийн ХӨТӨЛБӨР
Цаг үе
COP17-ЫН ЭХНИЙ ӨДРҮҮДЭД ЯМАР АСУУДЛЫГ ХӨНДӨВ
Цаг үе
THE GUARDIAN | УЛААНБААТАРТ БОЛЖ БУЙ COP17-ООС ДЭЛХИЙ ЮУ ХҮЛЭЭЖ БАЙНА ВЭ
HUMANZ
COP17 хурал яагаад болж байгаа вэ | Монгол Улс ба “ТАЛ ХЭЭРИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ”
HUMANZ
ХасБанк Apple Pay үйлчилгээ нэвтрүүллээ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?