HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Нийгэм

Хүүхдээ зургаа эсвэл долоон настайгаас нь сургуульд оруулах уу гэдэг сонголтыг малчдад хэвээр үлдээж байгаа

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2023 оны 05 сарын 04

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн “Боловсролын хуулийн төсөлтэй холбогдуулан хамгийн их ирж буй санал бол малчдын хүүхдийг зургаан настай сургуульд оруулахыг анхаарч өгөөч гэдэг асуудал. Хүүхэд нь нэгдүгээр ангид суралцах болсноор ээж нь сумын төвд амьдарч эхэлдэг. Аав нь малаа хараад гэртээ үлддэг. Үүнээс шалтгаалж малчдын өрхийн төсөв хуваагдаж байна. Мөн гэр бүл салалт их болж байгаа. Бидний баталж буй хууль амьдралд нийцсэн, иргэдэд ээлтэй байх ёстой. 

Одоогийн мөрдөгдөж буй хуулийн 35 дугаар зүйлд зургаан наснаас нь сургуульд элсүүлэх боломжгүй бол малчин эцэг, эхийн хүсэлтийг үндэслэн шийдвэрлэнэ гэсэн заалт бий. Уг заалт шинэчилсэн найруулгын төслөөс хасагдсан юм уу” хэмээн асуув. 

Түүний асуултад УИХ-ын Боловсрол, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг “Боловсролын ерөнхий хуулийн талаар хоёр жил гаруй хугацаанд ярьсан. Малчдын зүгээс олон санал хэлж байсан. Нэгдүгээр ангид зургаан настай хүүхдээ элсүүлэх нь малчдын хувьд хүндрэлтэй, ялангуяа гэр бүлийн салалт их байна гэдгийг ярьж байсан.

Өнөөдрийн ярьж буй хууль бол ерөнхий хууль. Дараа нь ЕБС, СӨБ-ын хуулийг хэлэлцэнэ. Тухайн хуулиудад хүүхдийг зургаа эсвэл долоон настайгаас нь сургах уу гэдэг сонголтыг хэвээр нь үлдээж байгаа” гэдгийг хэллээ. 

Хэлний асуудлын тухайд “Бидний үндсэн хэл Монгол хэл хэвээрээ байна. Дагалдах гадаад хэл нь Англи хэл байх юм. Хэдэн настайгаас нь тухайн хэлийг заах талаар хуулийн төсөлд огт тусгаагүй. Хэддүгээр ангиас Англи хэл заах вэ гэдгийг хөтөлбөртөө тусгах ёстой. Англи хэлний багшийг бэлтгэх гэх мэт суурь олон ажил байгаа” гэдгийг хэллээ. 

Европын орнуудад өндөр цалинтай ажилд зуучилна, Шенгений улсын ажлын виз гаргана зэрэг зараар иргэдийг хуурч байна
Л.ЭНХ-АМГАЛАН: Баяр болохоор аав, ээждээ захидал бичдэг аянуудыг зогсооё
Хөгжлийн банкны гэх хэргийн шүүх хурал зургаа дахь өдрөө үргэлжилж байна
АТГ-аас оюутнуудын дунд “Авлига ба жендэр” эссэ бичлэгийн уралдаан зарлажээ
Орох ярианы эрх нь хаагдсан дугаартай эрчүүдэд зориулсан сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх төв
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
БНСУ-д нас барсан гадаад оюутнуудын таван хүн тутмын нэг нь амиа хорлосон байна
Цаг үе
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн одон медалиудыг цэгцлэх хуулийн төсөл санаачилжээ
Улс төр
“МӨНХ ТЭНГЭРИЙН БИЧИГ – 2026” ОУ-ын үзэсгэлэнгийн удирдамж
ЦАГ ҮЕ
“Найзууд” цувралын анхны анги цацагдсанаас хойш 32 жил өнгөрчээ
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?