HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

ASSOCIATED PRESS: Монголын энэрэнгүй баатар

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2025 оны 11 сарын 06

Дэлхийн дөрвөн тэрбум хүнд хүрдэг ASSOCIATED PRESS дээр “Монголын энэрэнгүй баатар” нэртэй нийтлэл гарсныг орчуулан хүргэж байна.

УЛААНБААТАР. 2025 оны 11 дүгээр сарын 5. (PRNewswire)

Монголын тогтвортой хөгжлийн нэгэн шинэ хөдөлгөөн доктор агсан Жэйн Гүүдоллын хүн төрөлхтөнд хандсан энэрэн нигүүлсэх сэтгэл, байгаль дэлхийгээ хамгаалах уриалгыг үргэлжлүүлж байна. Малчдын эрх ашгийн төлөө тэмцэгч Батхүүгийн Наранбадрахын үүсгэн байгуулсан “Монгол адууны диваажин” хөдөлгөөн хүн, адуу хоёрын эртний үнэнч нөхөрлөлийг хамгаалах доктор Гүүдоллын сүүлчийн хүслийг бодит ажил болгон хэрэгжүүлж байгаа юм. Доктор Жэйн Гүүдолл 2025 оны долдугаар сарын 11-нд анх удаа тэмдэглэсэн “Дэлхийн адууны өдөр”-т зориулж хэлсэн үгэндээ, “Дэлхийн адууны өдөр бол зүгээр нэг баяр биш, хүн төрөлхтний хамгийн эртний нөхөрлөлийг хамгаалах уриалга юм” гэсэн юм.

Түүний энэ үг өнөөдөр Монголын олон мянган малчид, иргэдийг нэгтгэсэн хөдөлгөөний уриа болж, бэлчээр нутгаа сэргээх, мал амьтнаа хайрлан хамгаалах, энэрэн нигүүлсэх сэтгэлд тулгуурласан уур амьсгалын бодлогоор нүүдэлчдийн уламжлалт амьдралын хэв маягийг дахин сэргээх үйлсийг удирдан чиглүүлж байна.

Парист эхэлсэн хамтын ажиллагаа Жэйн Гүүдолл болон Батхүүгийн Наранбадрах нар 2023 оны 11 сард Парист уулзаж “Итгэл найдварын өв” хэмээх санаачилгыг анх эхлүүлжээ. Тэд хамтдаа “Бэлчээрийн нүүрстөрөгч ба нигүүлсэлийн хүрээ” хэмээх шинэ санаачилгыг боловсруулж эхэлсэн бөгөөд энэ нь Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх Монгол Улсын “Үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмэр” буюу NDC 3.0 төлөвлөгөөнд бэлчээрийн нүүрстөрөгчийн тооцооллыг нэгтгэх зорилготой аж.

Энэхүү санаачилгыг Жэйн Гүүдоллын хүрээлэн болон НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр 2026 оны 8 дугаар сард Монгол Улсад болох COP17 бага хурлын үеэр танилцуулж, малчдын оролцоотойгоор газрын доройтлыг бууруулах шийдлүүдийг онцлох юм

Монголын “Адууны диваажин” хөдөлгөөн энэрэн нигүүлсэх сэтгэл, байгаль хамгааллын шинэ хандлагыг дэлхий дахинд түгээж байна 

Гүүдолл “Найдвар бол хүсэл биш, харин сонголт юм” гэсэн бол Батхүүгийн Наранбадрах “Ганц хүн сэтгэлийн галыг ноцоож чадна, харин бид хамтдаа дэлхийг эдгээх хүчтэй” гэж хэлжээ. Нигүүлсэх сэтгэлээр хөглөгдсөн тогтвортой хөгжил 2021 онд байгуулагдсан “Монгол адууны диваажин” хөдөлгөөнд өнөөдөр 3,000 гаруй малчид нэгдэж, улсын хэмжээнд нийт 129 сая га бэлчээрийн 76 хувьд тархаад буй цөлжилттэй тэмцэж байна. Тус санаачилга нь Монгол Улсад тогтвортой нүүдлийн мал аж ахуйг хэрэгжүүлэх үндэсний стандартын хүрээнд нүүрстөрөгчийн зээлд суурилсан тогтвортой мал аж ахуйг урамшуулах, эко аялал жуулчлалыг дэмжих, органик сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэрэг чиглэлээр ажиллаж байна. 

2022 онд НҮБ-аас тус хөдөлгөөнийг “Тогтвортой хөгжлийн манлайллын шагнал”-аар шагнажээ. Мөн онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэмжин баталж, Монгол Улсыг адуу хамгааллын дэлхийн төвөөр хүлээн зөвшөөрсөн юм.

2025 оны 3 дугаар сараас эхэлсэн “Хүмүүнлэг боловсрол” хөтөлбөрийн хүрээнд 3,000 хүүхэд малчин айлуудтай хамтран төл мал арчлах, маллах дадлага хийж байна. Энэхүү загвар хөтөлбөр хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндэд хэрхэн эерэг нөлөө үзүүлж байгааг НҮБ-ын Хүүхдийн сан болон ДЭМБ-аас судалж байгаа юм. Мөн хөдөлгөөний үүсгэн байгуулагч Батхүүгийн Наранбадрахын аварсан “Найдвар” нэртэй саарал адуу, хожим Пап Францисын адис хүртэж, дэлхий даяар нинжин сэтгэлийн билэгдэл болон танигджээ.

Жэйн Гүүдолл түүнийг “Нигүүлсэх сэтгэлийн бодит илрэл” хэмээн тодорхойлсон байдаг. Гүүдоллын эрхэм зорилгын үргэлжлэл Монгол Улс COP17 бага хуралд бэлдэж байгаа энэ цаг мөчид энэрэн нигүүлсэх сэтгэл хүн төрөлхтнийг мөн дэлхийг эдгээж чадна гэсэн Жэйн Гүүдоллын уриалгыг “Монгол адууны диваажин” хөдөлгөөн үргэлжлүүлэщж, амьдралд бодитоор хэрэгжүүлж байна. “Энэрэн нигүүлсэх сэтгэл, хүмүүнлэг боловсрол, адууг хайрлах сэтгэлээрээ нэгдэн, илүү энх тайван дэлхийг хамтдаа бүтээцгээе.” – Доктор Жэйн Гүүдолл, Дэлхийн Адууны Өдөр, 2025 он “Монгол адууны диваажин” нь малчдыг бэлчээрээ сэргээж, орлогоо төрөлжүүлж, хүмүүнлэг боловсролыг түгээхэд чиглэсэн хөдөлгөөн юм.

Тус хөдөлгөөнийг НҮБ-аас Тогтвортой хөгжлийн манлайлагч хэмээн үнэлэсэн бөгөөд нүүдэлчдийн уламжлалт мэдлэгийг орчин үеийн байгаль шинжлэх ухаантай хослуулан хэрэгжүүлдгээрээ онцлогтой гэжээ.

ОБЕГ: Цасанд боогдсон 626 иргэний аюулгүй байдлыг хангаж ажиллаа
МУБИС-ИЙН ДЭРГЭДЭХ ГЕРМАН ХЭЛНИЙ ОЛОН УЛСЫН ШАЛГАЛТЫН ТӨВ НЭЭГДЛЭЭ
Ж.Батсуурь: Ирэх дөрвөн жилд 150 мянган айлын орон сууц барих хөтөлбөрийг боловсруулаад байна
ТАНИЛЦ: Улс тунхагласны баяраар амрах боомтууд
Хэт халалтаас сэрэмжлүүлж байна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
БНСУ-д нас барсан гадаад оюутнуудын таван хүн тутмын нэг нь амиа хорлосон байна
Цаг үе
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн одон медалиудыг цэгцлэх хуулийн төсөл санаачилжээ
Улс төр
“МӨНХ ТЭНГЭРИЙН БИЧИГ – 2026” ОУ-ын үзэсгэлэнгийн удирдамж
ЦАГ ҮЕ
“Найзууд” цувралын анхны анги цацагдсанаас хойш 32 жил өнгөрчээ
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?