HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Ж.Батсуурь: Ирэх дөрвөн жилд 150 мянган айлын орон сууц барих хөтөлбөрийг боловсруулаад байна

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2024 оны 11 сарын 05

Арабын Бүгд Найрамдах Египет Улсад зохиогдож буй Дэлхийн хотуудын 12-р форумд оролцож байгаа Монгол Улсын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь өнөөдөр сайд нарын дугуй ширээний уулзалтад үг хэллээ. 

Тэрээр хэлэхдээ “Дэлхийн хүн ам 2050 он гэхэд 10 тэрбум болж, түүний 70 хувь нь хот суурин газарт оршин суух болно. Тиймээс, XXI зууны тогтвортой хөгжлийн хөтөлбөрт тусгасны дагуу том хотууд руу шилжин суурьших хөдөлгөөнөөс үүдэлтэй хүн амын хэт төвлөрлийг бууруулахын тулд бүсийн тэргүүлэх төв, дагуул хот, шинэ хотыг байгаль орчин, хүрээлэн буй орчинд ээлтэй, ухаалаг, эдийн засаг, байгалийн нөөцийн хувьд хэмнэлттэй, жендерийн тэгш эрхийг хангасан, дасан зохицох чадвартай байдлаар тооцон төлөвлөж, хүний эрүүл, аюулгүй орчинд аятай тухтай ажиллах, амьдрах нөхцөлийг бий болгоход дэлхийн улс орнууд хамтдаа анхаарал хандуулж байна. Чухам энэ цаг үед “Бүх зүйл хотжилтоос эхэлнэ” сэдвийн дор энэ удаагийн форумыг зохион байгуулж байгаа нь ихээхэн ач холбогдолтой юм.

Энэхүү форумаар бид шилдэг туршлагуудаа хуваалцаж, чөлөөтэй санал, бодол, шүүмжээ солилцон, ажлын туршлага, үр дүнг нэгтгэн дүгнэж, алсын хараа, шийдлийг бүтээлч байдлаар хэлэлцэх замаар хүн төрөлхтөнд ээлтэй хот төлөвлөлт, дэд бүтэц, дижитал шийдэл, ухаалаг, ногоон технологийг илүү үр ашигтайгаар нэвтрүүлэн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна. 

Дэлхийн улс орнуудын нэгэн адил Монгол Улсын Засгийн газраас бүс нутгийн тэнцвэрт хөгжлийг бий болгох урт хугацааны бодлогыг дэвшүүлж, хүн амын хэт төвлөрлийг сааруулах, хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах, иргэдийг эрүүл, аюулгүй таатай орчинд ажиллах, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс ногоон, гамшигт тэсвэртэй, “20 минутын хот”-ын үзэл баримтлалд суурилсан Шинэ хотуудын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байна. Цаашид бид ирээдүйн тогтвортой, ухаалаг хотын дэвшилтэд загварыг бодитоор хэрэгжүүлэхэд Та бүхэнтэй хамтран ажиллахад үргэлж бэлэн байгаагаа энэ ялдамд илэрхийлье.

Орон сууц гэдэг бол бидний зөвхөн амьдран суух байр гэхээс илүү хариуцлагатай, хамтдаа аж төрөхийн үндэс суурийг бүрдүүлдэг, нийгэм, эдийн засгийн хөгжлийг тодорхойлох үндсэн суурь үзүүлэлтийн нэг болохыг өнөөдрийн форумаар чухалчлан авч хэлэлцэж байгаад таатай байна. 

Монгол Улс 3 сая хүн амтайгаас 60 хувь нь хот, суурин газарт оршин сууж байгаа тул Засгийн газраас иргэдийн орон сууцны хангамжийг 25 хүртэл хувиар нэмэгдүүлэх хүрээнд 2024-2028 онд буюу ирэх дөрвөн жилд 150 мянган айлын орон сууц барих хөтөлбөрийг боловсруулаад байна. Уг хөтөлбөрийг дараах гурван үндсэн үзэл баримтлалд тулгуурлан хэрэгжүүлнэ:

Нэг. Нийтийн болон амины орон сууц барих төслийг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар хэрэгжүүлж, орон сууцны нийлүүлэлтийг тогтвортой хангана.

Хоёр. Өрхийн төлбөрийн чадварт нийцсэн, эрчим хүчний хэмнэлттэй, ногоон орон сууцыг дэмжин хөгжүүлж, ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэн эрэлтийг дэмжинэ. 

Гурав. Орон сууцны инженерийн хангамжийг иж бүрнээр шийдвэрлэж, эрүүл ахуй, амьдрах орчны чанарын стандартын шаардлагыг бүрэн хангана.

Үүний үр дүнд НҮБ-ын Ерөнхий Ассемблейгээс баталсан “Хотжилтын шинэ хөтөлбөр”-т тусгасан амьжиргааны шаардлага хангагдсан байх эрхийн нэг хэсэг болох шаардлага хангасан орон сууцтай байх эрхийг тасралтгүй, бүрэн хэрэгжүүлэх боломжтой болно. Та бүхэн өөрийнхөө оронд амжилттай хэрэгжүүлсэн, иргэдийг орон сууцжуулах үйл ажиллагааны ололт амжилт, туршлагаас бидэнтэй нээлттэй хуваалцахыг хүсье” гэлээ. 

Дэлхийн хотуудын 12 дугаар форумд оролцохоор Египетийн Каир хотноо дөрвөн улсын төр засгийн тэргүүн, 72 орны хот байгуулалт, барилгын сайд, 96 хотын захирагч мөн 37 мянга гаруй хот төлөвлөгч, инженер, архитекторууд, орон сууцны нийлүүлэгчид, хэвлэл мэдээллийнхэн цуглараад байна.

Гал унтраах техникийн олон төрөлт спортын бүсийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна
ТАНИЛЦ | Дараах 15 байршилд хичээлийн үзэсгэлэн худалдаа гарна
БНСУ-ын Дэжон хотын дарга болон ИТХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
“Урсгал болон тогтмол усны мандлаас эрэн хайх, аврах ажиллагаа”-ны дадлага, сургалтыг зохион байгуулж байна
Хариуцлагатай Монгол аялагч – Эх орноосоо эхлүүлье
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

ТАНИЛЦ | Их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх босго оноо
ЦАГ ҮЕ
GenZ ажиглагч | Чуулганы нээлт үзээд газар дээрээ солиорсон сэтгүүлчийн тойм
GenZ АЖИГЛАГЧ ОЦА
НӨГӨӨ ФУРГОНЫ “ЖАДАМБА АХ”
HUMANZ
Бие даалтын долоо хоногийг “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулна
Цаг үе
Судалгаа: Ижил цагт унтдаг хосууд харилцаандаа илүү сэтгэл хангалуун байна
13 ШАЛТГААН
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?