HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Улс төр

Монгол болон Казахстан Улсын иргэд хоёр улсад ажилласан хугацаагаа нэгтгэн тооцуулж өндөр настны тэтгэвэр тогтоолгох боломжтой боллоо

|
HumanZ
| 2025 оны 11 сарын 06

Монгол болон Казахстан улсын иргэд хоёр улсад ажилласан хугацаагаа нэгтгэн тооцуулж өндөр настны тэтгэвэр тогтоолгох боломжтой боллоо

Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг өнөөдөр Улсын Их хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж соёрхон баталлаа. Энэхүү хэлэлцээрийг  хоёр улсын хамтарсан шинжээчдийн ажлын хэсэг байгуулан 2018 оноос хойш 18 удаагийн хэлэлцээ хийж эцэслэн боловсруулсан. 

Хуулийн төсөл батлагдаж, хэлэлцээр хэрэгжсэнээр: 

Хоёр улсын аль нэгэнд шилжин суурьшсан иргэн 1998 оноос өмнө Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсад ажилласан, шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн хоёр улсын хууль тогтоомжийн дагуу тэтгэвэр тогтоолгох;

1998 оноос хойш Бүгд Найрамдах Казахстан Улсад хуримтлалын тэтгэврийн санд шимтгэл төлсөн Монгол Улсын иргэн Бүгд Найрамдах Казахстан Улсын хуримтлалын тэтгэврийн сангаас тэтгэвэр тогтоолгон авах боломж бүрдэж тухайн хүний ирээдүйн нийгмийн хамгааллын баталгаа хангагдах юм. 

Холбогдох албаны өгсөн мэдээллээр  2023 оны байдлаар БНКУ-д Монгол Улсын 8,036 иргэн оршин сууж байгаагаас 3,115 иргэн албан ёсоор ажил хөдөлмөр эрхэлж байгаа бол Монгол Улсад БНКУ-ын 564 иргэн оршин сууж байна.

Дээрх хууль батлагдсантай холбогдуулан бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагагүй бөгөөд хоёр улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу тэтгэвэр тогтоож олгох тул нийгмийн даатгалын санд санхүүгийн илүү дарамт үүсэхгүй юм.

Дэлхий нийтээр шилжин суурьшигч иргэд, тэдний гэр бүлийн нийгмийн хамгааллын эрхийг хангах хүрээнд Монгол Улсын иргэд олноор ажиллаж амьдарч буй улс орнуудтай Монгол Улс нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулан ажилладаг. Өнөөдөр батлагдсан хэлэлцээрээс гадна зургаан улстай нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах хэлэлцээр байгуулан хэрэгжүүлж байгаа бөгөөд Бүгд Найрамдах Австри Улс, Австралийн Холбооны Улстай хэлэлцээр байгуулах, ОХУ-тай байгуулсан хэлэлцээрээ шинэчлэн байгуулахаар ажиллаж байна.

Хүүхэд хамгааллын үйлчилгээг санхүүжүүлэх, нэг хүүхдэд ногдох дундаж зардлын нормативыг баталлаа
МАРГААШ | Хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө
Өнөөдөр дэлхийн хүнсний өдөр тохиож байна
ГЕГ: Соёлын биет өв, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлж, онцгой гавьяа байгуулсан хоёр албан хаагчид шагнал гардууллаа
Улаанбаатар, Бээжин хотын дарга нар уулзлаа
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

“Met Gala 2026” наадмын шилдэг хувцасласан 13 АЛДАРТАН
From INNA
“Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн анхдугаар наадмыг зохион байгуулна
ЦАГ ҮЕ
YouTube Kids-ийг хүүхдэд хамгийн аюулгүй болгох бүрэн ТОХИРГОО
+UPDATE
АСТАНАД ОЧСОН ТЭМДЭГЛЭЛ | Шинэ хотын танил амт
GenZ АЖИГЛАГЧ Ангилалгүй
MET GALA | Артист Золагийн урласан хумсаар гангарсан алдартнууд
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?