HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Улсын хэмжээнд таван түймэр цурманд, есөн түймрийг унтраах ажиллагаа үргэлжилж байна

|
HumanZ
| 2025 оны 06 сарын 28

 Улсын хэмжээнд өнөөдөр /2025.06.28/ 11:00 цагийн байдлаар Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Булган аймгийн Бугат, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Шарын гол, Алтанбулаг сумын “Гурван цагаан толгой”, “Орос даваа” гэх газруудад гарсан 5 ой, хээрийн гал түймрийг цурамд оруулсан.

Мөн Хэнтий аймгийн Батширээт, Сэлэнгэ аймгийн Ерөө, Хүдэр, Алтанбулаг суманд гарсан нийт 9 түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна.

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн “Доргон толгой” гэдэг газар энэ сарын 22-нд гарсан ойн түймрийн голомтод ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр нараар ахлуулсан 141 алба хаагч, 13 автомашин, сумын мэргэжлийн ангийн 124 хүн, 27 автомашинтайгаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буургачин II баг Ялбагийн “Асгатын ам” гэдэг газар энэ сарын 24-нд гарсан ой, хээрийн түймрийн голомтод Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар, нийслэлийн Онцгой байдлын газар, орон нутгийн иргэд ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сум Буурагчин II багийн “Даваат” гэдэг газар энэ сарын 24-нд гарсан ой, хээрийн түймрийн голомтод  тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтэс, НОБГ, орон нутгийн нийт 53 хүн, 6 автомашинтайгаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин II багийн “Хан-Хэнтий” тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэр “Шарлан гол” гэдэг газар энэ сарын 25-нд гарсан түймрийн голомтод ОБЕГ-ын дэргэдэх  Үндэсний аврах бригад, НОБГ-ын 70 гаруй алба хаагч ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатайн багийн Сөдтэйн даваа гэдэг газар энэ сарын 26-нд гарсан ойн түймрийн голомтод Сэлэнгэ, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газар, НОБГ-ын 30 орчим алба хаагч, орон нутгийн 53 хүн, 6 автомашинтайгаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай багийн  “Шоргоолж” гэдэг газарт энэ сарын 26-нд гарсан түймрийн голомтод  тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбар, Дорноговь, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар,  орон нутгийн нийт 36 хүн , 3 автомашинтайгаар ажиллаж байна.

Хэнтий аймгийн Батширээт сумын Онон I багийн “Баруун тас” гэдэг газар энэ сарын 26-нд гарсан ойн түймэрт ОБЕГ-ын дэргэдэх Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисдэг тэргээр түймрийн тандалт хийж, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн “Худгийн гуу” гэдэг газар энэ сарын 27-нд гарсан түймрийн голомтод Сэлэнгэ, Дархан-Уул, Булган аймгийн Онцгой байдлын газар, Хилийн цэргийн 0243 дугаар ангийн нийт 50 хүн, 5 автомашинтайгаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай багийн “Шоргоолжны өндөр” гэдэг газар энэ сарын 27-нд гарсан түймрийн голомтод  ОБЕГ-ын дэргэдэх Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисдэг тэргээр Орхон аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид тээвэрлэн хүргэж, үүрэг гүйцэтгэж байна.

Улсын хэмжээнд 2025 он гарсаар 12 аймгийн 64 сум, нийслэлийн 3 дүүрэг, нийт 138 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 47.4 % өссөн дүнтэй байна.

Нийтэлсэн: ОБЕГ

Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн гэр хорооллыг орон сууцжуулах байршлууд
Дайнаас үлдсэн гэрэл зургуудын ГУНИГТ ТҮҮХ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Улсын хэмжээнд 70 мянган га түймэрт өртжээ
“ЕБС-ийн хүүхэд хамгааллын үйлчилгээний чанарыг сайжруулах, эрүүл аюулгүй сургууль арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх” сургалт зохион байгуулагдлаа
Энэ онд 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчиллээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?