HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
DAILY NEWS

Baidu компанийн роботакси үйлчилгээ долоо хоногт 250 мянган захиалга авлаа

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2025 оны 11 сарын 05

Хятадын технологийн аварга Baidu дэлхий даяар роботакси үйлчилгээгээ өргөжүүлж буй. 10-р сарын 31-ний байдлаар долоо хоногийн бүрэн автомат, жолоочгүй тээврийн захиалгын тоо 250 мянгад хүрсэн талаар Apollo Go-ийн төлөөлөгч мэдээллээ.

“Baidu”-ийн роботакси үйлчилгээний дэвшил нь Хятад, АНУ-ын компаниуд хиймэл оюун ухаан, цахилгаан автомашин, бүрэн автомат жолоодлогын технологийн салбарт тэргүүлэх байр суурь эзлэхийн төлөө өрсөлдөж буй энэ үед тохиож байна.

Apollo Go одоогоор Ухань, Бээжин, Шанхай, Шэньжэнь хотуудын тодорхой хэсгүүдэд голлон ажиллаж байгаа бөгөөд Хонг Конг, Дубай, Абу Даби, Швейцарь зэрэг улс, бүс нутгуудад ч мөн үйл ажиллагаагаа өргөжүүлж байгаа аж. Роботакси үйлчилгээ нь ихэвчлэн орон нутгийн зохицуулагч байгууллагаас зөвшөөрөл авахын өмнө олон нийтэд зориулсан туршилтын шат дамжлагыг давах шаардлагатай. Baidu-ийн мэдээлснээр Apollo Go-ийн нийт 17 сая роботакси захиалга хийгдээд байгаа бөгөөд автомашинууд нь нийтдээ 240 сая километр (149 сая миль) зам туулжээ. Үүнээс 140 сая нь бүрэн жолоочгүй горимд явагдсан байна.

Аюулгүй байдлын талаарх мэдээллээр, Apollo Go-ийн автомашин бүр дунджаар 10.1 сая километр тутамд нэг удаа агаарын дэр (airbag) ажилласан тохиолдол бүртгэгдсэн ч, хүний амь нас эсвэл ноцтой бэртэл дагуулсан осол гараагүй гэж мэдэгдээд байгаа юм.

Baidu компани ирэх 11-р сарын 18-нд, АНУ-ын зах зээл нээгдэхээс өмнө улирлын тайлангаа зарлах бол, жилийн технологийн бага хурлаа 11-р сарын 13-нд Бээжинд зохион байгуулахаар төлөвлөж байна.

Сэлбэ голын 165,020 тонн мөсийг тээвэрлээд байна
Энгельсийн гудамж, Нарны гүүрний урд хэсэгт борооны ус зайлуулах шугам угсарна
Усанд сэлэхээр явсан эр санамсаргүйгээр Fashion Week-ийн тайзан дээр алхжээ
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын үр дүнд ДНБ багадаа гурав дахин нэмэгдэнэ гэв
НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
БНСУ-д нас барсан гадаад оюутнуудын таван хүн тутмын нэг нь амиа хорлосон байна
Цаг үе
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн одон медалиудыг цэгцлэх хуулийн төсөл санаачилжээ
Улс төр
“МӨНХ ТЭНГЭРИЙН БИЧИГ – 2026” ОУ-ын үзэсгэлэнгийн удирдамж
ЦАГ ҮЕ
“Найзууд” цувралын анхны анги цацагдсанаас хойш 32 жил өнгөрчээ
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?