HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Зам тээврийн осол, зөрчлийг бууруулах зорилгоор “Хариуцлагатай жолооч” аяныг эхлүүллээ

|
HumanZ
| 2025 оны 09 сарын 30

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас 2025 оны эхний 3 дугаар улирлын байдлаар гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг судалжээ. Судалгааны дүнг үзвэл согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил 302 бүртгэгдсэн нь 2024 оны оны мөн үеэс 24 хувиар, замын хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих зөрчлийн тоо өнгөрсөн оны мөн үеэс 32.5 хувиар, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэмт хэрэг 29 буюу 41.3 хувиар тус тус өсжээ.

Дээрх хугацаанд зөрчлийн улмаас учирсан 174.520.000 төгрөгийн хохирлоос 44.4 хувийг нөхөн төлүүлсэн байна. 2025 оны эхний 9 сарын байдлаар Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт зам тээврийн ослын улмаас 8 хүний амь нас хохирсон нь өнгөрсөн оны мөн үеэс 12.5 хувиар өссөн, зам тээврийн осол ихэвчлэн даваа, бямба гарагуудад 22:00 цагаас 06:00 цагийн хооронд гарчээ.  

Зам тээврийн осол, хэрэг гарахад замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчих, замын хөдөлгөөний дүрмийг баримтлахгүй байх, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгадаггүй, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээ зэрэг шалтгаан, нөхцөл байдал нөлөөлсөн байна.    

Судалгааны дүнг үндэслэн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газраас тус сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлтэй хамтран “Хариуцлагатай жолооч” нөлөөллийн аяныг нэг сарын хугацаагаар эхлүүлээд байна. 

Аяны хүрээнд төрийн байгууллагуудтай хамтран Замын-Үүд сумаас Улаанбаатар чиглэлийн босоо тэнхлэгийн замд тэмдэг, тэмдэглэгээ, сэрэмжлүүлэх самбар байршуулах, уг замаар зорчин яваа жолоочдод замын хөдөлгөөнд соёлтой оролцох талаар мэдээ мэдээлэл түгээх, тээврийн хэрэгслийн бүтэн байдал болоод гэрлийн стандартыг шалгах, иргэд, хүүхдүүдийн дунд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээ, мэдээлэл сурталчлах зэрэг ажил, арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ.

Замын хөдөлгөөний дүрмийг сайтар биелүүлж өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалахыг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газраас уриалж байна.

Нийтэлсэн: Улсын Ерөнхий Прокурорын газрын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах алба

Б.Халиун алтан медалийн төлөө өрсөлдөхөөр шалгарлаа
ЦАГ АГААР | Ойрын хоёр хоногт нийт нутгаар дулаарна
SKINCARE | Батгашилт үүсэх эрсдэлт хүчин зүйлс
ХООЛНООС АЙДАГ ХОВОР ЭМГЭГТЭЙ ОХИН
“Байгалийн ухааны боловсролын чадавх, үр өгөөжийг нэмэгдүүлэх” сургалт зохион байгуулагдлаа
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

“Met Gala 2026” наадмын шилдэг хувцасласан 13 АЛДАРТАН
From INNA
“Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн анхдугаар наадмыг зохион байгуулна
ЦАГ ҮЕ
YouTube Kids-ийг хүүхдэд хамгийн аюулгүй болгох бүрэн ТОХИРГОО
+UPDATE
АСТАНАД ОЧСОН ТЭМДЭГЛЭЛ | Шинэ хотын танил амт
GenZ АЖИГЛАГЧ Ангилалгүй
MET GALA | Артист Золагийн урласан хумсаар гангарсан алдартнууд
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?