HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Монгол, Туркменистаны бизнес эрхлэгчид урт хугацааны хамтын ажиллагааны сууриа тавилаа

|
HumanZ
| 2025 оны 06 сарын 03

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедовын төрийн айлчлалын хүрээнд Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимд  “Монгол-Туркменистаны бизнес форум” боллоо.

Талууд Монгол, Туркменистаны эдийн засгийн өнөөгийн байдал, бизнесийн орчин, хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчны талаар харилцан мэдээлэл солилцож, хүнс, хөдөө аж ахуй, нэхмэл, сүлжмэл эдлэл зэрэг салбарт хамтрах өргөн боломж байгаа гэдэгт санал нэгдлээ.

Туркменистаны тал уламжлалт хивс болон гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдаа зохион байгуулсан бол манай хивс, нэхмэлийн үйлдвэрүүд  бүтээгдэхүүнээ толилуулж, технологи, дизайн, түүхий эдийн сонголт зэргийн талаар туршлага солилцлоо.

Мөн хоёр улсын аж ахуйн нэгжүүд B2B уулзалт хийж, худалдаа, хөрөнгө оруулалт болон хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар ярилцлаа.

Форум нь бизнес эрхлэгчид шууд харилцаа, холбоо тогтоох, урт хугацааны хамтын ажиллагааны үндэс суурийг тавихад чухал алхам боллоо.

Туркменистан нь Хятад, Орос, Иран, Турк зэрэг дэлхийн 100 гаруй оронтой худалдаа хийдэг. Экспортын хэмжээ 12.7 тэрбум, импорт 7.3 тэрбум ам.доллар.  Байгалийн хий, нефть, нефтийн бүтээгдэхүүн, үр тариа, хивс, хивсэн бүтээгдэхүүн экспортолж, машин механизм, хүнс, эм, эмийн төрлийн бүтээгдэхүүн импортоор авдаг байна.

Нийтэлсэн: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба

НӨАТ-ААС ЮУ ЧӨЛӨӨЛӨГДӨХ ВЭ
НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно
Хур тунадас нийт нутгийн 80 орчим хувьд дунджаас бага орсон
Монгол Улсад байх хугацааг сунгуулах хүсэлтээ визийн хугацаа дуусахаас ажлын 5-аас доошгүй хоногийн өмнө ирүүлнэ
ТАНД ХЭРЭГТЭЙ | Ханиад, томууг юугаар эмчлэх вэ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?