HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Tips & Tricks

ЭРҮҮЛ МЭНД | Хэвийн жин яагаад чухал вэ

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2022 оны 09 сарын 26

Биеийн жингийн индекс (BMI) буюу биеийн жинг (кг) өндрийн (м) квадратад хуваасан харьцаа 30-аас илүү байвал таргалалттай гэж үздэг. Таргалалт нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг хүчин зүйл бөгөөд дараах өвчлөлийн эрсдэлийг нэмэгдүүлдэг:

·         Зүрх судасны өвчин, цус харвалт

·         Цусны даралт ихсэлт

·         Чихрийн шижин

·         Хорт хавдар

·         Цөсний эмгэг, цөсний чулуу

·         Үе мөчний эмгэг

·         Тулай

·         Нойрон дунд амьсгал тасалдах, астма зэрэг амьсгалын замын хүндрэл

Гэвч таргалалттай хүн бүр дээрх өвчнөөр өвчилдөггүй, өвчилж байсан гэр бүлийн өгүүлэмжтэй хүмүүс илүү эрсдэлтэй байдаг.

Биеийн жингээс гадна биеийн галбир чухал. Учир “алим” хэлбэрийн таргалалттай буюу хэвлий орчмын өөхлөлт ихтэй хүмүүс “лийр” хэлбэрийн буюу өгзөг, гуяны хэсгээрээ таргалалттай хүмүүстэй харьцуулахад бодисын солилцооны эмгэгийн эрсдэл өндөртэй байдаг.

Илүүдэл жин, таргалалтын улмаас эрсдэл нэмэгддэг дараах өвчнүүдийг онцолж байна.

Зүрх судасны өвчин, цус харвалт

Илүүдэл жинтэй байх нь цусны даралт ихсэх, цусан дахь холестеролын түвшин нэмэгдэх шалтгаан болдог. Эдгээр нь цаашлаад зүрх судасны өвчин, цус харвалтаар өвчлөх суурь болно.

Гэсэн хэдий ч илүүдэл жингээсээ бага хэмжээгээр хасахад л зүрх судасны өвчин, цус харвалтын эрсдэл тодорхой хэмжээгээр буурдаг. Биеийн жин буурах тусам эрсдэл дагаад буурна.

Чихрийн шижин

Хоёрдугаар хэв шинжийн чихрийн шижингээр өвчилсөн хүмүүсийн ихэнх нь илүүдэл жинтэй байдаг нь тохиолдол биш. Иймд илүүдэл жингээ хасч, зохистой хооллож, хөдөлгөөний идэвхтэй байж, хангалттай унтаж амрах нь Хоёрдугаар хэв шинжийн чихрийн шижингээр өвчлөх эрсдэлийг бууруулдаг.

Нэгэнт чихрийн шижингээр өвчилсөн бол илүүдэл жингээ хасч, дасгал хөдөлгөөн тогтмол хийснээр цусан дахь сахарын хэмжээгээ хянах бололцоотой. Хөдөлгөөний идэвхээ нэмэгдүүлснээр чихрийн шижингийн эсрэг эм, тарианы хэрэглээгээ бууруулж болно. 

Хорт хавдар

Ходоод, хөх, умайн салст, бөөр, улаан хоолойн хорт хавдрын өвчлөлд таргалалт нөлөөлдгийг судалгаагаар тогтоосон. Мөн цөс, өндгөвч, нойр булчирхайн хавдар болон таргалалтын хамаарлыг судалсан судалгаанууд байдаг.

Цөсний эмгэг

Илүүдэл жинтэй хүмүүст цөсний эмгэг болон цөсний чулуу элбэг тохиолддог.

Гэвч богино хугацаанд огцом жин хасах нь өөрөө цөсний чулуу үүсгэх эрсдэлтэйг анхаарах хэрэгтэй. Илүүдэл жингээ системтэйгээр, аажим хасах нь цөсний чулуут үүсэхээс сэргийлнэ. Долоо хоногт ойролцоогоор 500гр орчим хасах нь хамгийн тохиромжтой.

Үе мөчний үрэвсэл

Үе мөчний үрэвсэл ихэвчлэн өвдөг, ташаа, нурууны үеүүдийг гэмтээдэг. Илүүдэл жинтэй байх нь үе мөчний ачааллыг нэмэгдүүлж, үеийг хамгаалах үүрэгтэй мөгөөрс, зөөлөн эдийг гэмтэхэд хүргэдэг.

Илүүдэл жингээ хасах нь өвдөг, ташаа, доод нуруунд ирэх ачааллыг бууруулж, үе мөчний эмгэгийн шинж тэмдгийг хөнгөвчилнө

Тулай

Тулай нь үеийг гэмтээдэг өвчин юм. Цусан дахь шээсний хүчлийн хэмжээ хэт ихэссэнээс үүсдэг. Илүүдэл шээсний хүчил талсжиж, үенд хуримтлагдана.

Тулай өвчнөөр ихэвчлэн илүүдэл жинтэй хүмүүс өвчилдөг бөгөөд биеийн жин ихсэх тусам уг өвчний эрсдэл дагаад нэмэгдэнэ.

Богино хугацаанд огцом жин хасах нь тулай өвчнийг сэдрээж болзошгүй тул өмнө нь уг өвчнөөр өвчилж байсан хүмүүс жингээ хасахаас өмнө эмчээс зөвлөгөө авах нь зүйтэй.

Нойрон дунд амьсгал тасалдах

Нойрон дунд амьсгал тасалдах нь илүүдэл жин, таргалалттай холбоотой амьсгалын замын хүндрэл юм.

Нойрсож байх үедээ хүчтэй хурхирч, амьсгал түр хугацаанд зогсож, тасалдах шинж тэмдгээр илэрнэ. Уг эмгэгээр өвчилсөн хүмүүс өдрийн цагаар нойр хүрэх, зүрх судасны өвчин, цус харвалтаар өвчлөх эрсдэл нэмэгдэнэ.

Илүүдэл жингээ хасах нь нойрон дунд амьсгал тасалдах хүндрэлийг бууруулдаг.

ҮРГЭЛЖ ХӨЛ НЬ ХҮЙТЭН ЯВДАГ ХҮНИЙ ОЙЛГОХ ЗҮЙЛС
Дам тамхидалтын улмаас жил бүр 41 мянган насанд хүрэгчид нас бардаг
Шинэ жилийн үеэр аюулгүй байдлаа хангах ЗӨВЛӨМЖ
FASHION | Энэ хаврын ТРЭНД ӨНГӨ юу вэ
ЗӨВЛӨГӨӨ | Наршилтаас хэрхэн сэргийлэх вэ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

ТАНИЛЦ | Гал морин жилийн СУУДЛЫН ЗАСАЛ ба ЗҮГ МӨР ГАРГАХ
Цаг үе
GenZ АЖИГЛАГЧ | Үндсэн хуулиар олгосон эрхээ эдэлсний төлөө шоолуулж, доромжлуулах болсны цаад шалтгаан 
ОЦА
НӨГӨӨ ФУРГОНЫ “ЖАДАМБА АХ”
HUMANZ
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүүхдийн сонсголыг хамгаалах уриалга гаргав
Цаг үе
Selena Gomez нөхрийнхөө хөлийг үнссэн бичлэг цахим орчинд анхаарал татав
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?