HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
DAILY NEWS

“Kpop Demon Hunters” анимейшны ид шидийг бодит дэлгэц орлож чадахгүй

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2025 оны 11 сарын 02

“Kpop Demon Hunters” анимейшн үзэгчдийн дунд шуугиан тарьж, дуу хөгжим, дүрслэлийн чанараараа онцгой амжилтад хүрсэн. Гэвч үзэгчдийн хүсэж байсан нэг зүйл “бодит жүжигт хувилбар”. Харамсалтай ойрын хугацаанд энэхүү хувилбар хэрэгжихгүй бололтой.

Киноны зохиолч, хамтран найруулагч Мэгги Канг болон найруулагч Крис Аппелхэнс нар BBC-д өгсөн ярилцлагадаа “одоохондоо бодит жүжигт хувилбар гаргах төлөвлөгөө байхгүй” хэмээн тодорхой хэлжээ.

Кангийн хэлснээр “Киноны өнгө аяс, инээдэм, уур амьсгал нь анимейшнд илүү тохирдог. Эдгээр дүрүүдийг бодит ертөнцөд буулгах нь уран сэтгэмжийн хил хязгаарыг хэт хязгаарлах эрсдэлтэй” гэжээ.

Харин Аппелхэнс “Анимейшны гайхамшиг нь дүрүүдийг хүний чадлаас давсан, уран сэтгэмжийн орон зайд амьдруулахад оршдог. Рүми гэхэд л нэг агшинд хөгжилтэй охин байж чаддаг бол дараагийн мөчид дуулж, тулаанд орж, тэнгэрт хөөрдөг энэ бол анимейшны жинхэнэ баяр баясгалан юм” хэмээн тодотгосон байна.

Тэрбээр мөн “анимейшныг бодит жүжигт хөрвүүлэх оролдлогууд ихэнхдээ хиймэл, бодит бус сэтгэгдэл төрүүлдэг. Тиймээс ‘Kpop Demon Hunters’-ийн ертөнц бодит жүжгээр дамжуулбал өөрийн өвөрмөц чанараа алдах болно” гэжээ.

“Kpop Demon Hunters” нь алдартай охидын хамтлагийн тухай өгүүлдэг бөгөөд тэд зөвхөн K-pop одод биш, харин сүнс сорогч чөтгөрүүдтэй тэмцдэг нууцлаг баатрууд юм. Хамгийн том өрсөлдөгч нь чөтгөрийн дүрд хувирсан хөвгүүдийн хамтлаг.

Энэхүү кино зөвхөн үзвэрийн амжилтаар бус, хөгжмийн чансаагаар ч дээд түвшинд хүрчээ. Billboard-ын мэдээлснээр “Golden”, “Your Idol”, “Soda Pop” зэрэг гурван дуу Hot 100 жагсаалтын эхний 10-т багтсан байна.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шуурхай албаны автомашин болон техник хэрэгслүүдийг хүлээлгэн өглөө
Хандив нэрийдлээр бусдаас 10 сая төгрөг авсан хэргийг шүүхэд шилжүүлэв
Хөгжлийн банкны гэх хэргийн шүүх хурал зургаа дахь өдрөө үргэлжилж байна
Явган хүний зам шинэчлэх ажлыг гүйцэтгэж байгаа ААН-үүдэд хяналт шалгалт хийж байна
Тээврийн Прокурорын газраас “Хотын соёл” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?