HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Улс төр

Ажиллаж байсан компанийн хөрөнгийг завшин, бусдад шилжүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ

|
HumanZ
| 2025 оны 06 сарын 24

Прокурорын байгууллага 2025 оны 6 дугаар сарын 16-наас 20-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 54,672 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллалаа.

Дээрх хугацаанд 1,248 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 785 хэрэг шинээр нээж, 340 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 153, Өмчлөх эрхийн эсрэг 86,  Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 66, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 10, Эдийн засгийн 6, Хүрээлэн байгаа орчны эсрэг 5, Авлигын 5, Хүний амьд явах эрхийн эсрэг 4, Олон нийтийн аюулгүй байдал ашиг сонирхлын эсрэг 3, Соёлын өвийн эсрэг цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг тус бүр 1 хэрэг байна.

Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

Нийслэлийн прокурорын газраас Р.Н нь нэр бүхий компанийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан, итгэмжлэн хариуцуулсан хөрөнгийг хувьдаа давуу байдал бий болгох, ашиг хонжоо олох зорилгоор хамтран ажиллах гэрээтэй компаниуд руу орон сууц худалдан авахаар мөнгө шилжүүлж завшин, 576.1 сая төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2 /Хөрөнгө завших/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж  Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

Нийслэлийн дүүргийн газрын албанд зохион байгуулагчаар ажиллаж байсан Д.О нь бусдаас хахууль авч хашааны зориулалтаар 0,7 га газар эзэмших эрх олгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд,

Иргэн Б.Ж нь албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө эдийн давуу байдал бий болгох зорилгоор бусдаас мөнгө өгөхийг шаардан, шилжүүлэн авсан, мөнгө өгөхгүй бол хувийн мэдээллийг нь задруулна хэмээн сүрдүүлсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйлийн 2 дугаар зүйлийн 2.2 /Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,  

Иргэн Ш.Т нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын агууламж бүхий бүтээгдэхүүнийг АНУ-аас захиалан Олон улсын шуудан илгээмжийн газраас хүлээн авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1, 3.3 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

Иргэн Б.Э Монгол Улсад аяллаар ирсэн гадны жуулчныг биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг нь далимдуулан хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, бэлгийн харьцаанд орсон хэрэгт Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 /Хүчиндэх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд,

БНХАУ-ын хөрөнгө оруулалтай “С” компани нь үйлдвэрийн байрандаа тусгай зөвшөөрөлгүй Ethanol absolate, Ammorifum perrthenate, Urea Potassium hydroxide, Chemical Reacent, Soda Lime зэрэг 19 нэр төрлийн химийн хорт болон аюултай бодис хадгалж, зориулалтын бусаар ашигласан хэрэгт Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 3 /Химийн хорт, аюултай бодис хууль бус эргэлтэд оруулах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Багахангай, Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүллээ.

Нөхөн сонгууль зургаадугаар сарын 22-ны өдөр болно  
Лаос Улсад бакалавр, магистрт суралцуулах сонгон шалгаруулалтыг зарлалаа
Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэрийн барилга угсралтын ажлыг 2026 онд эхлүүлнэ
АТГ | Гэмт хэргийн шинжтэй 99 гомдол, мэдээллийг шалгав
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Цаг үе
Tips & Tricks | Чухал санаагаа мартахгүй байх энгийн аргууд
Tips & Tricks
Цагаан сарын бэлгээ “дотоодын” үйлдвэрлэгчдээсээ бэлдэцгээе
Цаг үе
Нийслэлийн хэмжээнд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо
Цаг үе
Нийслэл, дүүргийн эмэгтэй төлөөлөгчид хүүхэд хамгааллын асуудлаар уулзлаа
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?