HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Дэлхийд

W Korea хөхний хорт хавдрын эсрэг сайн үйлсийн үйл ажиллгааны бодит байдал

|
HumanZ
| 2025 оны 10 сарын 29

Энэ сарын 15-ны өдөр Солонгос улсад зохион байгуулагдсан хөхний хорт хавдрын эсрэг сайн үйлсийн үйл ажиллагаанд томоохон алдартнууд оролцсон. Гэвч тус үйл ажиллагаа нь сайн үйлсийн аян биш алдартнуудын үдэшлэг болон хувирсан нь олны дургүйцлийг маш их хүргэсэн билээ.

Компанийн зүгээс уг үйл явдал өнгөрсөн лхагва гарагт Сөүл хотод болж, цахим орчинд хүчтэй эсэргүүцэл дагуулснаас хойш дөрвөн хоногийн дараа уучлалт хүссэн байна.

> “2006 оноос хойш ‘Love Your W’ нь хөхний хорт хавдрыг эрт илрүүлэхийн ач холбогдлыг олон нийтэд ойлгуулахад анхаарч ирсэн,” гэж сэтгүүл мэдэгдэлдээ дурджээ. “Гэсэн хэдий ч энэ жилийн арга хэмжээний хэлбэр, уур амьсгал нь кампанит ажлын зорилготой нийцээгүй гэдгийг бид хүлээн зөвшөөрч, энэхүү асуудлыг ноцтойгоор авч үзэж байна.”

“Хамгийн чухал нь бид хөхний хорт хавдартай өвчтөнүүд болон тэдний гэр бүлийнхэнд ямар нэгэн зовиур, сэтгэл гомдол учруулсан байж болох бүхий л үйлдэлдээ гүнээ уучлал хүсэж байна. Мөн сайн санааны үүднээс оролцсон ч уг маргаанд өртсөн хүмүүст бас уучлалт хүсэж байна. Бид өөрсдийн дутагдлыг эргэцүүлэн бодож байна,” гэж мөн нэмжээ.

W Korea сэтгүүл цаашид ижил асуудал давтагдахаас сэргийлэхийн тулд арга хэмжээг зохион байгуулах, удирдах журмаа дахин хянах төлөвтэй байгаагаа мэдэгдсэн байна. Тэд мөн тус арга хэмжээнд холбогдох бүх бичлэг, зураг зэргийг Instagram хаягаасаа устгажээ.

Гэсэн хэдий ч уучлалт нь олон асуултад хариулт өгөлгүй үлдсэн байна — ялангуяа яг хэдий хэмжээний мөнгө хандивлагдсан тухайд.

Энэхүү кампанит ажилд нэртэй одууд, тансаг брэндүүд дэмжлэг үзүүлж ирсэн атлаа ердөө 300 сая вон (210 мянган ам.доллар) л хандивласан гэх мэдээлэл ил болсон нь олон нийтийн гайхшралыг төрүүлжээ. Энэ тоо нь Бүгд Найрамдах Солонгосын Хөдөлмөр, халамжийн яамнаас Ардчилсан намын гишүүн Ли Су-жинд ирүүлсэн мэдээлэлд үндэслэсэн аж. Харин W Korea-гийн зүгээс 2006–2024 он хүртэл нийт хандивын хэмжээ ойролцоогоор 960 сая вон гэж тодруулсан бөгөөд 300 сая вон нь зөвхөн тус сэтгүүлийн нэрийн дор шууд хийгдсэн хандивуудыг илэрхийлж байсан гэжээ. Энэ жил хандивлах төлөвтэй 150 сая вон-ыг нэмбэл нийт дүн нь 1.1 тэрбум вон буюу 20 жилийн хугацаанд ийм хэмжээтэй болсон байна — энэ нь олон хүнд хангалтгүй санагджээ.

Энэ жилийн арга хэмжээнд Солонгосын хамгийн алдартай одууд болох жүжигчин Бён У-сок, BTS, Aespa хамтлагийн гишүүд зэрэг олон алдартнууд оролцож, арга хэмжээ богино хугацаанд сошиал медиагаар тархжээ.

Олон хүн оролцогчдын дунд дэлхий нийтэд хөхний хорт хавдрын бэлгэдэл болдог ягаан тууз зүүсэн хүн бараг харагдаагүй бөгөөд арга хэмжээний уур амьсгал нь уг аяны гол зорилготой холбоогүй байсан хэмээн шүүмжилжээ.

Эх сурвалж: The Korea herald

Дэнжийн мянга 93 МВт хийн дулааны станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина
Төрийн ордны шинэ хашаатай холбоотой цахим орчин дахь МИЙМ ЗУРГУУД
Сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулсан цахим туслах төв ашиглалтад орлоо
БНЧУ-ын парламентын Сенатын танхимын дэд дарга Йитка Сейтловад бараалхлаа
Богд хааны ордон музейн үйл ажиллагаатай танилцлаа
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

“Нүүдэлчин” фестивалийн гурван өдрийн ХӨТӨЛБӨР
Цаг үе
GenZ ажиглагч | НАМ-ын бүтээгдэхүүн
GenZ АЖИГЛАГЧ
ЖҮЖИГЧИН СИДНИ СУИНИ ЯАГААД ЭМЭГТЭЙ ТАМИРЧДЫН ДУРГҮЙЦЛИЙГ ХҮРГЭВ
DAILY NEWS
APPLE-ИЙН ШИНЭ ГУРВАЛ | IPHONE 18 PRO, PRO MAX, IPHONE DUO
DAILY NEWS ЦАГ ҮЕ
COP17-ЫН ЭХНИЙ ӨДРҮҮДЭД ЯМАР АСУУДЛЫГ ХӨНДӨВ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?