HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Дэлхийд

Сүүлчийн хирсийг хулгайн анчдад алдсанаас 40 жилийн дараа дахин Угандад хирс нутагшууллаа

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2026 оны 03 сарын 19

Дөч гаруй жилийн дараа хирсний тоо толгойг Уганда улсын Kidepo Valley National Park-д дахин нутагшууллааа. Сүүлчийн хирсийг 1983 онд хулгайн анчид эвэр болон махны төлөө бүрэн устгасан юм. Нэгэн цагт ойролцоогоор 700 толгой хүрдэг байсан бүх хирсийг устгаж түүний үр дүнд Угандад хирс зэрлэг байгальд бүрэн устаж, энэ зүйл тухайн улсад байгаль дээр оршин тогтнохоо больсон гэж албан ёсоор мэдээлж байлаа.

Харин өчигдөр буюу 2026 оны гуравдугаар сарын 18-нд өмнөдийн цагаан хирсний хоёр тоо толгойг уг цэцэрлэгт хүрээлэнд авчирч, нийт найман амьтнаас бүрдэх популяцийг дахин бий болгох ажлын эхлэлийг тавилаа.

“Хирсийг дахин нутагшуулсан энэ мөч нь Kidepo Valley National Park-д хирсний шинэ түүхийн эхлэл болж байна. Энэхүү санаачилга нь амьдрах орчны тохиромж, экосистемийн хэрэгцээ, аюулгүй байдлын нөхцөлийг судалсан шинжилгээнд үндэслэсэн бөгөөд Угандагийн Кидепо нь уг зүйлийг амжилттай дахин нутагшуулахад хамгийн тохиромжтой газруудын нэг гэж тогтоогдсон ” (Uganda Wildlife Authority-ийн гүйцэтгэх захирал Жеймэс Мусингузи )

UWA-ийн мэдээлснээр, хирснүүдийг үр дүнтэй хамгаалж, менежмент хийхийн тулд хашаагаар хүрээлэгдсэн хамгаалалтын бүс, нэвтрэх замууд, галын зурвас, байгаль хамгаалагчдын байр, усны систем болон хяналтын технологи бүхий тусгай “хирсний хамгаалалтын бүс”-ийг байгуулсан байна.

Эдгээр хоёр хирсийг улсын зүүн хойд хэсгийн алслагдсан саванна бүхий Кидепо руу, нийслэл Кампалагаас хойш ойролцоогоор 100 км зайд орших Накасоголагийн хувийн аж ахуйгаас шилжүүлжээ.

Тус аж ахуй нь 2005 оноос эхлэн Кени улсын ан амьтны нөөц газраас дөрвөн өмнөдийн цагаан хирс авчирснаар үржүүлгийн үйл ажиллагаа явуулж иржээ.

Байгаль хамгаалагчдын мэдээлснээр, Угандад хулгайн ан агнуур одоо ч сорилт хэвээр байгаа бөгөөд зааны соёо, панголин болон бусад ховордсон амьтантай холбоотой хууль бус үйлдэлд оролцсон этгээдүүдийг баривчилж, хариуцлага хүлээлгэсээр байна.

Хирсний эвэр хууль бус зах зээл дээр өндөр ашигтай хэвээр байгаа нь зарим Азийн орнуудад уламжлалт анагаах ухаанд ашигладаг, мөн бэлгэдэл гэж үздэгтэй холбоотой юм.

International Union for Conservation of Nature (IUCN) өмнөдийн цагаан хирсийг “устах аюулд ойр” ангилалд оруулсан бөгөөд тэдний тоо толгой буурч байгааг онцолжээ. 2020 оны судалгаагаар дэлхий дээр ердөө 10,000 гаруй ийм том хөхтөн амьтан үлдсэн байна.

Эх сурвалж: BBC

Шилдэг инновацын бүтээл, брэнд бүтээгдэхүүнийг танилцууллаа
Нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй барьсан байгууламж, ТҮЦ чөлөөлсөн талбайд ногоон байгууламж барина
Манай улс иж бүрэн тоноглогдсон явуулын гурван авто лабораторитой боллоо
Цэргийн албанд татагдаж ирэхдээ өвчний улмаас түр чөлөөлөгдөж буй залуучуудын тоо буурсан
Тавдугаар сард улсын аварга шалгаруулах TeeBall төрлийн тэмцээн болно
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

BIGBANG 20 жилийн ойд зориулсан дэлхийн аялан тоглолтоо зарлалаа
ЦАГ ҮЕ
Жилийн хугацаанд 44 биотехникийн ажилд оролцож, 200 гаруй шувууг дэлхийн санд бүртгүүлсэн Г.СҮХБААТАР
INTERVIEW
Э.Мөнхбаяр: Эрт босож өглөөний цайгаа бэлдэж уухаас амжилт эхэлнэ
+UPDATE
ТОМИЛОЛТ | Элсэн цөлийг мөнгө болгон хувиргасан Ниншягийн туршлага
GenZ АЖИГЛАГЧ
18 ХОНОГ
HUMANZ
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?