HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

“Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь” төслийг Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Өмнөговь аймагт хэрэгжүүлнэ

|
HumanZ
| 2025 оны 05 сарын 26

Монголын Улаан загалмай нийгэмлэгийн БНХАУ-ын Олон улсын хөгжил, хамтын ажиллагааны агентлагын санхүүжилтээр Олон улсын улаан загалмай, улаан хавирган сар, нийгэмлэгүүдийн холбоотой хамтран хэрэгжүүлэх “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь” төслийн нээлт өнөөдөр боллоо.  

Нээлтийн арга хэмжээнд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг нар оролцож, хэлсэн үгэндээ “Онцгой байдлын ерөнхий газраас гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгаас хамгаалах чиглэлээр олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, сургалт, сурталчилгааг зохион байгуулах, гамшгийн үед эрэгтэй, эмэгтэй хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настан болон хүүхдүүдийн онцлогийг харгалзан үзэх зэрэг олон талт арга хэмжээг хэрэгжүүлж байна. Энэ зорилгын хүрээнд Монголын Улаан Загалмай Нийгэмлэг нь Хятадын Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлагийн санхүүжилтээр, Олон улсын улаан загалмай, улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоотой хамтран “Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь 2025–2026” төслийг Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Өмнөговь аймгуудад хэрэгжүүлж байгаад гүн талархал илэрхийлье. Төслийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийн улмаас гамшгийн эрсдэлд илүү өртөмтгий бүлгүүдийн бэлэн байдлыг сайжруулах, эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээний чадавхыг нэмэгдүүлэх, тэднийг шийдвэр гаргах түвшинд идэвхтэй оролцуулах зорилго тавьж, малчдын амьжиргааг хамгаалах, эмзэг бүлгийн хэрэгцээнд нийцсэн дасан зохицох арга хэмжээг газар дээр нь хэрэгжүүлэх нь зөвхөн гамшгийн эрсдэлийг бууруулах төдийгүй орон нутгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Монгол оронд эрчимтэй явагдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, түүнээс үүдэлтэй аюулт үзэгдэл, гамшгийн эрсдэлийг бууруулах, хариу арга хэмжээг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй амьжиргааг хөгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд илүү өртөмтгий, эмзэг бүлгийн иргэдийн дасан зохицох, даван туулах чадварыг сайжруулахад төслийн гол зорилго оршиж байна.

Төслийн үр дүнд зорилтот аймаг, сумдад эрт сэрэмжлүүлэх, эрт арга хэмжээ авах систем байгуулах, уур амьсгалд тэсвэртэй мал аж ахуй, амьжиргааны олон төрөлжилтийг дэмжих, уур амьсгалын өөрлөлтийн талаархи олон нийтийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх, байгууллагын хүчин чадлыг бэхжүүлж, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой бодлого, авах арга хэмжээ дэмжлэг үзүүлэх чиглэлээр төсөл хэрэгжүүлэгчид хамтран ажиллах юм.

“Үр ашиг, ач холбогдолтой бодлогын зээлүүдийг дэмжинэ”
Метро байгуулах төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх тендерийн хоёрдугаар үе шатыг зарлалаа
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
“Дуудлага” ур чадварын анхдугаар уралдаан шилдгүүдээ шалгарууллаа
“Хятад дууг хэн сайн дуулах вэ” тэмцээний шилдэг оролцогчид шалгарлаа
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Цаг үе
Tips & Tricks | Чухал санаагаа мартахгүй байх энгийн аргууд
Tips & Tricks
Цагаан сарын бэлгээ “дотоодын” үйлдвэрлэгчдээсээ бэлдэцгээе
Цаг үе
Нийслэлийн хэмжээнд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо
Цаг үе
Нийслэл, дүүргийн эмэгтэй төлөөлөгчид хүүхэд хамгааллын асуудлаар уулзлаа
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?