HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Улаанбаатарт

Монгол Улсад 42 жилийн дараа Дулааны тавдугаар цахилгаан станцыг барих түүхэн гэрээг үзэглэлээ

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2025 оны 10 сарын 24

Монгол Улс төдийгүй нийслэлийн хэмжээнд цахилгаан, дулаан хослон үйлдвэрлэдэг өндөр хүчин чадлын станц хамгийн сүүлд 1983 онд ашиглалтад орж байв. Энэхүү ДЦС-4 ашиглалтад орсноос хойш 42 жилийн дараа өнөөдөр Дулааны тавдугаар цахилгаан станцыг барих гүйцэтгэгч “Митайм Интернэйшнл” компанитай гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү түүхэн гэрээг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон “Митайм Интернэйшнл” компанийн Ерөнхий захирал Тиан Хао Мин үзэглэв.

Ёслолын үйл ажиллагааг нээж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар үг хэллээ. Тэрбээр “Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийг 1990 оноос ярьж эхэлсэн. Олон хүчин зүйлээс шалтгаалж өнөөг хүртэл баригдаагүй байна. Миний бие 2023 оны аравдугаар сард нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар томилогдсон. Ажилд томилогдох үед нийслэлд тулгамдсан гол асуудлуудын нэг нь эрчим хүч байсан. Эрчим хүчний хэрэглээ жилээс жилд өсөн нэмэгдэж, эдийн засгийн өсөлттэй уялдан дунджаар 14 хувиар нэмэгдэж буй. Иймд, нийслэл дотоодын хөрөнгийн зах зээлээс 500 тэрбум төгрөгийн бонд босгож, үүнийхээ 200 тэрбум төгрөгийг авто замын засвар шинэчлэлт хийхэд, 300 тэрбум төгрөгөөр Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хөрөнгө оруулсан. Авто замын засвар шинэчлэлтийн бондыг ирэх оны хоёрдугаарт сард нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр төлж дуусгахаар байна. Мөн Олон улсын санхүүгийн корпориациас нийслэлийн эрчим хүчний салбарт 300 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, Багануурын 50 МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станцыг богино хугацаанд барьсан нь бахдам амжилт болсон. Ийнхүү бид хүнд цаг үед Монгол Улсын эрчим хүчний салбарын ачааллыг хуваалцаж байна. Улаанбаатар хотын эрчим хүчний хэрэглээ өвлийн оргил ачааллын үеэр 1800 МВт хүрдэг. Хот суурин газрын хөгжилд эрчим хүч, ус хангамж, дулаан хангамж тулганы гурван чулуу нь болдог.  Дулааны тавдугаар цахилгаан станц нь Улаанбаатар хотын баруун хойд хэсгийг эрчим хүч, дулаанаар хангана. 1961 онд ДЦС-2 баригдсанаар 5 шар, Махкомбинат орчмыг эрчим хүч, дулаанаар хангасан. Тус станцын үнсэн санг ашиглан ДЦС-5-ыг барихыг дэмжсэн НИТХ, Эрчим хүчний яамны хамт олонд талархал илэрхийлж, хөрөнгө оруулагч “Митайм Интернэйшнл” группийнханд мөн талархал илэрхийлье. Дулааны тавдугаар цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барьснаар цаашдын олон томоохон төслийг уг жишгээр барих үндэс суурь болно” хэмээн онцлон тэмдэглэв.

Дулааны тавдугаар цахилгаан станц нь 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадалтай бөгөөд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт ДЦС-2-ийн үнсэн сан дээр 26 га талбайд барьж, 2028 онд ашиглалтад оруулна. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль болон Засгийн газрын 2024 оны 210 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг шат дараатай зохион байгуулж, “Митайм Интернэйшнл” компани шалгарсан. 2025 оны аравдугаар сарын 16-ны өдөр НИТХ-аас нийслэлийн Засаг даргад тус төслийн түншлэгчтэй гэрээ байгуулах эрхийг олгосон билээ.

ДЦС-5 төсөл нь Монгол Улсын эрчим хүчний салбарт анх удаа төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжих төсөл гэдгээрээ онцлогтой юм. Төслийн нийт хөрөнгө оруулалт 658.6 сая ам.доллар бөгөөд хөрөнгө оруулалтын 80 хувийг хувийн хэвшил, 20 хувийг нийслэлийн төсвөөс үе шаттай санхүүжүүлэхээр төлөвлөөд байна.

Дулааны тавдугаар цахилгаан станцын ач холбогдол:

  • Нийслэлийн баруун бүс Таван шар, 21 дүгээр хороолол, “Хилчин” хотхон, Баянхошуу, 3, 4 дүгээр хороолол, 1 дүгээр хорооллын 40 мянган өрхийг дулаанаар, 100 мянга орчим өрх, аж ахуйн нэгжийг эрчим хүчээр хангана.
  • Төслийн хэрэгжилтийн явцад 1600 гаруй ажлын байр шинээр бий болж, ашиглалтад орсны дараа 369 байнгын ажлын байр нэмэгдэнэ.
  • Орчин үеийн эргэлтэд буцлах үет шаталттай (CFB) технологи ашиглан жилд 2.2 тэрбум кВт.цаг цахилгаан, 4.8 сая ГДж дулаан үйлдвэрлэнэ.
  • Утааны хийн шүүлтүүрийн системийн тусламжтайгаар агаар мандалд хаягдах дэгдэмхий үнсийг 99.9 хүртэл хувиар бууруулах байгальд ээлтэй шийдэлтэй.
  • Эрчим хүчний системийн чадлын тохируулга, тогтвортой ажиллагааг нэмэгдүүлнэ.
  • Эрчим хүчний импортоос хараат байдлыг бууруулна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

16 дугаар сургууль орчмын авто замыг хааж, ус зайлуулах шугам хоолой угсарна
DISNEY POP-UP STORE НЭЭГДЛЭЭ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ | Суурьшлын бүсэд могойд хатгуулахаас болгоомжил
Каннын кино наадамд өнгөт арьстан, азиудыг ялгаварлан гадуурхжээ
“Оюутолгой”-н удирдлагыг Монголын талаас санал болгож, монгол иргэнийг томилох хүсэлт тавилаа
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

ТАНИЛЦ | Гал морин жилийн СУУДЛЫН ЗАСАЛ ба ЗҮГ МӨР ГАРГАХ
Цаг үе
GenZ АЖИГЛАГЧ | Үндсэн хуулиар олгосон эрхээ эдэлсний төлөө шоолуулж, доромжлуулах болсны цаад шалтгаан 
ОЦА
Улаанбаатар хотын гамшгийн бэлэн байдлыг сайжруулахад Азийн гамшгийн бэлэн байдлын төвтэй хамтарна
Цаг үе
Ерөнхийлөгчийн төрийн айлчлалын хүрээнд байгуулсан хэлэлцээрийг Засгийн газар баталжээ
Цаг үе
Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар хэлэлцэв
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?