HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Орон нутаг

ТАНИЛЦ: Хоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээ

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2024 оны 01 сарын 31

Цаг уурын байгууллагаас гаргасан хоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр Баян-Өлгий, Ховд, Говь–Алтай аймгийн нийт нутаг, Баянхонгор аймгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, төв, зүүн аймгуудын нийт нутаг, Дорноговь аймгийн хойд, Дундговь, Говьсүмбэр аймгийн нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байна. 

Хур тунадасны хувьд Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Ховд аймгийн нутаг, Баянхонгор аймгийн хойд, Завхан аймгийн зүүн, Өмнөговь аймгийн баруун хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй байна. 

Нэгдүгээр арав хоногийн сүүлээр баруун аймгуудын нутгаар, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зүүн аймгуудын нутгаар, сүүлээр төвийн аймгуудын нутгаар, гуравдугаар арав хоногт нийт нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Зудын нөхцөл байдал үүсээд байгаа төв, зүүн аймгуудын нутгаар цас нэмэгдэж, салхи шуургатай өвөлжилт, хаваржилтын нөхцөл улам хүндрэх нөхцөл үүсэж байгаа тул аймаг, сумын Онцгой комисс, малчид иргэд онцгой анхаарч хариу арга хэмжээг шуурхай авах, өвс, тэжээлийн нөөцийг нэмж бүрдүүлэх шаардлагатай.

Түүнчлэн гуравдугаар арав хоногийн үеэр цасан болон шороон шуургатай байх тул болзошгүй аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах, цаг агаарын мэдээ, мэдээллийг тухай бүр авч, мэргэжлийн байгууллагын зөвлөгөө, зөвлөмжийг хэрэгжүүлж хэвшихийг анхааруулж байна.

ЗӨВЛӨМЖ | Хүүхдээ цэцэрлэгт дасан зохицоход нь хэрхэн туслах вэ
БҮТЭЭГЧИД | Сонгуулийн мэдээлэл дутуу сонгогч “нутгийн хүн” гэж туйлшрахаас өөр арга үгүй
Буливертит эмийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хуулийг баталлаа
ЦАГ АГААР | Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун
Хан-Уул дүүрэгт 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дуусаж, улсын комисс хүлээн авчээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

ЗАГВАР | Яагаад хар даашинз хэзээ ч моодноос гардаггүй вэ
DAILY NEWS
Аяллын үеэр “харлахгүй” байхад туслах ДОЛООН ЗӨВЛӨГӨӨ
LIFEHACKER
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?