HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

ӨВ СОЁЛОО ДЭЛГЭРҮҮЛЬЕ | Хотон хуримын ёсон

|
HumanZ
| 2025 оны 10 сарын 14

Манай humanz.mn сайт нь унших дадлыг дэмжих, олон нийтийн мэдлэгт нэмэр болох, уншиж бичих чадварыг хөгжүүлэх зорилгоор алдартай зохиолчдын бичсэн номын онцлох агуулгуудыг хүргэдэг билээ. Энэ удаа бид зохиолч Я.Арслангийн “Хурим найрын дэг ёсны судар” номыг сонголоо. Энэхүү бүтээл нь 2023 онд уншигчдын гарт хүрсэн бөгөөд сонирхолтой олон мэдээллийг багтаажээ. Тус номонд багтсан мэдээллээс уншигч танд хүргэе. Та бүхэн “Хурим найрын дэг ёсны судар” номыг Интерном дэлгүүрээс худалдан авах боломжтой.

Хотон хуримын ёс нь ислам шүтлэгтэй холбоотой заншлаас бусдаар ойрадын ёс дэгтэй их ойр байдаг ажээ.

Хотончууд хүүгээ 19 нас хүрэхэд хүү өсөж, өрх нутаг тусгаарлах цаг боллоо хэмээн нутаг усны айлуудаас үе насны сэвгэрүүдийг шинжиж эхэлдэг. Тэгээд ажилсаг, малч хичээнгүй охиныг сонгож хүүгийн ах, буюу эцгийн садан төрлийн ахмад хүнийг зууч болгон илгээнэ. Зууч тэрхүү айлд очиж манай төрлийн хүү тэр 19 нас хүрч өрх тусгаарлах бодолтой аж. Ингээд танайхны уг удам, элкэн садны хэлхээ энэ бүхнийг эргэцүүлэн үзээд “Ам нээх”-ээр хэрэг зориг тавьж ирлээ гэхэд, охины эцэг эх “Та бүгдийн бодолтой бид санал нэг байна. Энэ улс нэгэнт өсч торниж айл өрх үүсгэх цаг нь болжээ” хэмээн зөвшөөрөх юм бол хутганы өнцөгт хадаг ороож, сархадын хамт бэлэг бариад бөс өгөх өдрөө товлон буцаж ирдэг.

Бэр өгөх өдөр:

Товлосон өдөр нь хүүгийн төрөл садангийн эрэгтэй, эмэгтэй хоёр хүн хувцас хийх бөс торго, товч, хагас булигаар, хөшигний даавуу зэргийг охины эцэг, эхэд барьдаг. Ингээд хоёр тал ор, хөнжил, дэр авчрах өдрөө тохиролцоно. Тэр өдөр нь хүүгийн талын хоёр хүн ор хөнжил хийх нэг эсгий, эмжээрийн бөс, дэвсгэр, толгойн дэр, хөл дэр буюу хотончууд хөл богц гэдэг, мөн хүүхдэд дээл хийх хурганы арьс зэргийг аваачдаг. Ингээд хоёр тал залууст гэр төхөөрөх ажлаа эхэлнэ.

Хүүгийн тал гэрийн мод, унь, хана, тооно баяд талаас худалдан авч морин хаалгыг нутгийн дарханд захиалан хийлгэх зуур, ах дүү төрөл садантайгаа хамжиж гэрийн өрх, дээвэр, туурга оёно. Энэ үед охины тал нэг цаваг, гэрийн баруун талд барих туурга өгч нэмэрлэнэ. Ийнхүү гэр барих ажил дуусмагц хоёр тал гэр бүрэх өдрөө тогтлоод тэрхүү сайн өдөр гэрээ барьж дотор нь хоёр авдар, 10-аад уут, нэг уут арвай оруулан тавьж хүүгийн талаас хийх ажил дууслаа гэж үзнэ. Үүний дараа “Хуримын чандлага” гэж ёс хийнэ. Энэ нь хүүгийн тал охины эцэг эхэд хоёр хонь тууж очоод хурим хийх бэлгэтэй сайн өдрийг товлож тогтдог ёс юм.

Хуримын өдөр:

Хүүгийн эх, хүргэн, бэргэн, хүүгийн талын найр ахлаач, ахмад хүргэн, дагуул хүргэн буюу залуу хүргэн, хүүгийн номын аав, ээж болон ойрын ахан дүүийн хамт охины эцгийнд ирнэ. Хүүгийн эх “Бэлэг хавчуулга” гэж зүс хадгаа (хадагны үзүүрт цавуу, шар чихэр хонины гурван хоргол байна) охины эцэг эхэд барина. Харин хүүгийн талын нэг хүн зус хадагны идээг охины эцэг, эх, ахмад настнуудад нар зөв тойруулан амсуулж ерөөл авдаг. Үүний дараа хүү хадмынхаа галд мөргөн, хадам эцэгт кийлэг гэх цамц, эхэд нь хадаг барьж найр эхэлнэ. Энэ найрын төгсгөлд хүү, охин хоёрын аав ээж нарын молда ёслол болно. (Молда-ислам шашны санваартан)

Молда гэрийн баруун хоймор голлоход, түүний дор охин болон хүүгийн номын аав ээж нар сууж, молдагийн өмнө тогоо дүүрэн сүүтэй цайнд шанага доош харуулан дүрж тавиад, дээр нь хонины бүтэн ууц, толгойтой нь засна.

Молда “Ниха” гэдэг ном уншин, номын аав, ээж нарыг хүү охин хоёрт нэрээр нь нэрлэн зааж хэлэхэд “Жа! Аав ээжтэй боллоо” гэж хариулна. Номын аав ээжийн цайнаас бүх хүн амсаад, мах, идээ будаа идэцгээж, энэ ёслол дуусмагц хүүгийн ээж, бэрээ авч явах цаг болдог. Энэ үед хоёр бэргэд охины гэзгийг 2 салаа гөрж, тэрлэг цув, хүрмийг нь өмсгөн, гэзгэнд нь чачваг зүүж, тоорцог малгайг нь өмсгөн явахад бэлэн болгосон байна. Охин бэргэдийн хамт гэрээс гарч, хадам эхийнхээ хөтөлж ирсэн моринд мордоход нөхрийнх нь бэргэн түшиж дэмнээд хөтлөн явдаг аж.

Хоёр тэмээнд бэрийн эд юмсыг ачиж, хүргэнийг дагаж ирсэн эрэгтэй хөтлөөд бэрийн хойноос явдаг. Бэрийн хөсөг дагаж охины эх, бэргэн, номын аав, ээж, төрөл садангийн хүмүүс бүгд хүргэнийд ирцгээнэ. Бэр хадмынхаа хотонд ирээд шинэ болон их гэрийг нар зөв гурав тойроод шинэ гэрийн үүдэнд ойртоход хадам эцэг нь эсгий ширдэг дэвсэж өгдөг. Эсгий ширдэгний хоёр талд хоёр хүн хөшигний цагаан даавуу татан зогсоод, бэрийг хөшигний ард мориноос нь буулгана.

Хүүгийн эцэг эсгий ширдэг дээр цай, идээ, сархад сөгнөн бэр авчрагчдыг дайлна. Энэ үед бэрийн эд юмсыг охин, хүү хоёр талын бэргэд шинэ гэрт нь оруулж, эмхлэн тавьдаг.

Дараа нь хоёр талынхан их гэрт ороход хүүгийн эцэг гэрийн баганаа гарган шинэ гэрт орж тоононд тулж, хэт цахиж галыг нь асааж өгөөд гарахад бэр өөрийнхөө бэргэнтэй хамт гэртээ орж цай чанан идээ засна.

Хүүгийн эцэг их гэртээ орж суудалдаа суухад хүүгийн талын сэвгэрүүд, залуучууд гийчдээ цайлан, идээ цагаагаар зочилдог.

Ийнхүү хуримын эхний цайллага дуусахад шинэ бэр, охин бэргэнийхээ хамт суулгатай цай, тавгийн идээ барьж их гэрийн үүдэнд ирж зогсоно. Тэгэхэд хадам эцгийнх нь зээ хүү бууны сүмбээр хаалга дарна. Харин бэрийг дагаж ирсэн бэргэн нь өврөөсөө цагаан даавуу гаргаж “Хаалгаа тавьж хайрлаач” хэмээн гуйж цагаан бөсөө өгөхөд, үүдээ сөхөж оруулна.

Бэр бүсгүй бэргэнийхээ хамт их гэрт орж цай идээгээ хадам эцэг, эхдээ барихад “Өвөртөө хой (хонь), өнцөгтэй цай, үр хүүхэдтэй, малтай, буянтай, төрийн их өрх айл болтугай” гэж идээг нь аваад бэрийн “Идээг түгээх ёслол” эхэлнэ.

Бэр эхлээд хадам эцэгтээ хадаг, сархад барьж, цагаан кийлэг өмсүүлээд, хадам ээждээ хадаг, айраг эсвэл хөнөгтэй сүү барьж, крем буюу хүрэм өмсгөөд, хэн хэнд нь мөргөж хүндлэлээ илэрхийлдэг.

Ингээд хүүгийн талын найрын ахлаачийн баруун мөрөнд нь кийлэг хийх цагаан даавуу тохож, мөнгө төгрөг бариад, хүргэн талын ах дүүст тус бүрчлэн бэлэг барьж гарыг нь цайлгана.

Хадам ээжид бэрийн барьж буй айраг, сүүг “Ээжийн сөн” гэж нэрлэнэ. Бэр тийнхүү бэлгээ тараасны дараа жинхэнэ найр эхэлнэ. Хүргэн, бэр хоёр талын ахлаачид хурим найрыг удирдана.

Хотон анваар гэх боовоор таваг засч, зочдоо будаатай хоол, мах шүүсээр элбэг дэлбэг дайлна. Энэ үед бэр галын зүүн талд эсгий ширдэг дээр зогсоход хоёр хүн урдуур нь цагаан хөшиг татдаг. Найранд “Өндөр заагийн шил”, “Нарийн баахан хээр”, “Улаан бор морин”, “Ар хүрэнгийн шил” зэрэг дуунууд дуулдаг. Найр төгсөхөд хадмууд нь шинэ бэрдээ бэлэг өгнө. Хадам эцгийн бэлгэнд цай, дээлийн торго, чихэр үзэм амттан тавьж, ачилгын тэмээ, олон хой (хонь)-той айл болоорой хэмээн нэг хонь зүсэлж өгөхөд, хадам эх дээлийн өнгө, хадаг, гүзээтэй тос барьж, цайгаа сүлж байгаарай хэмээн сүү сайтай үнээ зүсэлж барина. Бэрд бэлэг барьсны дараа хадам эцгийнх нь зээ ирж бууны сүмбээр бэрийн урдуур татсан хөшгийг гурвантаа сөхөөд “Бэрээ үзэв үү?” гэж асууж, хормой дээр нь мах тавьж гаднаас нохойгоо дуудан хооллуулаад бэр үзэх зэрэг ёс гүйцнэ.

Хуримын дараах үдэш хоёр талын бэргэд урагласан залуустай шинэ гэрт нь хамт хонодог заншилтай. Өглөө нь бэр бүсгүйг дагаж ирсэн бэргэн хоёр хамтдаа хадмынх нь өрхийг татаж үзүүрт нь цагаан бөс уяна. Дараа нь бэр цай чанахад нөхөр нь домботой цайг аав ээжийнхээ гэрт оруулж өгөөд мориндоо мордож хадам эцгийндээ очдог.

Хадам эцэг хүргэндээ тамхи нэрж, цай аягалж барихад дээжийг нь галд дусааж цайгаа уугаад хүргэн “Манайд очиж цай ууна уу.

Хөшгөө тайлж хайрлана уу!” хэмээн хүсэхэд бэрийн аав, ээж хоёр, ах дүү төрөл садантайгаа мордоцгоож, шинэ гэрт ирэхэд хүүгийн эцэг эх төрөл садангийнхан нь шинэ гэрт хүлээж авна. Энд цай идээ барьж дуусмагц бэрийн эцэг эх охиндоо дээлийн өнгө, мал зүслэн зааж бэлэг барьсны дараа “Хөшиг тайлах” ёслол эхэлнэ.

Охины бэргэн нь “хөшгийн цай” чанасны дараа нөхөр нь сан тавьж, зул өргөн хүж асаана. Энэ үед бэр хөшигний ард орон дээрээ сууж байх ба хоёр бэргэн хөшигний доохно сууж байна.

Хоёр талын эцэг, эхчүүд бэргэний чанасан цайг амсаад, эцэг эхчүүдийн хөшигний бэлэг гэж хадаг дээлийн өнгө барихад бэргэд хөшиг дээр тохно. Дараа нь ирсэн хүмүүс бэлгээ хоёр бэргэнээр дамжуулан өгөхөд хөшгөн дээр тохдог. Сүүлд нь хоёр талын бэргэн хөшгийг тайлахад бэр гарч ирээд цай чанаж “бэрийн цайны” зочлогоо эхэлдэг. Энэ нь хөшигний найр болон үргэлжилнэ. Найрын дараа гурван хүн бөх барилдаж, барилдсан хүмүүст хонины өвчүү хувааж хишиг өгнө. Барилдааны дараа хүргэний талынхан их гэртээ орж, бэрийн талынхан шинэ гэрт үлдээд охины хормой дээр хонины хоргол тавьж, нэг гарт нь суулгатай цай, нөгөөд нь хөнөгтэй сүү бариулаад хоёр хацар дээр нь үнсч сайны ерөөл өргөөд гарцгааж их гэрт орно.

Хүргэн хадам ээждээ дээлийн өнгө хадаг барихад, эцэг нь бэрийн ээжид “Эхийн сүүний мал” зүсэлж өгснөөр хотон хурим өндөрлөдөг.

Хотон хуримын ёс нь ислам шүтлэгтэй холбоотой заншлаас бусдаар ойрадын ёс дэгтэй их ойр байдаг ажээ.

Эх сурвалж: “Хурим найрын дэг ёсны судар” ном

ТАНД ХЭРЭГТЭЙ | Шинэ жилийн бэлэг сонгохдоо анхаарах зүйл
ЦАГ АГААР: Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн
Сонсголын гуурс хийлэх шинжилгээний 70 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө
Мухартын голын ундаргыг хамгаалах, элсний нүүдлийг сааруулах чиглэлээр анхаарч ажиллана
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЗГ-ын 14 мега төсөлд багтсан стратегийн ач холбогдолтой төслүүдээ УИХ-ын даргад өргөн барилаа
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Цаг үе
Tips & Tricks | Чухал санаагаа мартахгүй байх энгийн аргууд
Tips & Tricks
Цагаан сарын бэлгээ “дотоодын” үйлдвэрлэгчдээсээ бэлдэцгээе
Цаг үе
Нийслэлийн хэмжээнд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо
Цаг үе
Нийслэл, дүүргийн эмэгтэй төлөөлөгчид хүүхэд хамгааллын асуудлаар уулзлаа
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?