HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

“Нүүдэлчин” соёлын биет бус өвийн их наадамд нийслэлийн өвлөн уламжлагчид тэргүүн байр эзэллээ

|
HumanZ
| 2025 оны 10 сарын 10

Монгол Улсын соёлын биет бус өвийг хадгалж, хамгаалах, өвлөн уламжлагчдыг дэмжих, алдаршуулах зорилго бүхий “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль, соёлын биет бус өвийн их наадам улсын хэмжээнд амжилттай зохион байгуулагдаж, нийслэл Улаанбаатар хотын өвлөн уламжлагчид тэргүүн байр эзэллээ. Энэхүү фестивалийг ЮНЕСКО-ийн 2003 оны “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай” конвенц, Монгол Улсын соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд НЗДТГ, НСУГ хамтран гурван жил тутамд зохион байгуулдаг. Энэ жил “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль, соёлын биет бус өвийн үзлэг, их наадмыг хамтатган хоёр үе шаттайгаар улсын хэмжээнд өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулав.

Энэ жилийн фестивальд Монгол Улсын 21 аймаг болон нийслэлийн нийт 1092 өвлөн уламжлагч, ардын авьяастан оролцсон юм. “Эвийн тооноо өргөсөн нийслэл Улаанбаатар” баг нийт 74 төрлийн өвийг танилцуулан тэргүүн байранд шалгарч, өнөөдөр шагналаа гардан авлаа. Фестивалийн нэгдүгээр шатанд нийслэлийн есөн дүүргээс 329 өвлөн уламжлагч оролцсоноос 45 хүн хоёрдугаар шатанд шалгарсан. Улмаар үндэсний бүртгэлийн яаралтай хамгаалах шаардлагатай 16 өв, төлөөллийн бүртгэлийн 58 өв, нийт 74 өвийн төрөл, зүйлээр соёлын биет бус өвийг бүрэн илэрхийлж, олон улсын жишигт нийцсэн үзүүлэн тоглолт, ур чадвараар тус амжилтыг үзүүлсэн юм. Өвлөн уламжлагч нар язгуур урлаг, зан үйлийн тоглолт, уламжлалт гар урлал, мал маллах арга ухаан, монгол гэрийн урлал зэрэг долоон төрлөөр өвийн танилцуулга хийсэн нь шүүгчдээс өндөр үнэлгээ авсан байна.

Сонгинохайрхан дүүргийн төлөөлөл, бие биелээч, өвлөн уламжлагч Х.Ням-Очир “Би Увс аймгийн Тариалан сумын Хотон угсаатны долоо дахь үеийн биелээч. Зургаан настайгаасаа бие биелгээ хийж эхэлсэн. Энэ удаагийн “Нүүдэлчин” фестивальд хотон биелгээ, галын тарни, Алтайн 13 овоо тахих заншил, хотон угсаатны найрын дуу зэрэг дөрвөн төрлөөр оролцож, багаараа тэргүүн байр эзэлсэндээ маш их баяртай байна. Дэлхийн хэмжээний энэхүү фестиваль нь монгол түмний өв соёл, олон угсаатны урлагийн төрөл, дуу, биелгээ, зан заншлыг түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн уламжлуулахад үнэтэй хувь нэмэр оруулж буй үр өгөөжтэй наадам боллоо. Миний хувьд 30 гаруй шавьтай бөгөөд ирээдүйд олон улсын хэмжээний уралдаан, тэмцээнд амжилт гаргах мэргэжлийн өвлөн уламжлагчид төрөн гарна гэдэгт итгэлтэй байна” гэв.

Баянгол дүүргийн төлөөлөл, уртын дуучин, өвлөн уламжлагч М.Цэрэнпагма ““Нүүдэлчин’’ дэлхийн соёлын фестиваль, соёлын биет бус өвийн их наадамд хурдан морины гийнгоо, исгэрээ, ардын дуу гэсэн гурван төрлөөр оролцож, тэргүүн байр эзэлсэндээ туйлын баяртай байна. Энэ наадам нь хүмүүс тэр бүр мэддэггүй соёлын биет бус өвийг түгээн дэлгэрүүлж, өвлөн уламжлагчдыг алдаршуулж буй онцлогтой. Зохион байгуулалт нь маш цэгцтэй, өргөн цар хүрээтэй боллоо. Би Зэвсэгт хүчний 013 дугаар ангид ажилладаг. Цаашид цэргүүддээ уртын дуу, исгэрээ, ардын дууг заан, өв соёлын талаар мэдлэг олгох хэрэгтэй юм байна гэж бодлоо” гэлээ.

БЗД-ийн төлөөлөл, бие биелээч, өвлөн уламжлагч Ш.Отгонбаяр “Би багадаа ээжээсээ бие биелгээ сурсан. 20 гаруй насандаа урлаг, соёлын байгууллагад ажиллаж, өдгөө 88 нас хүртлээ нийт 60 гаруй жил бие биелгээ хийж байна. Ховд аймагт олон хүүхэд, багачуудад биелгээ зааж, тайлан тоглолт зохион байгуулсан сайхан түүх бий. Манайх гэр бүлээрээ урлагийн авьяастай, удам дамжсан уран бүтээлчидтэй. Өнгөрсөн оны нэгдүгээр сард бид 55 хүний бүрэлдэхүүнтэй гэр бүлийн тайлан тоглолтоо хийсэн. Энэ бүхнийг эргээд бодоход үнэхээр бахархалтай байдаг. Мөн язгуур урлагийг хойч үедээ өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр олон чухал ажлыг зохион байгуулж буй Соёлын яаманд талархал илэрхийлье” гэсэн юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дизелийн түлшний онцгой албан татварыг тэглэсэн хугацааг сунгажээ
Чоно голын эрэг орчмын 45 тонн хогийг цэвэрлэв
Улаанбаатар хотын агаарын чанарын хяналт шинжилгээний хоногийн мэдээ
“Азийн Залуучуудын V пара наадам”-д Монголын баг тамирчид оролцож байна
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдрөөс хүйтний эрч чангарна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

ТАНИЛЦ | Их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх босго оноо
ЦАГ ҮЕ
GenZ ажиглагч | Чуулганы нээлт үзээд газар дээрээ солиорсон сэтгүүлчийн тойм
GenZ АЖИГЛАГЧ ОЦА
НӨГӨӨ ФУРГОНЫ “ЖАДАМБА АХ”
HUMANZ
Бие даалтын долоо хоногийг “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулна
Цаг үе
Судалгаа: Ижил цагт унтдаг хосууд харилцаандаа илүү сэтгэл хангалуун байна
13 ШАЛТГААН
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?