HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Эмээлт эко аж үйлдвэрийн парк Монгол Улсын малын гаралтай түүхий эдийн 43.5 хувийг боловсруулна

|
HumanZ
| 2025 оны 11 сарын 19

Мал аж ахуйн салбарыг кластераар хөгжүүлж, малын гаралтай түүхий эдийг үнэ цэнд оруулах зорилгоор “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийг Улаанбаатар хотын хөгжлийн мега төслүүдэд багтаан, үе шаттай хэрэгжүүлж байна. Аж үйлдвэрийн парк байгуулах талаар олон жил ярьсан боловч 2024 оны аравдугаар сарын 3-нд тус паркийн Бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төвийн дөрвөн давхар барилгыг ашиглалтад оруулснаар ажил эрчимтэй явж эхэлсэн. 2025 оны наймдугаар сард тус паркийг эрчим хүчээр хангах “Дулааны цахилгаан станц болон цэвэрлэх байгууламж”-ийг барьж байгуулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, (EPC+F) гэрээг байгуулсан. Төслийн хүрээнд 24 МВт дулааны цахилгаан станц, хоногт 6700 метр.куб хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барих юм. Мөн БНСУ-ын “Smart Energy platform”-той хамтран паркийн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр болох 10МВт-ын нарны цахилгаан станцыг байгуулахаар БНСУ-ын хөрөнгө оруулалтаар ТЭЗҮ-ийг боловсруулж буй. Түүнчлэн Эмээлтээс Шувуун фабрик хүртэлх 12.5 км авто зам, үерийн хамгаалалтын байгууламж, хоёр усан сан, инженерийн шугам сүлжээг шийднэ. 

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийг зүүн, баруун гэсэн хоёр бүстэй байгуулна. Зүүн бүсэд ноос ноолуур, арьс шир боловсруулах үйлдвэрүүд байрших бөгөөд тус бүсийн үйлдвэрүүдийн инженерийн дэд бүтцийн шугам сүлжээ, үерийн хамгаалалт, усан хангамжийн барилга байгууламжуудын төсвийг шинэчлэх ажлыг гүйцэтгэж байна. Өнөөдрийн байдлаар үерийн байгууламжийн төсвийг Барилгын хөгжлийн төвийн магадлалын дүгнэлтээр баталгаажуулжээ. Түүнчлэн ундны ус хангамжийн зураг төсвийг шинэчлэх ажлын явц 40 хувьтай, холбоо дохиоллын ажлын зураг тодотгох, төсөвт өртгийг шинэчлэх ажил үргэлжилж байна. Харин баруун бүсэд мах махан бүтээгдэхүүн, дайвар бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүд байрших юм.

Эмээлт эко аж үйлдвэрийн парк нь жилд 7.5 сая арьс шир, 3 мянган тонн ноос, 5.8 мянган тонн ноолуур, 25 мянган тонн мах, 8 мянган тонн дайвар түүхий эдийг боловсруулах хүчин чадалтай байна. Ингэснээр Монгол Улсын малын гаралтай түүхий эдийн 43.5 хувийг боловсруулах бөгөөд 5600 ажлын байрыг шинээр бий болгох зорилготой. Үүний зэрэгцээ монголын брэнд бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргах шинэ боломж нээгдэнэ.

Ташрамд, Эмээлт эко аж үйлдвэрийн паркийг хотын төвөөс 30 км зайд Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны Шар хөвийн хоолойд 539 га талбайд барих юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

ЦАГ АГААР | Дуу цахилгаантай аадар бороо орно
“Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь” төслийг Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Өмнөговь аймагт хэрэгжүүлнэ
“Хүний зан үйлээр аюул заналхийллийг таньж мэдэх нь” сэдэвт сургалтын хаалтын үйл ажиллагаа боллоо
Улаанбаатар–Шинэ Хархорум чиглэлийн төмөр зам барих төслийн ТЭЗҮ боловсруулах ажил эхэлжээ
Tips & Tricks | МОНГОЛ ГЭР БАРИХ ДАРААЛАЛ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

GenZ ажиглагч | Чуулганы нээлт үзээд газар дээрээ солиорсон сэтгүүлчийн тойм
GenZ АЖИГЛАГЧ ОЦА
ТАНИЛЦ | Их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх босго оноо
ЦАГ ҮЕ
НӨГӨӨ ФУРГОНЫ “ЖАДАМБА АХ”
HUMANZ
Бие даалтын долоо хоногийг “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулна
Цаг үе
Судалгаа: Ижил цагт унтдаг хосууд харилцаандаа илүү сэтгэл хангалуун байна
13 ШАЛТГААН
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?