HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

ТАНД ХЭРЭГТЭЙ | Шахмал эмийг архи, цай мэтээр даруулан ууж болох уу

|
HumanZ
| 2025 оны 10 сарын 09

Манай humanz.mn сайт нь унших дадлыг дэмжих, олон нийтийн мэдлэгт нэмэр болох, уншиж бичих чадварыг хөгжүүлэх зорилгоор алдартай зохиолчдын бичсэн номын онцлох агуулгуудыг хүргэдэг билээ. Энэ удаа бид зохиолч Я.Арслангийн “Эрүүл урт наслах алтан судар” номыг сонголоо. Энэхүү бүтээл нь 2023 онд уншигчдын гарт хүрсэн бөгөөд сонирхолтой олон мэдээллийг багтаажээ. Тус номонд багтсан мэдээллээс уншигч танд хүргэе. Та бүхэн “Эрүүл урт наслах алтан судар” номыг Интерном дэлгүүрээс худалдан авах боломжтой.

Уух эмээ зөв сонгох хэрэгтэй

Антибиотик дотроос хэсгийн эмч нарын хамгийн их бичдэг ампициллин ихэд дэлгэрчээ. Гэтэл амьсгалын замын өвчин нь бактераар төдийгүй вирусээр үүсдэг байх юм. Антибиотик нь вирусыг дардаггүй учраас ампициллин амьсгалын замын цочмог халдварыг эмчлэхэд ямар ч нөлөөгүй. Түүгээр ч үл барам хор хүргэж болно. Анагаах ухааны мэргэжлийн тусгайлсан сурах бичигт ампициллин нь 100-гаас 20 тохиолдолд хүнд хэлбэрийн арьсны өвчин-дерматитыг үүсгэдэг гэж заажээ. Ампициллинаар ангины нэг хэлбэр халдварт мононуклеозыг эмчлэхэд 90 тохиолдолд нь дагалдах харш үр дагавар илэрдэг байна. Тэгэхдээ хариу эсэргүүцэл эхний хэдэн хоногт ч гарч болно, долоо, наймдахь юмуу бүр арван нэгдэх, арван хоёрдахь хоногт, ампициллин хэрэглэхээ болиод өөр эм хэрэглэх болсон үед ч илэрдэг ажээ. Үүнээс гадна ампициллин нь пенициллин таардаггүй хүн хэрэглэвэл сөрөг нөлөө үзүүлнэ. Жишээ нь ампициллины харш нөлөөнөөс болоод арьс хуурайшиж туурах байдал ч үзэгдэж болно.

Ер нь ампициллиныг уусан үед дөнгөж 7,5%-д нь мөгөөрсөн хоолой юмуу хамрын салслаг бүрхэвчид очдог байна. Үлдсэн хэсэг нь ходоод гэдэсний замаар ороод гэдэсний бичил орчинд муугаар нөлөөлж, гэдэс өвдөх, суулгах, хоол шингэхгүй болох гэх мэтийн эвгүй байдлыг үүсгэнэ.

Дээр дурдсан байдлаас үзвэл эрүүл мэнддээ халтай юм хийх хэрэг байна уу, үгүй юү гэж бодоход хүргэх нь мэдээж. Иймээс эмчлэгч эмчээсээ:

энэ эмийг ямар зориулалтаар уух болж байна,

яагаад заавал энэ эмийг уух болж байгаа юм бэ,

хажуугийн нөлөө нь ямар байх бол,

энэ эмийг уухгүйгээр өнгөрөх арга байхгүй юу гэх мэтээр

эвтэйхэн лавлах нь зөв ажээ.

ч аль нэгэн Бас хэдийгээр хажуу нөлөөлөл гарах байлаа антибиотикийг уухаас өөр аргагүй өвчин байдгийг мэдвэл зохино.

Шахмал эмийг архи, цай мэтээр даруулан ууж болох уу?

Хэрэв та эм уух зааврыг зөрчвөл хамгийн хоргүй баймаар эм ч жинхэнэ хор болон хувирч мэднэ. Эмээс ямар ямар эвгүй явдал үүсч болох вэ гэдэг асуулт гарч болно. Жишээ нь зөөлөн царцмагт бүрээстэй эмийг босоогоороо, үгүй ядаж суугаагаараа уух ёстой. Тэгэхдээ заавал усаар даруулж уух учиртай гэдгийг хүн бүхэн мэддэг болов уу? Хэрэв энэ шаардлагыг биелүүлэхгүй бол гурван эмийн нэг нь улаан хоолойн хананд наалдаж хоцроод эцэст нь шархлаа үүсгэж мэднэ.

Тэгэхлээр эмчийн заасан эмийг юугаар уух болж байна вэ? Ходоодыг цочроодог бүх эмийг сүүгээр даруулан уух хэрэгтэй гэсэн бодол байдаг. Гэвч үүнд болохгүй юм гэж бий. Сүү бол зөөлрүүлэхийн зэрэгцээ нимгэн бүрхүүл үүсгэх учраас ходоодыг тэртэй тэргүй цочроож байдаг ходоодны шүүсний давсны хүчлийн нөлөөг багасгадаг. Харин аспиринд зохимжтой, бусад эмд зохимжгүй байж болно. Ходоодыг цочроодог тетрациклинийг сүүгээр даруулж уух ёстой гэж удтал тооцсоор иржээ. Гэтэл шалгаад үзэхэд тетрациклин нь сүүний кальцтай нийлээд эмийн үйлчилгээг бууруулдаг нь тогтоогджээ.

Маш олон хүн зан заншлаа дагаад эмийг цайгаар даруулж уудаг. Гэтэл цайнд танин их хэмжээгээр байх учир азот агуулсан эм бүхий үл уусах танатыг үүсгэнэ. Тэдгээр нь тоолохын ч аргагүй олон. Үүнд папаверин, кодеин, эуфиллин, амидопирин, зүрхний гликозид гэх мэтчилэн өдий төдий эм бий.

Ингэхэд эмийг гагцхүү буцалгасан бүлээн усаар даруулж уух нь зөв ажээ.

Эмийг хэзээ уух вэ? Хоолныхоо өмнө үү, хойно уу гэдэг асуудал бол бас л бодох ёстой зүйл мөн. Зарим эмийг шингээхэд хоол идэх үеэр ялгардаг давсны хүчил шаардлагатай байхад өөр бусад үед тэр нь эмийг бүрэн үр нөлөөгүй болгож орхино. Энэ бүгдийг эм уух зааварт бичсэн байдаг.

Бас нэг анхаарах зүйл бий. Үүнийг эмч нар өвчтөнийхөө ухаанд найдаад тэр болгон анхааруулдаггүй байна. Тэр нь юү вэ гэвэл эм, архи хоёр харшилдгийг хэлэх гэж байна. Нэг хундага архи зарим үед нэг хундага хор болон хувирч мэднэ.

Эцэст нь эмийг эмчийн заавар, жоргүй авахаас өөр аргагүй болсон хүмүүст хэдэн зөвлөгөө өгье. Эмийн сан болгонд эм зүйч байдаг. Түүнтэй зөвлөлдөөрэй. Эмийн дотор байгаа зааврыг ёсчилон дагах хэрэгтэй.

Өөрөө өөрийгөө эмчилсэн тухайгаа анхны боломж гармагц эмчид хэлээрэй. Хэрвээ эмчтэй уулзаж чадаагүй бол нэг эмийг 2 долоо хоногоос илүү хугацаанд бүү уу. Аягүйдвэл харшил үүсэх, түүндээ дасах аюул гарч мэднэ.

Өвчин минь түргэн эдгэрсэнгүй гээд тунгаа нэмэхийг яарах хэрэггүй. Ихэнх тохиолдолд эмийн үр дүн хэд хэдэн удаа уусны дараа гарна. Ер нь та эмийг номын ёсоор нь уух юм бол танд ач тусаа үзүүлж, өвчин эмгэгийг тань илааршуулах болно.

Эх сурвалж: “Эрүүл урт наслах алтан судар” ном

Дүүжин замын тээврийн үндсэн бүтцийн хамгийн чухал хэсэг тулгуур баганыг суурилуулж эхэллээ
ЭРҮҮЛ МЭНД | Менингококкын халдварын үед илрэх ШИНЖ ТЭМДГҮҮД
ТАНИЛЦ | МАН-ын Удирдах Зөвлөлийн дэргэдээ ажиллуулах ДОЛООН бодлогын хороо
Таван шараас Баянхошууны тойрог хүртэлх замыг бүрэн шинэчилж, ус зайлуулах системийг цогцоор нь шийднэ гэв
ЭРҮҮЛ МЭНД | Унтахаасаа өмнө утсаараа оролдох арьсанд хэр хортой вэ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Цаг үе
Tips & Tricks | Чухал санаагаа мартахгүй байх энгийн аргууд
Tips & Tricks
Цагаан сарын бэлгээ “дотоодын” үйлдвэрлэгчдээсээ бэлдэцгээе
Цаг үе
Нийслэлийн хэмжээнд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо
Цаг үе
Нийслэл, дүүргийн эмэгтэй төлөөлөгчид хүүхэд хамгааллын асуудлаар уулзлаа
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?