HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

“Сүрьеэ болон ям өвчний хяналт” сатрепс төслийн үр дүнг танилцуулж, хаалтаа хийлээ

|
HumanZ
| 2025 оны 09 сарын 11

Японы Олон улсын техникийн хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллага, Эрүүл мэндийн судалгаа, хөгжлийн байгууллага хамтран манай улсад хэрэгжүүлсэн  ”Сүрьеэ болон ям өвчний хяналт” төсөл  үр дүнгээ хэлэлцэж өнөөдөр (2025.09.10) хаалтаа хийлээ.

Төслийг (САТРЕПС) буюу “Тогтвортой хөгжлийн төлөө шинжлэх ухаан, технологийн судалгааны түншлэл” -ийн хүрээнд 2020-2025 оны хооронд  хэрэгжлүүлэв. Таван жил хэрэгжээд өнөөдөр өндөрлөж буй энэхүү төслийн үр дүнд үхрийн сүрьеэ, адууны ям өвчнийг шинжлэх ухааны үндэслэлтэй  хянах тогтолцоог Монгол Улсад бүрдүүллээ гэж мэргэжилтнүүд үнэлж байна.  

Төслийн хүрээнд,

  • Монгол Улсад хүн, малын дунд үхрийн сүрьеэгийн халдварлалт байхгүй гэдгийг тогтоосон байна. “Монгол Улс үхрийн сүрьеэгээс ангижирсан орон” гэдгийг Засгийн газар болон олон улсад мэдээлэх шинжлэх ухааны нотолгоо бүрдлээ гэж үзэж болохоор боллоо. Энэ нь манай улсын төдийгүй олон улсын зоонозын өвчинтэй тэмцэх, сэргийлэхэд өөрийн хувь нэмрээ бодитоор оруулж буй явдал юм.
  • Хүн, мал эмнэлгийн салбарт халдварт зооноз өвчнийг оношлох шинэ технологид суурилсан хуурай ЛАМП (dry LAMP), иммунохроматографийн тест (ICT), сүрьеэгийн эсрэг шинэ эмийн тэсвэржилтийг шингэн тэжээлт орчинд тодорхойлох, сүрьеэгийн халдвар илрүүлэх интерферон гамма тодорхойлох шинжилгээ болон бүрэн геномын дараалал тогтоох дараа үеийн технологийг тус тус нэвтрүүллээ.
  • Мал эмнэлгийн салбарт био аюулгүйн 3-р ангиллын лабораторийг шинээр ашиглалтад орууллаа.
  • Хүн, мал эмнэлгийн салбарын 20 гаруй эмч, мэргэжилтэн, судлаачийг олон улсын өндөр зэрэглэлийн хүрээлэн их сургуульд сургалтад хамруулж  тус салбарын хүний нөөцийг чадавхжуулахад ихээхэн хувь нэмэр оруулсан байна.


Цаашид “Сүрьеэ, ям өвчний хяналт – нэг эрүүл мэнд” платформыг хөгжүүлж, өвчний төлөв байдлын мэдээ мэдээллийг солилцох, салбар хоорондын хамтын ажиллагааг уялдуулах ажлыг Эрүүл мэндийн яам манлайлан ажиллах болно. Мөн саяхан 2025-2028 онд хэрэгжүүлэх “Сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх, хянах арга хэмжээний төлөвлөгөө”-г баталлаа.

Төслийг Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэн, Япон Улсын Хоккайдогийн их сургууль, Япон Улсын Сүрьеэгийн эрдэм шинжилгээний хүрээлэн хамтран хэрэгжүүлж дууслаа. Мөн Монгол Улсын Боловсролын яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яам, Мал эмнэлгийн ерөнхий газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төв уг төслийг дэмжин, хамтран ажиллалаа.


САТРЕПС төслийг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Японы Олон улсын техникийн хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллага, Эрүүл мэндийн судалгаа, хөгжлийн байгууллага, Хоккайдогийн их сургууль, Сүрьеэгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн профессорууд, төслийн багийн хамт олонд талархал гүн илэрхийлье.

Какахстан улсад ажиллаж буй гурван мянган монгол иргэн МУ-даа тэтгэврээ тогтоолгоно
Орон сууц худалдаж авсан болон оюутны сургалтын төлбөрийн буцаалтын материалыг цахимаар илгээхэд БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
Алба хаагчид “Rescue days 2025” дадлага сургуульд оролцож байна
“Ерөнхий боловсролын түүхийн сургалтын хөтөлбөр, сурах бичгийн хөгжүүлэлт, сайжруулалт” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна
ЭЦА: Монголчуудын өдрийн дундаж усны зарцуулалт 232 литр
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

“Met Gala 2026” наадмын шилдэг хувцасласан 13 АЛДАРТАН
From INNA
“Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн анхдугаар наадмыг зохион байгуулна
ЦАГ ҮЕ
YouTube Kids-ийг хүүхдэд хамгийн аюулгүй болгох бүрэн ТОХИРГОО
+UPDATE
АСТАНАД ОЧСОН ТЭМДЭГЛЭЛ | Шинэ хотын танил амт
GenZ АЖИГЛАГЧ Ангилалгүй
MET GALA | Артист Золагийн урласан хумсаар гангарсан алдартнууд
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?