HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

“Бүтээмж ба инновац-UB2025” форумын шилдгүүд тодорлоо

|
HumanZ
| 2025 оны 06 сарын 02

Монгол Улсын Төрийн албаны зөвлөл үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан “Шинэтгэлээр түүчээлсэн салбар зөвлөл” аяныг зохион байгуулж буй. Аяны хүрээнд НЗДТГ-аас “Бүтээмж ба инновац-UB2025” сэдэвт харилцах суралцах арга зүйн болзолт уралдааныг зохион байгуулж, шилдэг сайн туршлагаа шалгарууллаа. Болзолт уралдаанд нийслэлийн есөн дүүрэг, 16 аймаг 25 сайн туршлагаа танилцуулсан юм.

Шилдэг сайн орон нутгийн туршлагаар:

  • 1-р байранд Говь-Алтай аймгийн “Ажлын байрны эмх цэгц-Хялбар тайлагналт”,
  • 2-р байранд Дорноговь аймгийн “Цахим Дорноговь”,
  • 3-р байранд Булган аймгийн “Хог хаягдлын менежментийг сайжруулах нь” нэртэй сайн туршлагууд тус тус шалгарлаа.

Шилдэг сайн дүүргийн туршлагаар:

  • 1-р байранд Налайх дүүргийн “Улирлын ажилтан БНСУ-д туршлага солилцох нь”,
  • 2-р байранд Сүхбаатар дүүргийн “Power BI-HR”,
  • 3-р байранд Баянзүрх дүүргийн “Үнэлгээ хийсэн AI” нэртэй сайн туршлагууд тус тус шалгарлаа.

Бүтээмж ба инновац-UB2025 хөтөлбөр нь тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хоёр үе шаттайгаар хоёр сарын турш хэрэгжиж буй бөгөөд энэ хугацаанд идэвх санаачилгатайгаар зохион байгуулж оролцсон албан хаагчдыг шалгаруулан урамшууллаа.

Үүнд:

  • Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн мэргэжилтэн Ж.Буянхишиг,
  • Байгаль орчны газрын ойн албаны дарга Г.Цэнгэлзаяа,
  • Нийслэлийн Баянзүрх дүүргийн Хороо хариуцсан мэргэжилтэн Г.Чойжилсүрэн нар бусдыгаа манлайлаг шилдэг зохион байгуулагчаар шалгарсан.

Шалгарсан сайн туршлагуудын талаар товч дурдвал “Ажлын байрны эмх цэгц-Хялбар тайлагналт” нэртэй сайн туршлагыг хэрэгжүүлсний үр дүнд “Цахим Дорноговь” нэртэй сайн туршлагаар Нээлттэй Дорноговь гэсэн гар утасны аппликейшин нэвтрүүлж төрийн үйлчилгээг цахимаар авах нөхцөлийг бүрдүүлсэн нь иргэдийн талархал, сэтгэл ханамжийг нэмэгдүүлжээ.  

“Power BI-HR” сайн туршлагыг нэвтрүүлснээр хүний нөөцийн мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэхээс гадна төрийн байгууллагын ашиглахад хүндрэлтэй олон янзын дата мэдээллийг боловсруулж, бодлого, шийдвэр гаргалтад ашиглах боломжийг олгосон гэдгээрээ үр дүнтэй байлаа.

“Үнэлгээ хийсэн AI” сайн туршлага нь AI технологи ашигласнаар төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн үнэлгээнд хувь хүний үзэмж нөлөөлөхгүй үнэлгээ хийж, удирдлагын ачаалал, зарцуулах хугацааг 80 хүртэлх хувиар буруулсан, алдаа гарах магадлал 0 хувь болсон гэдгээрээ онцгойрон шилдэг туршлагаар шалгарлаа. 

Танилцуулагдсан сайн туршлагуудын ихэнх хувь нь төрийн захиргаа, хүний нөөц, нийгмийн баталгааг хангахад чиглэсэн бөгөөд төрийн үйл ажиллагаа, төрөөс үзүүлж буй үйлчилгээнд дижитал технологийг нэвтрүүлэх нь төрийн бүтээмжийг нэмэгдүүлэхэд үр дүнтэй болох нь харуулж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

“Парламентын төгөл”-ийг байгуулав
SAMSUNG GALAXY S24 ЦУВРАЛААР ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ШИНЭ ЭРИНИЙГ ЭХЛҮҮЛЦГЭЭЕ
Монгол Улсын эрэн хайх, аврах баг найман хүнийг нурангиас аварлаа
СЭРЭМЖЛҮҮЛЭГ | Хүүхэд томчууд нийлсэн дөрвөн хүн осгож амиа алдсан тохиолдол гарав
ЦАГ АГААР | Нийт нутгаар эрс сэрүүснэ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?