HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Монгол Улс Англи хэлний олимпиадын дэлхийн аваргатай боллоо

|
HumanZ
| 2025 оны 10 сарын 08

Малайз улсын бага, дунд сургуулийн сурагчдын харилцааны ур чадварыг хөгжүүлэх, англи хэлийг чөлөөтэй, үр дүнтэйгээр суралцуулах чиглэлээр шинэлэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсээр ирсэн “Хиппо – хил хязгааргүй англи хэл” хөтөлбөр хэрэгжүүлэгч байгууллага 2012 оноос Англи хэлний Олон улсын олимпиадыг улс, тив, дэлхийн гэх шатлалаар зохион байгуулдаг.

Өдгөө 13 дахь удаагаа болсон уг нэр хүндтэй олимпиадын 2025 оны аваргууд өнгөрөгч 9 дүгээр сарын 29-нд Итали улсад тодорсон байна. Нийт 73 орны 6-12 насны 93,224 сурагч 12 насны ангиллаар оролцсон уг олимпиадын  WORLD FINAL шатанд 317 оролцогчоос Монголын 19 сурагч багтсан байна.

Хамгийн олон орны, олон сурагч өрсөлдсөн Hippo 4 буюу ахлах ангийн ангилалд Сант сургуулийн 12 дугаар ангийн сурагч 17 настай Бямбадоржийн Дөлгөөнхэрлэн 93,75 оноогоор тэргүүлж, дэлхийн аваргын алтан медалийн эзэн болж, Монголынхоо нэрийг дэлхийн тавцанд дуудуулсан бахдам амжилтыг үзүүллээ. Уг ангилалд Эрдэнэбадрахын Оюу 5-д, Гантөгсийн Индра 13-т, Жамьянсүрэнгийн Солонго 17-д эрэмбэлэгджээ.

Түүнчлэн, Монголын баг тамирчдаас Ваву Hippo ангилалд Энхсайханы Эгшиглэн 8-д, Ган-Эрдэнийн Түшиг 17-д, Little Hippo ангилалд Гарьдын Сэцүлэн 10-т, Hippo 1 ангилалд Амарбаясгалангийн Эгшилэн, Ганболдын Энэрэл, Биег-Алийн Аз-Ерөөе нар амжилттай финалдсан бол  Hippo 2 ангилалд Тэмүүжингийн Ундарьяа, Ганбатын Мишээл нар 10-т багтаж, Hippo 3 төрөлд Оргил сургуулийн сурагч Мөнхбаатарын Номиулин мөнгөн медаль хүртэж, Түвшинтулгын Есүгэн 14-т эрэмбэлэгдсэн байна.

Харин Hippo special 1 ангилалд Хобби сургуулийн сурагч Галтын Нандин хүрэл медалийн эзэн болж,  Эрдэнэзааны Номуулин 4-т, тус тус шалгарчээ. Hippo special 2 ангилалд Болдын Билгүүн 4-т, Hippo special  3 ангилалд Сергейн Дарьяа 6-д, Hippo special 4 ангилалд Гурван тамир сургуулийн сурагч Зоригтын Мишээл дэд байранд шалгарсан байна. Мөн энэ жил анхлан зохион байгуулсан “HIPPO PIONEER” шалгаруулалтад Эрдмийн сан сургуулийн сурагч Гандолгорын Хангай ялагч болж шилдэг оролцогчоор тодорлоо.

Ийнхүү Монголын оролцогчид багаараа амжилт дүүрэн, улсынхаа нэрийг өндөрт өргөн оролцоод энэ Баасан гараг буюу 10 дугаар сарын 9-ний өглөө 05 цагт эх орондоо ирэх юм байна. Олимпиаддаа амжилттай оролцсон бүх хүүхдүүддээ халуун баяр хүргэж, сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе.

ЦАГ АГААР | Уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно
Энхийг сахиулах ажиллагааны анхдагчдын төлөөлөлд хүндэтгэл үзүүллээ
Галлагаатай сургуулийн барилгыг шинэчилнэ
Автомашингүй өдөр, “Улаанбаатар марафон” энэ бямба гарагт болно
ТАНИЛЦ: 2024 оны өвлийн “Элсэлтийн шалгалтын” хуваарь
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

GenZ ажиглагч | Чуулганы нээлт үзээд газар дээрээ солиорсон сэтгүүлчийн тойм
GenZ АЖИГЛАГЧ ОЦА
ТАНИЛЦ | Их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх босго оноо
ЦАГ ҮЕ
НӨГӨӨ ФУРГОНЫ “ЖАДАМБА АХ”
HUMANZ
Бие даалтын долоо хоногийг “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулна
Цаг үе
Судалгаа: Ижил цагт унтдаг хосууд харилцаандаа илүү сэтгэл хангалуун байна
13 ШАЛТГААН
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?