HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
ҮНЭТ ЗҮЙЛ

ЦАЙНЫ ДЭЭЖ ӨРГӨХ ЁСОН БА ЦЭЭР

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2025 оны 04 сарын 24

Цайны аяганы амсарт хурууны өндөг хүргэвэл ял зэмд унана, эмтэрхий аяганд хийвэл зочноо илт доромжилсон болно, аягатай цайг үүдээр гадагш цацвал амны хишиггүй болно, амсар бялхаж асгартал хийвэл амны хишиг асгарна, нар буруу эргүүлж цай аягалбал үйл хэрэг буруу эргэхийн цондон, аягалсан цайг түрүүлж амсалгүй ширээн дээр тавибал чөтгөр түрүүлж амсана хэмээн цээрлэдэг.

Уур нүдүүрт цай нүдэхдээ тоолбол идээ ундаагаар дутна, цай идээг буруу гараар өгвөл ирсэн зочноо үл хүндэлсэн, дайлахыг хүсээгүй гэсэн муу сэтгэл болно, хормой шууж, ханцуй шамлан цай идээнд ойртох аваас зэрлэг танхай болно, цайны шаарыг хогтой хамт хаяваас идээний дээжээ үл хүндэлсэн болно хэмээн цээрлэдэг. Цайны идээг чимхэж хийвээс ядуурна, бага багаар хийвээс харамч хахир болохын шинж хэмээнэ. Цайны дээжийг хангай дэлхийд өргөж, гэрийн эзэнд эхэлж өгөх учиртай бөгөөд зөрчвөөс гэрийн эзний хийморь сүлд доройтно хэмээн үздэг.  

Цайны дээж өргөх үед үс гэзгээ янзлан нүүр гараа угааж, толгойдоо малгай, алчуур сэлтийг тавьж, хэт халуун биш цайны дээж өргөх ба гарын алгыг дээш харуулсан маягтай өргөдөг. Өргөх үедээ бүтэлгүй муухай үгс хэлдэггүй. Жишээ нь өр ширгүй, өвчин зовлонгүй, идэж уухаар дутаалгүй байлгаж хайрла гэж хэлж болдоггүй байна. Өвөг дээдсийн, уул усны эздийн, наран ээжийн амар мэндийг эрж байна хэмээн өргөдөг. “Үе үеийн өвөг дээдэс минь, хөх мөнгөн тэнгэр эцэг минь, хөрст алтан дэлхий эх минь, 99 тэнгэр минь, 33 хурмаст минь, уул усны эздүүд минь, ураг төрлийн онгодууд минь, өвгөн буурал аав минь, эмгэн буурал ээж минь, харсан даасан тэнгэрүүд минь, хар лусын савдагууд минь, атаа таван тэнгэр минь Та бүхэндээ …. жилтэй …. овогтой …. би цайныхаа дээжийг өргөж, амар мэндийг тань айлтгаж байна” хэмээн хэлж өргөөд эцэст нь “үр хүүхэд биднийгээ эрүүл энх, урт удаан, элбэг хангалуун, аз жаргалтай сайхан амьдруулж, хань ижлийн минь ажил үйлсийг өөдрөг бүтэмжтэй байлгаж хайрлаарай” хэмээн хүсэж өргөдөг учиртай.

Цайны дээж өргөнө гэдэг нь энгийн хэрнээ хүчтэй засал ажээ. Өглөө цайны дээж өргөсөн шигээ харуй бүрий болсон хойно өвөг дээдэстээ сүү өргөж байвал маш сайн хэмээнэ. Учир нь өвөг дээдсүүд харанхуй болох үед бидний ертөнцөд ирж үр хүүхдээ эргэж тойрч, муу муухай бүхнээс холдуулдаг хэмээн итгэдэг. Сүү өргөж байгаа нь ирэх замыг нь сүүн бороогоор гэрэлтүүлж, тэднийг ундаалж цангааг нь тайлж байгаа утга юм.

ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛ ОРНЫ ТОЛЬ

Хан-Уул дүүрэгт 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дуусаж, улсын комисс хүлээн авчээ
Монголыг дэлхийд сурталчилсан тэсвэрийн аялал амжилттай өндөрлөв
ӨВ СОЁЛОО ДЭЛГЭРҮҮЛЬЕ | Дарьганга хуримын ёсон
Эрчим хүчний шилжилт хийх өрхүүдийг сонгон шалгаруулж байна
Монголд эмчлэгдэх боломжгүй хүүхдийн зүрхний мэс заслыг амжилттай хийлээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
БНСУ-д нас барсан гадаад оюутнуудын таван хүн тутмын нэг нь амиа хорлосон байна
Цаг үе
“МӨНХ ТЭНГЭРИЙН БИЧИГ – 2026” ОУ-ын үзэсгэлэнгийн удирдамж
ЦАГ ҮЕ
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн одон медалиудыг цэгцлэх хуулийн төсөл санаачилжээ
Улс төр
“Найзууд” цувралын анхны анги цацагдсанаас хойш 32 жил өнгөрчээ
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?