HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

ӨВ СОЁЛОО ДЭЛГЭРҮҮЛЬЕ | Захчин хуримын ёсон

|
HumanZ
| 2025 оны 10 сарын 07

Манай humanz.mn сайт нь унших дадлыг дэмжих, олон нийтийн мэдлэгт нэмэр болох, уншиж бичих чадварыг хөгжүүлэх зорилгоор алдартай зохиолчдын бичсэн номын онцлох агуулгуудыг хүргэдэг билээ. Энэ удаа бид зохиолч Я.Арслангийн “Хурим найрын дэг ёсны судар” номыг сонголоо. Энэхүү бүтээл нь 2023 онд уншигчдын гарт хүрсэн бөгөөд сонирхолтой олон мэдээллийг багтаажээ. Тус номонд багтсан мэдээллээс уншигч танд хүргэе. Та бүхэн “Хурим найрын дэг ёсны судар” номыг Интерном дэлгүүрээс худалдан авах боломжтой.

Захчин ёсонд бэр эр нөхрөөсөө 1, 3, 8 нас дүү байвал эрхэм заяаны хань гэж үздэг.

Захчин ёсонд бэр эр нөхрөөсөө 1, 3, 8 нас дүү байвал эрхэм заяаны хань гэж үздэг. Мөн, хүүгийн талынхан буурлуудаас охины эцгийн удмын 5-7 үеийг асуун, “хавтгай ясны хэлтэрхий”-г нь хэлэлцэж, өөрсдийн ясан төрөлд холбоогүй гэдгийг тогтоогоод бэр болгож гуйхаар шийддэг.

Захчины бэр гуйх, сүй хэлэлцэх гэхчлэн ёс заншил нь баруун нутгийн ястнуудтай нийтлэг тул үл өгүүлэн цааш үг хэлхэе. Хос залуусыг ураглуулах яриа хэлэлцээнд хоёр тал ам нийлэн хуримын өдрийг товлоно. Хуримын өдөр хүүгийн талаас найрын ахлаач, эх хүү гурваас гадна сөнч, хадаг самбай барих, хундага баригч хоёр хүн, ерөөлч хэлэмгий доломгой хүн болон, бэргэд буюу нас жил ивээл, олон үр хүүхэдтэй эмэгтэй хүн нэг, мөн ачаа авагч хоёр хүн гэх зэрэг тус тусын үүрэгтэй хүмүүс явдаг байна. Ингэхдээ, заавал сондгой 5, 7, 9, 11 тоогоор хүмүүс явах ёстой. Энэ нь бэрээ аваад буцахдаа тэгш тоотой болж ирэхийн бэлгэдэл гэдэг. Хүү монгол ёсоор бүрэн буу саадагтай, дагуулын хамт явах ба бусад нь бэрдээ унуулах морь, хөтөлгөө хомтой тэмээ, идээ цагаа, тэвшинд хийсэн чонхор, хадаг самбай мэтийг авч, шөнө дундын барагт хүүхний талд очдог. Хүүгийн талынхныг очиход хүүхний тал бэрийн барааг эцгийн гэрийн баруун хаяанд хураасан байна. Бэрийн бараа гэдэг нь нэг төрлийн инж юм. Охины төрөл садангийнхан эцгийнх нь гэрт цуглан найрлаж байна.

Хуримын хүмүүс, охины эцгийн гэрийг нар зөв гурав тойроод баруун талд нь буугаад араар нь зөв эргэж үүдэнд очно. Тэгэхэд нь охины талынхан “үүд дарна” гэж хоёр хатавчаа дотор талаас нь хөндлөн цах модоор дарчихсан байдаг. Хүүгийн талын ахлаач үүд дарсныг мэдмэгц авчирсан бяслаг, архи, тос зэргээ гэрийн баруун хаяаны дээд бүслүүрээс уячихаад үүд сөхөн хаалгыг нь түлхэж:

Усны уртаас

Уулын чанадаас

Агт минь сульдлаа

Аман минь ундааслаа

Алтан бумбын хаалгаа тайлж хайрлагтун!

хэмээн гурвантаа учирлахад хаалгаа нээдэг. Ингээд хүүгийн тал идээний дээжээ Алтан дэлхий, гал голомтод нь өргөөд охины талын ахан дүүсийн гарыг цайлгах хэмээх нэгэн ёс гүйцэтгэдэг

Ахлаач айлын галын доод талд гарч хадаг, сүү барин зогсоод

Сарын сайныг саатан хүлээж

Өдрийн сайныг өнжин хүлээж

Энэ өдрийг бэлгэтэй сайн өдөр гэж

Шилж авч, шигшиж сонгож

Бүгдэд айлтгах бэлэг байна

Билэг найрын манлай байна

Асар тэнгэрийн зохиосон

Ариун сайхан хадаг байна

Чингис хааны зохиосон

Архи нэртэй ариун чанартай

Сархад нэртэй сайхан чанартай идээг

Алтан мөнгөн хундаганд хийгээд

Арван салаа алтан лянхуа цэцэг мэт

Мутарт тань дэвшүүлье

Хүрмэн чулуу хичнээн чамбай боловч

Эрчис мөрний усанд эрхбиш нэг уливардаг

Хүний үр эцэг эхдээ энхрий хайртай боловч

Эзэнт төрийн ёсыг хэзээтэй нэг дагадаг гэнэлээ!

гээд охины аав, ээжид хадгаа гардуулна. Дараа нь худгуйн тал зоог шүүс, манз цаваа оруулан ирж хуримын зочин гийчдэд эрэмбэ дэсээр нь тавьж найр эхэлдэг. Энэ дайллагаар хүргэний өмнө шагайт чөмөг голлуулсан зоог тавьж хүргэнийг сорьсон шинжтэй нэгэн ёслол болно. Хүргэн хүү юуны өмнө зоогонд гар хүрч ёсын дагуу шагайт чөмөгний нарийн талаас нь хөндлөн гурав хэрчиж амсаад тавихад, тэр чөмгийг залуугийн дагуул бүтэн мөлжөөд цагаан даавуугаар ороож хүмүүст өгч тойруулна.

Тэр чөмгийг анхны удаа тойруулахад татахгүй, харин хоёр дахь удаад бүгд татаж үзээд, гурав дахид нь хүргэн хутга татаж чадал самбаагаа харуулдаг байв. Хоёр тал зоог, манз цаваа хөндөж зооглосны дараа худын тал “Жаргалт хээр” хэмээх дуугаар “тост гарын ая” барина. Энэ үед хамаагүй ихээр ууж согтох, чанга дуугаар ярихыг ихэд цээрлэдэг. Тост гарын ая барьсны дараа худын талын ахлаач “Уур барина! Гаднаас идээгээ авчир!” гэхэд хундагач гэрийн бүслүүрт хавчуулан орхисон архи, бяслаг тэргүүтэн идээ будаагаа авчрахад хүргэн тэрийгээ хадмууддаа барина. Дараа нь уурын таван хадаг хэмээхээ өргөдөг. Энэ үед худынхаа бурхан шүтээний өмнө тавьсан чонхороо буулгаад “уур тавина” гээд халаасан махан зоог шүүсээ зочдод түгээж дайлна.

Чонхор гэдэг нь тахилын идээ гэсэн үг юм. Найрын үед хадам эцэг нь хүргэний үүрч ирсэн бууг сонирхоод, гэрийнхээ хоймор ил тавиулдаг байна. Хүргэнд бүс бүслэх ёслолын өмнөхөн хадам эцэг тэр бууг авч үзэн худын ахлаачаас бууны тусгалын тухай асуухад, ахлаач:

Таван зууд тусдаг тахь яахан!

Зургаан зууд тусдаг зураг яахан!

Одоо мянга таван зууд тусдаг гэж хариу барьдаг. Энэ үгийг сонссон эцэг хүүгийн бууг ихэд сонирхон үзэж сүмбэ юм уу, аманд нь их хадаг уяж хүргэнд хоёр гардан өгөхөд, тэрээр буугаа авч сууж буй газартаа тавьдаг. Тэгээд удалгүй хүргэнийг хадмын гал голомтод гурвантаа мөргүүлээд хадам эцэгт тамхи бариулахыг зөвшөөрдөг. Хадам эцэг нь хүргэнтэйгээ тамхилчихаад бүс бүслүүлэхдээ хоёр үзүүрийг нь бүсийн дээгүүр гогцоолон гаргаж, сацагтай үзүүрийг нь ташаа дагуулан унжуулж баруун ташаанд нь цагаан алчуур хавчуулж, хамгийн сүүлд шинээр урласан ханжаар өмсгөн бэлэг сэлтээ барина.

Бэрийг төрхөмөөсөө хадмынд очиход мөн л цагаан эсгий дэвсч хүндэтгэн угтаж, хадмын бурхан, шүтээн, гал голомтод мөргүүлэх зэрэг ёсон баруун нутгийнхны заншилтай нийтлэг байдаг.

Харин, бэрийг дагаж ирсэн гийчдийг буцахад, бэрийн ээж нь охиноо гал голомтынх нь урд суулгаад урд хормойнх нь захад нь уур, доод захад нь цохиур тариа, будаа, мөнгө зэргийг тавьж, ар хормойг нь хар цагаан 3 чулуугаар дараад:

Хүрсэн газраа хүндтэй Суусан газраа суурьтай бай! хэмээн сургааль айлдаад үлдээдэг заншилтай аж.

Эх сурвалж: “Хурим найрын дэг ёсны судар” ном

ТАНИЛЦ | Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарь
Монгол-Япон эмнэлгийн менежмент, эмнэлгийн мэргэжилтний сургалтын үйл ажиллагааг бэхжүүлэх төсөл
Орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэхэд Дэлхийн банктай хамтран ажиллана
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Бүгд Найрамдах Солонгос улсад ажлын айлчлал хийж байна
ТАНИЛЦ | Парисын их дуулгад зодоглох Монголын 12 жүдоч
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

GenZ ажиглагч | Чуулганы нээлт үзээд газар дээрээ солиорсон сэтгүүлчийн тойм
GenZ АЖИГЛАГЧ ОЦА
ТАНИЛЦ | Их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх босго оноо
ЦАГ ҮЕ
НӨГӨӨ ФУРГОНЫ “ЖАДАМБА АХ”
HUMANZ
Бие даалтын долоо хоногийг “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулна
Цаг үе
Судалгаа: Ижил цагт унтдаг хосууд харилцаандаа илүү сэтгэл хангалуун байна
13 ШАЛТГААН
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?