HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
MORNING BIRD

MORNING BIRD | Болор цом наадмын тэргүүн шүлэг “Морин хуурын хэл”

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2024 оны 11 сарын 27

Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр зохион байгуулдаг “Болор цом” яруу найргийн наадам өнөөдөр Улсын филармонид зохион байгуулагдлаа. Тус наадам энэ жил 42 дахь жилдээ зохион байгуулагдав. Тус 42 дахь “Болор цом” наадмын эзнээр Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, яруу найрагч А.Лхагва тодорлоо. 

Дэд байрт Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, яруу найрагч Л.Торой шалгарсан бол гуравт яруу найрагч На.Батболд, дөрөвт яруу найрагч Ч.Ууганбаяр, тавт яруу найрагч Д.Нямдорж нар шалгарлаа. 

Наадмын тэргүүн шүлэг А.Лхагва – “Морин хуурын хэл”

Сэтгэлээс үүссэн салхинд 

Хээрийн салхи хөлчүүрнэ 

Тэнгэрээс үүдсэн аялгуунд 

Уулсын сэтгэл халууцна

Морин хуурын эгшиглэн 

Ийм эртний хэл

Монгол газар үүссэн

Эх сайхан хэл 

Энэ хэлийг анирдсан хүн 

Эрэмшин омогшино

Эх хэлийг сонордсон хүн 

Элэг нь дэвтэж уярна

Тэнгэрийг

Тэр өндрийг 

Туг гэрэгээрээ өргөж 

Туйлсан их суу залиар 

Сүлд хийморьтой болгосныг

 Тэнгэрийн үгээр хүүрнэнэ

Талыг 

Талбиун уудмыг 

Тэнгис далайг цалгиаж 

Тивийг сэрээсэн нүүдлээр 

Тэнүүн уудам болгосныг 

Талын хэлээр шуранхайлна 

Морин хуурын хэл

Монгол тэнгэрийн хэл 

Монгол газрын хэл ээ.

Унаж сөхөрсөн үед 

Уруудаж бүдэрсэн цагт 

Морин хуурын үүрсээн 

Монгол хүнийг сэрээсэн

Морьтой гэдгийг нь сануулсан 

Халирч зэлэрсэн үед 

Хавтайж бөхийсөн цагт 

Морин хуурын төвөргөөн

Монгол хүнийг сэхээсэн

Мордоод давхихыг харуулсан 

Сүлд хийморийг сэрээж 

Сүгнийтэл тэнгэрийн дээр гаргаж 

Элэр аялгуу нь наранд хүргэж 

Эртний өвгөдтэй уулзуулж 

Хөөрөг зөрүүлэн хуучлуулж 

Хөх толбыг минь тодруулж өгдөг 

Морин хуурын хэл

Монгол хүмүүний хэл ээ 

Бадран омогшихын бал

Бахархан гэрэлтэхийн гал 

Морьтон монголын хөл 

Монголыг асаасан хэл 

Энэ хэлээр биднийг 

Эх дэлхий танина 

Энэ хэлээрээ бид 

Элэн галавтай ч ярилцана

Морин хуурын хэлээрээ 

Монгол язгуурын хэлээрээ 

Дээд сансрыг ч уяраана 

Дэлхийг дахин дагуулна аа. 

Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана
“Хүрээ цам-Даншиг наадам 2025”наадмын хөтөлбөрийг танилцуулж байна.
СЭМҮТ сэтгэл заслын зөвлөгөө, үйлчилгээ үзүүлдэг ГАНЦХАН эмчтэй
ТАНИЛЦ | МУ-д янжуур ба электрон тамхи импортлогчдын лобби хүчтэй явагдаж буй илрэлүүд
А.Амартүвшин: Хагас коксон түлш, сайжруулсан түлш, угаасан мидлингээс сонгож хэрэглэх боломжтой
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
Кендалл Женнер яагаад энэ жилийн Victoria’s Secret-ийн шоунд оролцоогүй вэ
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?