HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

П.Сайнзориг: Эрх мэдэл, албан тушаалын шуналын эсрэг залуучууд бид, намын олон гишүүд “Үгүй” гэж хэлж байна

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2025 оны 10 сарын 06

УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн зүгээс Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлснээ мэдээллээ. Өнөөдрийн байдлаар УИХ-ын 40 гаруй гишүүн түүнтэй нэгдэн, гарын үсэг зуржээ.

Тэрбээр “Худалч Засгийн газар, Ерөнхий сайдад итгэж чадахгүй” гэдгээ мэдэгдээд МАН-н даргын өрсөлдөөнд Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нар өрсөлдөж, намын Бага хуралд оролцсон төлөөлөгчдийн дийлэнх олонх нь Ерөнхий сайд Г.Занданшатарыг намын дарга болохыг дэмжээгүй. Энэ үр дүнг Ерөнхий сайд Г.Занданшатар зөвшөөрөхгүй, өөртэй нь өрсөлдсөн хүнээ харлуулах, онц ноцтой гэмт хэрэгт холбогдуулан бусдаар гүтгүүлэх, хууль хяналтын байгууллагыг улс төрийн зорилгодоо ашиглах явдал хэрээс хэтэрлээ. Харах өнцөг болон үйлдлийн сахилга батгүй хүмүүс улс төрийн өрсөлдөөнд орвол нам байтугай, улс гэрээ ч нураахад бэлэн байдаг гэдгийг сүүлийн хэд хоногт өрнөсөн үйл явдлууд харуулж байна. Албан тушаалаа алдаж бас өгч болно. Гэхдээ эрүүл ухаанаа алдаж, төрийг үймүүлж, парламентын засаглалд халдаж, Үндсэн хуулийг зөрчиж болохгүй. Үндсэн хуулийг жижгээр зөрчиж болно гэсэн байр суурийг олон нийтэд нэлээд тарааж буй нь туйлын харамсалтай. Үндсэн хуулийг жижгээр зөрчиж болно гэсэн ойлголт байхгүй” гэлээ. Эрх мэдэл, албан тушаалын шуналын эсрэг залуучууд бид, намын олон гишүүд үгүй гэж хэлж байна. Өрсөлдөгчөө баримтгүйгээр онц ноцтой гэмт хэрэгт гүтгэж, доромжилж, айлган сүрдүүлж улс төрийн цаазын ялыг оногдуулдаг юм байна. Улс төрчдийг, төрийн өндөр албан тушаал хашиж буй хүнийг ёс суртахууны, иргэний ноён нуруутай байхыг иргэд, олон нийт шаардаж байна. Аливаа хэлмэгдүүлэлт хийх, хэн нэгний илд бамбай болох зорилготой хүнийг албан тушаалаас халах, огцруулах ёстой болохоос томилж, дэвшүүлж боломгүй.

Ардчилсан Монгол Улс мөнхөд оршино. Гэхдээ ардчилал, хуульт ёсыг нь хулгайлж, дарангуйллаар солихоор санаархаж буй “мөнх бус” албан тушаалын шуналтнуудад “Та нар амжихгүй шүү” гэж хэлмээр байна. Улс төрийн дарангуйлал, хэлмэгдүүлэлт, өсөрхөл үнэртсэн сорилтыг Улс төрийн мэтгэлцээн, хуулийн үндэслэл, ёс зүйтэй байж даван туулна. Парламентын ардчилал, хуульт ёсыг хамгаалахын тулд бид тайван бөгөөд хуулийн хүрээнд акц хийнэ. Ярьж хэлж тайлбарлаж байна, харин эрх мэдэл албан тушаалын төлөө улаарч буй хэсэг сандарч, дүрэмгүй тоглож байгаа нь туйлын харамсалтай байна. Ерөнхий сайд Г.Занданшатар өөртөө дүгнэлт хийх 100 хоног болж өнгөрлөө гэж ойлгох хэрэгтэй. 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд хангайн бүсийн 10 мандаттай тойрогт унасан хүнийг тооноор оруулж Ерөнхий сайд болгосон, намын хамт олон дэмжиж байсан, гэхдээ намын нөхөд 100 хоногийн дараа дүнгээ тавьж намын дарга болох шаардлагагүй гэж үзэж байна. Олон улсын жишгээр бол дээрх нөхцөл байдал бий болбол огцруулдаг. Энэ бол асуудлыг шийдэх улс төрийн бөгөөд Үндсэн хуулийн арга зам гэж үзлээ. Өнөөдрийн намын даргын өрсөлдөөнөөс үүдсэн төрийн хямралыг шийдэх хуулийн хүрээнд санал болгох шийдэл нь Ерөнхий сайдыг огцруулах явдал гэж харж байна. Парламентын ардчилал, хуульт ёсыг хамгаалж өмнөөхөөсөө ч илүү, мадагүй хоёр дахин, 20 дахин, 200 дахин зоригтой, тууштай байх ёстой юм бол би бэлэн байна гэдгээ мэдэгдлээ.

Жисү ‘AMORTAGE’ цомгоо гаргасны дараа Азийн улсуудаар аялан тоглолтоо хийнэ
НИТХ-ын дарга А.Баяр зам тээврийн ослын хэмжилт зэргийг дроноор шийдэх талаар санал солилцлоо
Метроны трассын дагуу өртөө орчмын бүтээн байгуулалтын судалгаа үргэлжилж байна
Монгол Улс хиймэл оюунд суурилсан боловсролын систем рүү шилжиж буйг сайшаав
Замын, гүүрний, ойн, усны “мэргэжлийн” инженерүүд гараад ирээсэй
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

GenZ ажиглагч | Чуулганы нээлт үзээд газар дээрээ солиорсон сэтгүүлчийн тойм
GenZ АЖИГЛАГЧ ОЦА
ТАНИЛЦ | Их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх босго оноо
ЦАГ ҮЕ
НӨГӨӨ ФУРГОНЫ “ЖАДАМБА АХ”
HUMANZ
Бие даалтын долоо хоногийг “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулна
Цаг үе
Судалгаа: Ижил цагт унтдаг хосууд харилцаандаа илүү сэтгэл хангалуун байна
13 ШАЛТГААН
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?