HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Дэлхийд

Хятадад оюутан унаж нас барснаар эсэргүүцлийн жагсаал ширүүсэв

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2025 оны 01 сарын 15

Хятадад өсвөр насны хүү унаж амиа алдсаныг тус улсын эрх баригчид нуун дарагдуулсныг баруун хойд Шэньси мужаас авсан видео бичлэг ил болгосноор улс даяар хүчирхийллийн эсрэг жагсаал өрнөөд байна. 

CNN-ийн баталгаажуулсан видео бичлэг дээр олон арван жагсагчид Пученгийн технекийн сургуулийн гадаа цагдаа нарын хамгаалалтыг эсэргүүцэж, зарим нь цагдаа нар руу бороохой болон бусад зүйлс шидэх харагдана. 

Жагсагчдын нэг нь хаалга руу гал унтраагч шидэж, шилийг нь хага цохижээ. Үүний хариуд цагдаа нар жагсагчидтай улам ширүүн харьцаж, заримыг нь зодож, заримыг нь газар шидэж байлаа. 

Эсэргүүцлийн гол шалтгаан нь Данг овогтой, тус сургуульд гурав дахь жилдээ суралцдаг өсвөр насны сурагч нас барсан явдал байв. Пучен хотын орон нутгийн эрх баригчид Данг нэгдүгээр сарын 2-нд нас барсан нь гэмт хэрэг биш, ослын хэрэг байсан гэж мэдэгдсэн ч олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нуун дарагдуулсан гэсэн мэдээлэл цацагдсан. 

Пучен мужийн засгийн газрын цахим хуудсанд нийтэлсэн мөрдөн байцаагчдын мэдэгдлийн дагуу Данг дотуур байрандаа Гуо овогтой нэгдүгээр курсын оюутантай “унтаж байхад нь амралтыг нь алдагдуулсан”-ы улмаас “ам мурийж, нударга зөрүүлсэн” гэжээ. Тэр шөнө сургуулийн ажиллтан маргааныг шийдвэрлэхэд тусалсан байна. 

Шөнийн гурван цагийн орчимд Дангийн дотуур байрны өөр нэг оюутан бие засах газар ороход тагтан доорх модон сандал дээр түүний биеийг олжээ. 

“Гүйдэг цонх онгорхой, төмөр торыг салгачихсан, Данг аль хэдийн цонхноос газар унасан байсан” гэж тэр хэлэв. 

АНУ-д төвтэй Хятад дахь хүний эрхийн идэвхтнүүдийн бүлэг Дангийн үхэлд хүргэсэн “сэжигтэй нөхцөл байдал,” тэр дундаа “Дангийн дотуур байран дахь тэмцэл”-ийг харуулсан гэрчүүдийн мэдээллүүд нь тэр “дээврээс түлхэгдсэн” гэх таамаг төрүүлж байна гэлээ. 

Даваа гарагт эхэлсэн эсэргүүцлийн жагсаал долоо хоногийн турш үргэлжилсэн эсэх нь одоогоор тодорхойгүй байна. 

Эх сурвалж: https://edition.cnn.com/2025/01/11/china/china-protest-pucheng-student-death-intl/index.html 

Мэдээллийг бэлтгэсэн: Э.Номин-Эрдэнэ

“Дээлтэй Монгол-2025” наадмын үеэр Соёлын төв өргөөний зүүн талаас “Цэнтрал тауэр” хүртэлх туслах замын хөдөлгөөнийг түр хязгаарлана
Янгирын тоо толгой, байршлыг тогтоох зорилгоор автомат камер байршуулжээ
Замын-Үүд Эрээний авто замын хилийн боомт гурав хоног хаана
НАЙРАМДАЛ ЗУСЛАНГИЙН ТӨВ БАЙРЫГ 4.5 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ЗАСВАРЛАЖЭЭ
ЗАГВАР | Яагаад хар даашинз хэзээ ч моодноос гардаггүй вэ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?