HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

ТАНД ХЭРЭГТЭЙ | Чих бөглөрөхөд яах вэ

|
HumanZ
| 2025 оны 10 сарын 02

Манай humanz.mn сайт нь унших дадлыг дэмжих, олон нийтийн мэдлэгт нэмэр болох, уншиж бичих чадварыг хөгжүүлэх зорилгоор алдартай зохиолчдын бичсэн номын онцлох агуулгуудыг хүргэдэг билээ. Энэ удаа бид зохиолч Я.Арслангийн “Эрүүл урт наслах алтан судар” номыг сонголоо. Энэхүү бүтээл нь 2023 онд уншигчдын гарт хүрсэн бөгөөд сонирхолтой олон мэдээллийг багтаажээ. Тус номонд багтсан мэдээллээс уншигч танд хүргэе. Та бүхэн “Эрүүл урт наслах алтан судар” номыг Интерном дэлгүүрээс худалдан авах боломжтой.

Шүршүүрт орсны дараа юмуу усан санд орсны дараа чих бөглөрвөл

Шүршүүрт орсны дараа юмуу усан санд орсны дараа чих бөглөрвөл: Чихэнд тань ус орсон байж магадгүй. Тэгвэл толгойгоо хэд хэдэн удаа огцом хүчтэй тонгойлго. Өөр нэг шалтгаан нь хулхи хөөж сонсголын гадна талын сувгийг хаасан байж магадгүй. Хэрэв тийм бол чих, хамар, хоолойн эмч тусгай шприцийн тусламжтайгаар чихийг усаар хүчтэй шахуургадан угаадаг. Ийм угаалга хийхээс хэд хоногийн өмнө чих рүүгээ уусмал дусааж болно. Ингэвэл хулхи дэвтэн зөөлөрч, сонсголын сувгийг цэвэрлэхэд хялбар болно. Чихний ямар ч дусаалыг хэрэглэж болох ба тийм дусаалаа 1 г (цайны халбаганы аравны нэгээр) хоолны давс, 5 г (нэг цайны халбагаар) глицерин, 10 г (хоёр цайны халбагаар) ус хольж өөрсдөө бэлтгэж болно. Энэ уусмалаа өдөрт 2-3 удаа 3 хоногийн турш дусаана. Харин хулхиа өөрөө ямар нэг хурц үзүүртэй зүйлээр авах гэж оролдож хэрхэвч болохгүй. Ингэвэл чихнийхээ эмзэг хэнгэргийг гэмтээж мэднэ.

Нисэх онгоцоор явах үед чих бөглөрсөн бол онгоц огцом хөөрөх юмуу доошлох үед агаарын даралтын улмаас дунд ба гадна чихний сувгийн завсар хоорондох “тэнцвэрт байдал нь алдагдсан байж болно. Ялангуяа ханиад томуу хүрсэн үед ийм явдал нэлээд элбэг тохиолддог. Хэрэв хамар бөглөрсөн бол судас нарийсгахад зориулагдсан галазолин, нафтизин гэх мэт дуслыг хэрэглэж болно. Ингэснийхээ дараа хамрынхаа нүхийг чимхэж байгаад амьсгаагаа хамраараа үлээх гэж хэдэнтээ хүчлээд үз. Ингээд засрахгүй байвал эмчийн зөвлөгөө авах нь зүйтэй.

Хэрэв вирусын халдвар авсны улмаас чих бөглөрсөн бол эмчид эхний хоёр хоногт багтан яаравчлан очиж, зөвлөгөө авах хэрэгтэй. Учир нь вирус дотор чихэн дэх сонсголын мэдрэхүйн эд эсэд хортой нөлөө үзүүлдэг. Тийм болохоор та эмчид очсоноор сонсголоо бүрэн сэргээх боломжтой болно.

Чих бөглөрснөөс гадна бас толгой эргээд байвал эмчид яаравчлан очих хэрэгтэй бөгөөд ингэвэл сонсголыг тань цаг алдалгүй сэргээх боломжтой. Таны даралт ихэсч, хүзүү хөшөөд байвал дотоод сонсголын артерын системийн цусны эргэлт ноцтой алдагдсан байж магадгүй.

Та саяхнаас ямар нэг шинэ эм хэрэглэсэнтэй холбогдоод чих тань аягүйрхэж, сонсгол муудвал уг эмийг уухаа даруй больж, эмчийн зөвлөгөө авах хэрэгтэй. Эмч танд шаардлагатай өөр эм өгөх болно.

Эх сурвалж: “Эрүүл урт наслах алтан судар” ном

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч хиймэл оюун ухаанд чиглэсэн төрийн зардлыг гурав дахин нэмэхийг уриалав
Цаатан өрхийн хүүхдийн дэмжлэгт сар бүр 244.450 төгрөг олгодог
Аюулт үзэгдэл, ослын 97 удаагийн дуудлагаар 41 иргэний амь насыг авран хамгаалав
ҮСХ: Он гарсаар 27 удаагийн газар хөдлөлт бүртгэгдэв
Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, түүний хэрэглээний талаарх сургалтыг зохион байгууллаа
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?