HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Нярай хүүхдийн эрт илрүүлгийн “Тандем масс спектрометри” дэвшилтэт технологийн аппаратыг  ЭХЭМҮТ-д хүлээлгэн өглөө

|
HumanZ
| 2025 оны 10 сарын 02

Өнөөдөр (2025.10.01) НҮБ-ын Хүүхдийн Сангаас нярай хүүхдийн эрт илрүүлгийн “Тандем масс спектрометри” дэвшилтэт технологийн аппаратыг Монголд анх удаа оруулж ирж, Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд хүлээлгэн өглөө.

Монголд жил бүр 67,000 гаруй хүүхэд мэндэлдэг ч дэвшилтэт шинжилгээний багаж хэрэгслийн хүртээмж бага байдгаас олон мянган нярай эрсдэлд ордог. Сүүлийн 30 жилийн хугацаанд ойролцоогоор 900 хүүхэд оройтож оношлогдсоны улмаас урьдчилан сэргийлж болох насан туршийн хүндрэлд орсныг судалгаа харуулж байна.
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: Эх нялхсын эрүүл мэндэд нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмж, оношилгооны технологийг оруулж ирэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан та бүхэнд маш их баярлалаа. Өвчнийг эрт үед нь оношлох явдал маш чухал байдаг. Хэчнээн үр дүнтэй болохыг эх нялхсын эрдэмтэн судлаач, эмч мэргэжилтнүүд маань аль 2010 оноос хойш судалж, ярьж, уг тоног төхөөрөмжийг авахыг хүсэж, нэвтрүүлэхэд манлайлан оролцсон. Та бүхэнд бас талархлаа илэрхийлье. Олон олон монгол хүүхдүүд эхээс төрөөд ямар өвчтэй гэдгээ мэдэхгүй, бодисын солилцооны алдагдал үүсэж, хөгжлийн доройтолд орох, хүндрэх, онош нь тодорхойгүй явсаар эрчимтэд хэвтэх тохиолдол энэ өдрөөс хойш байхгүй болно гэдэгт итгэлтэй байгаагаа онцгойлон хэлэе”  

“Тандем масс спектрометри” хэмээх энэ технологи нь дөнгөж төрсөн хүүхдээс нэг дусал цус авч, 25–30 төрлийн бодисын солилцооны эмгэгийг илрүүлэх өндөр нарийвчлалтай юм. Эдгээр эмгэгүүдийг эрт илрүүлэн оношилсноор эмчилгээг  бүрэн хийж , хүүхдийг ирээдүйд хөгжлийн бэрхшээлтэй болох, цаашлаад амь насаа алдахаас сэргийлэх боломжтой юм.

Тус төхөөрөмжийг худалдан авахад шаардлагатай 1,7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг НҮБ-ын Хүүхдийн Сангийн эрүүл мэнд, хөгжлийн Элч Н.Цэлмүүний санаачилгаар зохион байгуулсан хандивын Гала арга хэмжээний үеэр босгожээ. Нийт 27 компаниас өргөсөн хандивын ачаар энэхүү эрт илрүүлгийн төхөөрөмжийг оруулж ирэх боломж ийн бүрдэв.

“Монгол Улсад эх, нярай, хүүхдийн эрүүл мэндийн эмчилгээ үйлчилгээг сайжруулах чиглэлд НҮБ-ын Хүүхдийн Сангаас тасралтгүй хэрэгжүүлж буй олон ажлуудын нэг хэсэг нь энэ оношилгооны төхөөрөмж юм. 
Нярайн оношилгооны хувьд шинэ үе эхэлж байна гэж хэлж болно.  Мөн хувийн хэвшлүүд хүчээ нэгтгэж чадвал хүүхдийн сайн сайхны төлөө бодит хувь нэмэр оруулах боломжтойг харуулсан сайн жишиг боллоо” хэмээн НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан онцлов.

2035 он гэхэд нийт ажиллах хүчний эрэлт 19.1 хувиар нэмэгдэх төлөвтэй
Грэммийн шагнал хэрхэн тодорхойлогддог вэ
Монголын бүх ард түмний зуны 16 дугаар наадмыг анх удаа орон нутагт амжилттай зохион байгуулав
ОН ГАРСААР 14 УДААГИЙН ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМРИЙН ДУУДЛАГААР АЖИЛЛАЛАА
О.Булган: Хувцсанд өөрийгөө тааруулах биш хувцаслалтаа өөртөө тааруул
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

“Met Gala 2026” наадмын шилдэг хувцасласан 13 АЛДАРТАН
From INNA
“Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн анхдугаар наадмыг зохион байгуулна
ЦАГ ҮЕ
YouTube Kids-ийг хүүхдэд хамгийн аюулгүй болгох бүрэн ТОХИРГОО
+UPDATE
АСТАНАД ОЧСОН ТЭМДЭГЛЭЛ | Шинэ хотын танил амт
GenZ АЖИГЛАГЧ Ангилалгүй
MET GALA | Артист Золагийн урласан хумсаар гангарсан алдартнууд
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?