HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Залуу хүний үс бууралтах нь ямар шалтгаантай вэ

|
HumanZ
| 2025 оны 11 сарын 13

Хэрэв та өөрийгөө залуу насандаа бууралтсан цорын ганц хүн гэж бодож байвал эндүүрэл юм. Эрт бууралтах нь нийтлэг зүйл бөгөөд зарим тохиолдолд тодорхой нэгэн өвчний шинж тэмдэг байж болно. Ингээд та бүхэнд үүний шалтгаан болон хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдээллийг хүргэж байна. 

Танд B12 витамин дутагдсан байж болзошгүй

Шинжээчдийн үзэж буйгаар витамин В12-ийн дутагдал эрт буурал үс үүсэх хамгийн түгээмэл шалтгаан болдог байна. Энэ нь үс унах шалтгаан болох магадлалтай. Үүнээс зайлсхийхийн тулд өндөг, үхрийн мах, туна загас, хулд загас зэргийг хоол хүнсэндээ заавал оруулах хэрэгтэй. Мөн та B12-ийг нэмэлт тэжээл болгон хэрэглэж болно.

 Бамбай булчирхайн асуудал байж болзошгүй

Судалгааны дагуу таны бамбай булчирхайн асуудал таны үсний фолликулд шууд нөлөөлдөг байна
Хэрэв та залуу насандаа цагаан эсвэл хэврэг, тослог үстэй болсон бол таны биеийн бамбай булчирхайн үйл ажиллагаанд доголдол үүссэнтэй холбоотой байж болох юм.

Та химийн бодис, хортой будагтай үсний бүтээгдэхүүн хэрэглэж байж болно

Шампуниас үсний будаг хүртэл ихэнх үсний бүтээгдэхүүн буурал үстэй болоход хүргэдэг. Тэдэнд агуулагдах хортой химийн бодисууд нь меланиний түвшинг бууруулж, улмаар таны үс байгалийн өнгөө алддаг байна. 

Та эрүүл хоол хүнснээс илүү түргэн хоол хэрэглэдэг

Хачирхалтай нь эрүүл хоолны дэглэмийг үл тоомсорлох нь энэ төрлийн асуудалтай тулгарахад хүргэдэг ажээ. Шинжлэх ухааны олон судалгаагаар үс бууралтахад ферритин, кальци, витамин D-3, зэс, цайр, төмрийн дутагдал нөлөөлдөг байна. 

Удамшил

Таны цагаан үс эцэг эх, өвөө эмээ нараасаа өвлөж авсан генийн мэдээллээс хамаарч болох юм. 
Арьс судлаачид хүн төрөлхтний генетик нь хэзээ үс бууралтахыг тодорхойлдог болохыг баталсан билээ. 
Хэрэв таны гэр бүлийн хэн нэгэн эрт буурал үстэй болж байсан бол танд үүнтэй ижил зүйл тохиолдож магадгүй юм.

Та аливаа зүйлд байнга санаа зовж, стрессддэг

Залуу насанд үс бууралтах эсвэл халзрахыг стресстэй холбон тайлбарладаг. Удаан хугацаанд сэтгэлийн зовуурь тээж, уур бухимдалтай явах нь таны үсийг нөхөн сэргээх үүрэгтэй үүдэл эсэд нөлөөлдөг ажээ.

Урьдчилан сэргийлэхийн тулд та юу хийж чадах вэ

Таны үс бууралтаж эхэлсэн бол анхны өнгөө буцааж олох боломжгүй. Гэхдээ  эхний ээлжид үсээ бууралтаас сэргийлэх арга хэмжээнүүдийг авах нь зүйтэй юм. Үүнд: 

Үсийг наранд гэмтэхээс хамгаалаарай. Болж өгвөл гадагшаа гарах бүрдээ толгойгоо нарны туяанаас халхлах.

Индүү, үс хатаагч хэрэглэхээс аль болох зайлсхийх хэрэгтэй. Үсний том самаар үсээ самнаарай.

Кокосын тосоор хуйхаа тогтмол массажлаарай.

Хоол хүнсэндээ байцаа, цэцэгт байцаа, бүйлс, луувангийн шүүс зэргийг түлхүү оруулаарай.

Туул усан цогцолбор төсөл хэрэгжсэнээр жилд 100 сая шоо метр ус хуримтлуулна
Нийтийн тээврийн нэгдүгээр эгнээг үе шаттай чөлөөлж, нэмэгдүүлнэ
Шатрын спорт дахь хүйсийн эрх тэгш байдлаар манай улс тэргүүллээ
Дэд сайд Б.Мөнхтамир “CHANGENOW 2026” чуулганд цөлжилт, газрын доройтолд анхаарч, төвлөрөх цаг ирснийг онцолсон илтгэл тавилаа
“Ривер гарден” хотхон орчмын хөрсний усны шугам шинэчлэлийн ажил 90 хувьтай байна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?