HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

ТАНД ХЭРЭГТЭЙ | Өөлд ястны хуримын ёсон

|
HumanZ
| 2025 оны 09 сарын 30

Манай humanz.mn сайт нь унших дадлыг дэмжих, олон нийтийн мэдлэгт нэмэр болох, уншиж бичих чадварыг хөгжүүлэх зорилгоор алдартай зохиолчдын бичсэн номын онцлох агуулгуудыг хүргэдэг билээ. Энэ удаа бид зохиолч Я.Арслангийн “Хурим найрын дэг ёсны судар” номыг сонголоо. Энэхүү бүтээл нь 2023 онд уншигчдын гарт хүрсэн бөгөөд сонирхолтой олон мэдээллийг багтаажээ. Тус номонд багтсан мэдээллээс уншигч танд хүргэе. Та бүхэн “Хурим найрын дэг ёсны судар” номыг Интерном дэлгүүрээс худалдан авах боломжтой.

Өөлд нь баруун Монголын нэгэн томоохон ястан билээ

Өөлдийн хуримын ёс нь дөрвөдийнхтэй нэлээд ёс заншил нийтлэг тул зарим онцлогийг энд дэвшүүлэн өгүүлье.

Ураг барилдах эхний үе буюу ам сонссоны дараа хүүгийн тал “архи өгөх”, “архи хүргэх” буюу “идээний дээж хүргэх” ёсон гүйцэтгэнэ. Товлосон өдөр, хүүгийн авга, үр хүүхэдтэй, ажил үйлс сайн, нутгийн 2-3 тулхтай эрэгтэй хүний хамт охины эцгийнд очдог. Очихдоо охины талын ах дүүст толгой дараалан бэлэг сэлт, хадаг, хөхүүр чигээ, мөнгө төгрөг, архи, бяслаг, нэгээс хоёр таваг цагаан идээний дээж ганзагалан ирж, идээ засан, хадагны нэгийг бурханд өргөөд, охины аав, ээжид нэжгээд хадаг, идээний дээж архины хамт барина. Бусад ах дүүст нь насны эрэмбээр архи, хүн бүрд бэлэг түгээж, яриа үүсгэсээр, эцэст нь хэдийд “зус тавихаа” тогтоод буцдаг. Хүргэн талынхныг явахад охины тал сав хоосон буцаахгүй гэж өсөж үржихийн бэлэгдэл болгон, саванд нь будаа хийж өгдөг байна. Харин идээний дээж хүргэснээс хойш охин хадам талынхандаа харагдахыг цээрлэнэ.

Зус тавихад хүүгийн талаас урьдын адил төлөв томоотой, ёс заншлаа сайн мэдэх тохитой хүнээр ахлуулсан 3-7 хүн нэлээд хэдэн хөхүүр архи, айраг, сүү, бяслаг зэрэг цагаан идээ, охины талын ах дүүст хүрэлцэхүйц тооны хадаг, гарын бэлэгтэй эргэж ирдэг. Хүү талынхны ахлагч нь бурханд хадаг, гэр дэх хүмүүст идээ юугаан тавьсаны дараа охины аав буюу төлөөлөх хүнд ямааны илгэн хоёр нарийн татаасан дээр жижиглэж зүссэн зус (цавуу) нааж хадаг дээр тавьж “Шар зусаар нааж, шалзан хадаасаар хадлаа” гэж хэлээд өгнө. Энэ нь шар цавуугаар наасан мэт бат бэх ураг төрлийн холбоо тогтоолоо гэсэн утга юм. Ингээд гэрт буй охины ах дүүст архи хадаг барин, хүн бүрд бэлэг түгээж, найр үүсгэн хэдийд “мал өгөх” тухайгаа ярьж тогтоно. Зарим нутагт өгүүлснээр ийнхүү “зус тавих”, “мал өгөх”-ийг хамтатган тэмдэглэдэг байжээ. Өөлдийн хуримын “мал өгөх” “мал хэлцэх” нь халхын “сүй бэлэг”-ийн нэг хувилбар юм. Мал хэлцэхэд хоёр тал хамтран шинэ айлын юу юуг базаахыг зөвших бөгөөд, уламжлал ёсоор хүүгийн тал нь гэр, гэрийн баруун талын тавилга, охины тал нь зүүн талд тавих хогшил эд юмс, ор дэрний хэрэглэл, сав суулга зэргийг зэхэхээр тохирдог аж. Үүнийг охины тал ор дэвсгэр оёх нэрээр гүйцэтгэнэ. Үүнээс гадна хүүгийн тал охин талын төхөөрөх зүйлд нэмэр болгож мөнгө, мал, булигаар болон дээлийн өнгө өгдөг байжээ. Зарим тохиолдолд охины тал өгсөн малыг нь голж солиулах явдал ч гардаг байв.

Ингээд хоёр тал хурим найранд базаах ажил албан ёсны болж, хурим хийх сайн өдрийг тогтоно.

Хуримын бэлтгэлд гэр бүрэх, хөнжил хүргэх, ор дэвсгэр оёх, охин төрхөмчлүүлэх гэсэн ёс дэг үргэлжилдэг нь өмнө өгүүлсэн дөрвөд хуримын ёстой нийтлэг юм.

Өөлдөд эрэгтэй хүүхэдтэй айл бүр эртнээс “гэр бүрдэг” байжээ. “Хөнжил хүргэх” гэдэг нь хоёр тал эвсэж, охины эцгийнд очиж 12 сэгсүүргэн арьсыг зүйж хөх өнгийн бөсөөр гадарлан гоёмсогоор хээ угалзаар эмжиж, хошоолон оёод охины эцгийнд үлдээхийг хэлнэ.

Эх сурвалж: “Хурим найрын дэг ёсны судар” ном

Маргааш буюу Мягмар гарагт цахилгаан хязгаарлагдах байршлууд
Х.Нямбаатар: С.Зоригийн хөшөөний газрыг заржээ …
Нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, найман дүүрэгт 12 бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулна
MORNING BIRD | Л.ӨЛЗИЙТӨГС “Залуу нас”
Фулбрайтын гадаад оюутны хөтөлбөрийн өргөдөл хүлээн авч эхэллээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

GenZ ажиглагч | Чуулганы нээлт үзээд газар дээрээ солиорсон сэтгүүлчийн тойм
GenZ АЖИГЛАГЧ ОЦА
ТАНИЛЦ | Их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх босго оноо
ЦАГ ҮЕ
НӨГӨӨ ФУРГОНЫ “ЖАДАМБА АХ”
HUMANZ
Бие даалтын долоо хоногийг “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулна
Цаг үе
Судалгаа: Ижил цагт унтдаг хосууд харилцаандаа илүү сэтгэл хангалуун байна
13 ШАЛТГААН
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?