HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
MORNING BIRD

MORNING BIRD | Б.БАТРЭГЗЭДМАА “Ядуухан шаргалхан минь”

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2024 оны 03 сарын 19

“MORNING BIRD” булангийн уншигчдадаа шинэ өглөөний мэнд хүргэе. Энэ өдрийг бүгдээрээ яруу найрагч асан Б.Батрэгзэдмаагийн “Ядуухан шаргалхан минь” шүлгээр эхэлье…

ЯДУУХАН ШАРГАЛХАН МИНЬ

Ядуу боловч аз жаргалтай амьдралынхаа тэр үед бид дурлалцаж

Баян боловч уй гунигтай амьдралынхаа энэ үед бид салцгаажээ.

Эд баялаг бидний хоорондуур орсон, өөр хэн ч биш.

Олон өрөөнүүд, бидний дундуур түлхэлдэн орж ирээд

Ойлгож байна уу? Бид гар гараа нэг л мэдэхэд тавилцсан. …

Үнэт эдлэлүүд өмсөөд чи өөрийгөө л хардаг болсон.

Дараа нь чи өөрийгөө ч хардаггүй болсон.

Үнэгэн дээлээ, булган дахаа үзэхийг чи гуйдаг болсон.

Нэг л мэдэхэд би чамайг биш, хувцсыг чинь хардаг болсон.

Ээмэгний чинь чулууг, тэр чулуу хэр үнэтэй эсэх миний боддог зүйл болсон.

Чи биш. Чиний тухай огт биш.

Хичнээн хөөрхөн ядуу байсан юм бэ?

Нэг алимыг хичээнгүйлэн таллаж хуваадаг байлаа.

Чамд би талынхаа талаас бас өгөхөөр үлдээдэг байлаа.

Хичнээн сайхан ядуу байв даа?!

Дуугардаг төмөр ор, ганц хүний орон дээр хоёулаа тэврэлдэн хэвтдэг байлаа. Ганц орон дээр гурвуулаа болсон. Дараа нь дөрвүүлээ.

Хүүхдүүд орон дээрээ зэрэгцээд бид хоёр шалан дээр, үргэлж хоёул тэр ор луу үнэт гоёхон ертөнц рүүгээ өндөлздөг байлаа.

Хичнээн гоё ядуухан байсан юм бэ?!

Ямар жигтэйхэн баян болсон юм бэ? Ядуугаас дор баян

Хүн харахад хүч чадлаар дүүрэн, эвгүй энэ эд баялаг ч бас биднийг хүмүүсээс тусгаарлажээ.

Анд нөхөд надтай биш мөнгөтэй ярих, би анд нөхөдтэйгаа мөнгө л ярих…

Энэ сэдвээр голдуу ярьсаар гол минь царцчихжээ.

Эд баялгаас өөрийг, хүний тухай, өвгөн аавынхаа тухай хуучилсангүй.

Өвөөг минь өргөж оршуулсан сайн анд минь, ус мөрөн шиг мөнгөний нөгөө эрэгт үлджээ…

Ямар аймаар баян болсон бэ би.

Яасан их эд баялаг олоод, ямар ихийг би оронд нь өгсөн юм бэ?…

Хонгорхон хайрт минь, ядуухан шаргалхан минь!

Хоорондуур минь эд баялаг орж  ирээд хоёр биесийг минь салгажээ

Хонгорхон хайрт минь, ядуу шаргалхан минь,

Хорлогджээ чи минь, баян цонхигор минь!…

Хонгорхон гэнэхэн минь

Хоорондуур маань орсон эдийн энэ увидаст чи минь илүү

Хорлогдоод дуусчээ.

Хонгорхон гэнэхэн минь! Чи минь!

SMARTCAR 3.0 аппликейшний хувилбар хэрэглээнд нэвтэрлээ
Наадмаар зөвхөн ААН-үүдэд хоол үйлчилгээний зөвшөөрөл олгоно
Энэ онд нийт 2313 гадаадын иргэнд оршин суух зөвшөөрөл олгожээ
ТЭСО Групп НЭГ ТЭРБУМ төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа
Монгол бичгийн гарын драйверийг хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүллээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
Кендалл Женнер яагаад энэ жилийн Victoria’s Secret-ийн шоунд оролцоогүй вэ
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?