HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулна

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2022 оны 11 сарын 08

Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам, НИТХ-ын 2013 оны 12/43 дугаар тогтоолыг тус тус үндэслэн гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл боловсруулж, дахин төлөвлөлтийн ажлыг гүйцэтгэх эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагыг сонгох төсөл сонгон шалгаруулалтад урьж байна.

Барилгажуулах төслийг нийслэлийн Баянзүрх дүүргийн 2, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр “В” хэсэгчилсэн талбай ГХГДТБТ-14/2020 багцын нийт 3.24 га байршилд хэрэгжүүлнэ. Төсөл хэрэгжүүлэхийг сонирхож буй этгээд нь шалгаруулалтад оролцож, урилгад заасан төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтын баримт бичгийг авах хүсэлтээ бичгээр ирүүлэх бөгөөд эргэн төлөгдөхгүй нөхцөлөөр 300,000 (гурван зуун мянга) төгрөгийн төлбөрийн баримтын эх хувийг хавсаргасан байна. Төлбөрийг Нийслэлийн төрийн сан банкны  УБ.ОСБГазар 100200051029 тоот дансанд компанийн нэр, төслийн баримт бичгийн нэр, багцын дугаар, данс, хэсэгчилсэн талбайг тодорхой бичиж шилжүүлнэ.

Урилгын дагуу төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтын баримт бичгийг худалдан авч танилцсан этгээд төсөл хэрэгжүүлэх саналаа зааврын дагуу битүүмжилсэн байдлаар эх хувь, хуулбар хувь, цахим хувийг бэлтгэн 2022 оны 12 дугаар сарын 08-ний өдрийн 09.00-10.00 цагийн хооронд Орон сууцны бодлогын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтэст /“Соёлын төв өргөө” 11 давхар 1115 тоотод/ хүлээлгэн өгнө. Тус өдрийн 10:20 цагт сонирхогчдод оролцогчдын мэдээллийг нээлттэй зарлана.

Оролцогчийн санал гаргагч нь сонгон шалгаруулалтын баримт бичигт тусгагдсан болон дор дурдсан нийтлэг материалуудыг бүрдүүлсэн байна. Үүнд:

  1. Аж ахуйн нэгж байгууллагын гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн хуулбар, ерөнхий танилцуулга
  2. 2019, 2020, 2021 оны санхүүгийн тайлан, аудитын дүгнэлт /Сүүлийн 3 жилийн борлуулалтын орлогын дундаж хэмжээ 3,000,000,000 /гурван тэрбум/ төгрөгөөс багагүй байна
  3. Татвар, нийгмийн даатгал, банк болон бүх шатны шүүх, шийдвэр гүйцэтгэлийн газраас авсан тодорхойлолт
  4. Нотариатаар баталгаажуулсан гэрээ /Түншлэлийн хувьд талууд хамтран ажиллахаа илэрхийлсэн түншлэлийн гэрээ эсхүл барилга угсралт, зураг төсөл зэрэг үйл ажиллагааг гүйцэтгэх, хамтран ажиллах, туслан гүйцэтгэх гэрээ/
  5. Барилгажилтын төсөл /Загвар зураг, гадна шугам сүлжээний шийдэл/
  6. Төсөл хэрэгжүүлэх аргачлал, төлөвлөгөө, сараар гаргасан үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөний хамт
  7. Оршин суугчдыг төсөл хэрэгжүүлэх хугацаанд түр суурьшуулах төлөвлөгөө
  8. Зураг төслийн болон барилга угсралтын ажлын туршлага, сүүлийн 2 жилд хийж гүйцэтгэсэн барилга, хөрөнгө оруулалтын мэдээлэл
  9. Санхүүгийн эх үүсвэр /төсөлд шаардагдах нийт хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг нотолсон дансны хуулга, зээлжих эрх, банкны баталгааг Монгол хэл дээр орчуулж, баталгаажуулсан байх/.

Төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг  Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Амарын гудамж, “Соёлын төв өргөө” 11 давхар 1115 тоот хаягаар, эсвэл ажлын цагаар 7011-0733 утсаар, мөн www.hia.ub.gov.mn вэб сайтаар авна уу.

НИЙСЛЭЛИЙН ОРОН СУУЦНЫ БОДЛОГЫН ГАЗАР

Морингийн даваанд ахуйн хог хаягдлыг шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр байгуулах талаар санал авч байна
“Шинэ хоршоо” хөдөлгөөний санхүүжилт шийдвэрлэгдлээ
ӨВ СОЁЛОО ДЭЛГЭРҮҮЛЬЕ | Захчин хуримын ёсон
Төв талбайн сүлд модны гэрлийг маргааш 19:00 цагт асаана
Автомашингүй өдөр, “Улаанбаатар марафон” энэ бямба гарагт болно
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

ТАНИЛЦ | Их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх босго оноо
ЦАГ ҮЕ
GenZ ажиглагч | Чуулганы нээлт үзээд газар дээрээ солиорсон сэтгүүлчийн тойм
GenZ АЖИГЛАГЧ ОЦА
Жүжигчин Аманда Байнс дахин олны анхаарлын төвд орж эхэллээ
Цаг үе
НӨГӨӨ ФУРГОНЫ “ЖАДАМБА АХ”
HUMANZ
Монгол зохиолчийн бүтээл дэлхийн шилдэг хүүхдийн номын жагсаалтад багтлаа
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?