HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

ТАНД ХЭРЭГТЭЙ | Өндөгний цагаан уураг

|
HumanZ
| 2025 оны 09 сарын 29
Woman hands breaking an egg to separate egg- white and yolk

Манай humanz.mn сайт нь унших дадлыг дэмжих, олон нийтийн мэдлэгт нэмэр болох, уншиж бичих чадварыг хөгжүүлэх зорилгоор алдартай зохиолчдын бичсэн номын онцлох агуулгуудыг хүргэдэг билээ. Энэ удаа бид зохиолч Я.Арслангийн “Эрүүл урт наслах алтан судар” номыг сонголоо. Энэхүү бүтээл нь 2023 онд уншигчдын гарт хүрсэн бөгөөд сонирхолтой олон мэдээллийг багтаажээ. Тус номонд багтсан мэдээллээс уншигч танд хүргэе. Та бүхэн “Эрүүл урт наслах алтан судар” номыг Интерном дэлгүүрээс худалдан авах боломжтой.

Өндөгний цагаан бол нян устгах чанартай, хүчтэй дархлаа дэмжигч юм.

Өндөгний цагаан бол нян устгах чанартай, хүчтэй дархлаа дэмжигч юм. Үнэргүй, өнгөгүй, зууралдамхай, наах чанар бүхий бодис юм. Хоршиход нягт хөөсөрхөг хэлбэрт шилжинэ. Халаахад цагаан өнгөтэй болно. Тархины үйл ажиллагааг сайжруулдаг. Цус төлжихөд оролцоно. Нэг өндөгний тэжээлэг чанар 50 г мах, эсвэл 200 мл сүүг орлоно. Цагаан уураг амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүнүүд дотор их сайн шингэцтэйд (98%) тооцогдоно.

Ашигтай чанар

Өндөгний цагаанд тослог байхгүй. Өндөгний цагаан бол турах хоолны дэглэмд жинхэнэ тохирох хүнс юм. Тахианы өндөгний цагаан бол хүний биеийн уургийн эх үүсвэр мөн. Уураг хүний биед хамгаалах, түргэсгэх, зөөх, тохируулах үйлдэл гүйцэтгэдэг. Дархлааны эсийн бүтцэд орж, хаалтын чанарыг дээшлүүлж, цаашид нян, вирус нэвтрэн орж ирж, олшрохын эсрэг ажилладаг. Тохируулах үйлдэл нь дааврын хэмжээг хэвийн болгох, зөөх үйлдэл нь эрхтэн, эд эсэд хүчилтөрөгч хүргэх, түргэсгэх үйлдэл нь солилцооны урвал гүйцэтгэх үүрэгтэй.

Түүнээс гадна уураг бол булчин, яс, арьсны гол барилгын материал юм. Элэг, цөсний гэрийн өвчин, ходоод хямрахад хэрэглэхийг зөвлөдөг. Шүд, хумсны хатуулаг чанар, булчингийн ширхэглэг эдийн гол материал нь уураг юм. Уураг нь “энергийн бөмбөг” шиг ажилладаг. Элэг, цөсний гэр, ходоодны өвчний үед хэрэглэнэ. Шингэц сайтай фосфор, кальци шүд, хумсны хатуулаг чанарт тустай. Төмөр арьсны нөхөн төлжилт, шарх, салст бүрхэвчийн эдгэрэлтийг түргэсгэнэ. Токоферол хөгшрөхөөс сэргийлж, цусны судасны ханыг бэхжүүлнэ. Өндөгний цагаанд байдаг аминохүчлүүд тархины ажиллагаа сайжрахад дэм үзүүүлж, эсийг шинэчилж, судас цэвэрлэж, цусан дахь холестеринийг багасгаж, зүрхний ажиллагааг сайжруулдаг. Мөн өндөгний цагаанд байдаг витаминууд бэлгийн даавар ялгаралтыг дэмжиж, цусны бүлэгнэлтийг хэвийн болгож, жирэмсний үед урагт гажиг үүсэхээс сэргийлнэ. Өндөгний цагаан бие организмыг дотроос нь эрүүлжүүлнэ. Нүүрний тослог арьс арчилахад ашиглана. Түүнийг нөсөө үүсэх, нүх сүв томрох, арьснаас хэт ихээр тос ялгарахаас сэргийлэхэд ашиглана. Түүнээс гадна өндөгний цагааныг ашиглаж хийсэн үсний маск үс ургалтыг түргэсгэж, үсний үзүүр салаалах, толгой халзрахаас сэргийлнэ.

Харш нөлөө ба эсрэг заалт:

Хатууртал чанасан өндөгний шар нэлээд харш нөлөөтэй. Өндөгний цагаан хүчтэй харшил үүсгэгч учир шувууны харшилтай хүн түүнийг хэрэглэж болохгүй. Түүхий өндөгний цагаанд байдаг трипсиний эсрэг фермент хоол боловсроход саад болдог учир түүхий өндөг туйлын муу шингэдэг.

Эх сурвалж: “Эрүүл урт наслах алтан судар” ном

Нийт нутгийн 22 хувьд гандуу, 17 хувьд гантай байна
Японы профессор багш нар мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгуулж байна
Энэ онд 17 байршилд 19.5 км авто замыг засаж шинэчилнэ
Алба хаагчид 21 иргэний амь насыг аварч, 36 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа
Гал тогооны крантны тосгуураас эвгүй үнэр ханхалж байвал яаж арилгах вэ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?