HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

ТАНД ХЭРЭГТЭЙ | Саримсны ашигтай чанар, харш нөлөө

|
HumanZ
| 2025 оны 09 сарын 25

Манай humanz.mn сайт нь унших дадлыг дэмжих, олон нийтийн мэдлэгт нэмэр болох, уншиж бичих чадварыг хөгжүүлэх зорилгоор алдартай зохиолчдын бичсэн номын онцлох агуулгуудыг хүргэдэг билээ. Энэ удаа бид зохиолч Я.Арслангийн “Эрүүл урт наслах алтан судар” номыг сонголоо. Энэхүү бүтээл нь 2023 онд уншигчдын гарт хүрсэн бөгөөд сонирхолтой олон мэдээллийг багтаажээ. Тус номонд багтсан мэдээллээс уншигч танд хүргэе. Та бүхэн “Эрүүл урт наслах алтан судар” номыг Интерном дэлгүүрээс худалдан авах боломжтой.

Саримсны ашигтай чанар, харш нөлөө

Орчин үеийн монгол анагаах ухаанд саримсыг бусад эм бодистой хавсран найруулж дотуур уух буюу туулга тавих зэргээр гадуур хэрэглэж буй. Ардын дунд саримсгаар тухайлсан өвчнүүдийг урьдчилан сэргийлэх буюу анагаах, засах дөхөм арга өргөн тархсан байдаг.

Саримс нян устгах фитонцит хэмээх бодис агуулдаг. Монгол анагаах ухаанд ханиад, томуу дэлгэрсэн үед хүүхдийн дээлийн энгэрийн товчноос саримсагны хумс зүүж өвчлөхөөс сэргийлдэг.

Өдөр бүр хоолондоо хэсэг саримс идвэл амьсгалын замын халдварт өвчин ба хоол боловсруулах салстын халдварт өвчнөөс сэргийлэх бөгөөд ялангуяа, зун намрын улиралд өдөрт хэдэн хумс саримс идэж байвал цусан хатгалга, гэдэсний өвчнөөс сэргийлж чадна.

Саримсыг нарийн хэрчээд хамартаа хийх буюу түүний нэг хувийн шүүсийг хамарт дусаавал тахал тагшуур ханиад, тархины бүрхэвчийн үрэвслээс сэргийлж чадна. Эсвэл түүхий саримсыг өдөр бүр (2-4 хумс) үргэлжлүүлэн хэд хоног идвэл тархины халдварт үрэвслээс сэргийлж чадна.

Үргэлж саримс идэж байвал шингээлт түргэснэ. Гэдэс хөөж өвдөх үест түүхий болон болгосон саримсыг тус бүр долоон хумсыг сайтар зажлан иднэ.

Ганц толгойтой саримс (сонгинорхуу саримс) хоёрыг нимгэн хэрчиж буцалсан усаар бүрж дэвтээгээд нэг шөнө тавьж дараа өдөр нь чихэр хийж буцалгаад бүлээнээр уувал зуу хоногийн ханиадыг анагаах болно. Эдгээр нэг хувь саримсны хальсыг авч нүдээд дээр нь дөрвөн хувь чихэр, нэг хувь буцалсан ус хийж өдөр бүр гурван удаа хоёр халбага тунгалаг уусмал уувал бас туслах болно.

Суулгахыг засахад нэг толгой саримсыг чанаж идүүлнэ. Эсвэл саримсыг нүдэж няцлаад хөлийн улны голд наавал тустай.

Саримс цууг хувь чацуу найруулан нүдэж өвчилсөн хэсэгт нь түрхвэл булчирхайн үрэвслийг засна.

Хоолой өвдөхөд саримсны шүүстэй давстай усаар хоолойгоо зайлна.

Идээт яранд няцалсан саримс тавьж боовол үтэр түргэн эдгэрнэ.

Шүд өвдөх үед ганц толгой (өнчин) саримсыг чанаад жижиглэн няцалж халуунаар нь өвдөж байгаа шүд, шүдний завсрыг цэвэрлээд хийвэл өвдөх нь зогсоно. Эсвэл энгийн саримсыг няцалж түүхийгээр хийвэл өвдөхийг зогсоож чадна.

Үлдийг засахад саримс, гогодыг хувь тэнцүү нүдэж өвчилсөн хэсэгт түрхэнэ. Өнчин саримс нэгийг няцалж зөгийн балтай хутгаж шоргоолжин хатгинд наавал даруй засал олно. Мөн няцалсан саримсыг тосон туулгатай хутгаж найруулан толгойн үлдэнд хэдэн удаа наавал даруй сайн болно.Хамраас цус гарвал саримсыг няцлаад хөлийн уланд хэдэн удаа наавал цус гарах нь зогсоно.

Саримсыг чанаж умайг угаавал гадар бэлгийн үрэвсэл умайн хорхойт өвчнийг засна.

Саримсны хор тайлах чадвар нь онц давамгай тул эм эмчилгээн дээр өргөн дэлгэрэнгүй хэрэгцээтэй. Гэхдээ “Идэшний зүйлээр өвчин засах” гэдэг номонд” элэгний халуун, нүдний өвчтэй хүн цээрлэх хэрэгтэй Үүнээс гадна саримсыг хэтэрхий их идэж болохгүй, хэтэрхий их идвэл дэлүү ходоодыг гэмтээнэ” хэмээн тэмдэглэсэн байдаг.

Гэдэсний хялгасан цагаан хорхойтой өвчний үед саримсны хандаар бургуй тавьж болно. Үүнд: 200 мл буцалсан халуун усанд 1-2 саримсны хумсыг жижиглэн хийж 12 цаг байлгасны дараа шүүж хандаар нь бургуйддаг. Бургуй тавихын өмнө цэвэрлэх бургуй тавивал эмчилгээний үр дүн сайн болно. Бургуйг өдөрт нэг удаа 7-14 хоног дараалан тавина. Шаардлагатай бол 14 хоноод эмчилгээг давтан хийж болно.

Арьс, салст бүрхэвчийн шарх, шалбархай, түлэнхий, хавдах, хатиг зэргийг саримсны шүүстэй давстай уусмалаар арчихад идээ амархан арилж шарх хурдан эдгэнэ.

Уушги, гуурсан хоолойн хурц ба архаг үрэвсэл, амьсгалын дээд замын үрэвсэл, ханиад томуу өвчний үед саримсны уураар утахад гойд сайн. Утахдаа, саримсны шүүсийг буцалсан ус буюу эсвэл 0,25 хувийн новокайн уусмалд 1:3 хэмжээгээр найруулж утна. Утлагыг 8 15 удаа давтана. 2 г саримсны шүүсийг 100 г буцалсан халуун усанд хийгээд дээрээс нь 0,5 г сод хийж уураар нь утахад бүр ч сайн.

Шүд өвдөхөд гавар саримс хоёрыг нухаж холиод өвдсөн хэсэгт тавивал өвчин намдана.

Шарх, хатиг зэрэг идээтэй, идээ татах шинжтэй газарт гавар, саримс, сонгино гурвыг нийлүүлж нухаад тавьж боовол шарх эдгэрнэ. Өвчин намдана. Хавдар харина, идээлэхээ зогсоно.

Ганц хуруудахад ямар ч амьтны хатаасан цөсийг саримсны шүүсэнд дэвтээгээд бооход гойд сайн.

Идээ, булаг их гоождог чихэнд саримсны шингэрүүлсэн шүүсийг өдөрт 2-3 удаа дусаахад сайн.

Хатиганд саримсыг халааж наах буюу дарж боовол сайн.

Эх сурвалж: “Эрүүл урт наслах алтан судар” ном

Эрдэмтэд өвөлжилт хүндэрсэн орон нутгуудад инновацын бүтээгдэхүүний тусламж хүргэнэ
ТЕНДЕР | Улаанбаатар метроны барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах I шат
ТӨВИЙН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРНО
ЦАГ АГААР | Улаанбаатарт шөнөдөө хоёр хэм хүйтэн
ГССҮТ-ийн эмч нар үений гадаргуу мөгөөрсийг шилжүүлэн суулгах мэс заслыг нэвтрүүллээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Цаг үе
Tips & Tricks | Чухал санаагаа мартахгүй байх энгийн аргууд
Tips & Tricks
Цагаан сарын бэлгээ “дотоодын” үйлдвэрлэгчдээсээ бэлдэцгээе
Цаг үе
Нийслэлийн хэмжээнд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо
Цаг үе
Нийслэл, дүүргийн эмэгтэй төлөөлөгчид хүүхэд хамгааллын асуудлаар уулзлаа
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?