Манай humanz.mn сайт нь унших дадлыг дэмжих, олон нийтийн мэдлэгт нэмэр болох, уншиж бичих чадварыг хөгжүүлэх зорилгоор алдартай зохиолчдын бичсэн номын онцлох агуулгуудыг хүргэдэг билээ. Энэ удаа бид зохиолч Я.Арслангийн “Эрүүл урт наслах алтан судар” номыг сонголоо. Энэхүү бүтээл нь 2023 онд уншигчдын гарт хүрсэн бөгөөд сонирхолтой олон мэдээллийг багтаажээ. Тус номонд багтсан мэдээллээс уншигч танд хүргэе. Та бүхэн “Эрүүл урт наслах алтан судар” номыг Интерном дэлгүүрээс худалдан авах боломжтой.
Хоёр талын байр суурийг буюу сайн, муу талыг бүрэн авч үзье.
Нэг хэсэг хүмүүс кофег магтдаг. Өөр хэсэг хүмүүс түүнийг аюултай гэж үздэг. Хоёр талын байр суурийг буюу сайн, муу талыг бүрэн авч үзье.
Кофены 17 сайн чанар
1. Сэргээх үйлчилгээтэй
2. Элгийг эрүүлжүүлнэ. Өдөрт 2-3 аяга кофе уухад элэгний хатуурлаас 66% сэргийлнэ.
3. Цөсөнд чулуу үүсэхээс хамгаална.
4. Хоёр дахь хэлбэрийн чихрийн шижингийн даамжралыг багасгана.
5. Тархийг Альцгеймерийн өвчнөөс хамгаална. Альцгеймерийн өвчин дунджаар 65-70 насанд үүсдэг. Кофе тогтмол уухад Альцгеймерийн өвчний эрсдэл 65% буурдаг байна.
6. Паркинсоны өвчний эрсдлийг 30-60% багасгана. Паркинсоны өвчний үед дофамин ялгаруулах үүрэгтэй мэдрэлийн нейрон эсүүд алгуурхан үхэж цөөрч байдаг байна. Кофе уулгаж туршихад дофамин ялгаруулдаг эсүүд идэвхжиж байсан ажээ. Дофамин бол хөдөлгөөн, ой санамж, сэтгэлгээг хянадаг нейромедиатор юм.
7. Зүрхний дутагдлаас сэргийлнэ. Өдөрт хоёр аяга ууж болно гэж эмч нар үздэг.
8. Кофе антиоксидантаар баялаг. Ногоо, жимсэнд байдгаас илүү антиоксидант кофенд байдаг. Кофеинтэй, кофеингүй аль ч кофенд антиоксидант адил байдаг. Антиоксидантууд эсийн исэлдэх урвалыг саармагжуулж, чөлөөт радикалын эсрэг тэмцэх биеийн эсэргүүцлийг нэмэгдүүлдэг. Кофе амны хөндийн хорт хавдраас хамгаалдаг. Цайнд тийм чанар байхгүй.
9. Нүдний торлогийг гадаад, дотоод таагүй зүйлээс хамгаалдаг. Кофены хлорогений хүчил бол хүчтэй антиоксидант бөгөөд нудний торлогийг хүчилтөрөгчийн дутагдал, исэлдэх стрессээс хамгаална. Нүдний хараанд сайнаар нөлөөлнө.
10. Гэдэсний хорт хавдраас хамгаалж болно. Өдөрт 4-5 аяга уухад гэдэсний хавдар 15% буурна.
11. Арьсны хорт хавдрын эрсдэл багасна.
12. Шүд өвдөхөөс хамгаална.
13. ДНК бүтцийн нягтралыг сайжруулна.
14. Тулайгаас хамгаална. Кофеинтэй кофе илүү сайн, кофеингүй кофе нэлээд сулхан хамгаална. Цайнд тийм чанар байхгүй.
15. Шимт бодисоор биеийг хангана. Кофены үрэнд олон шимт бодис байдаг бөгөөд биед бүрэн шингэдэг. Нэг аяга шинэ чанасан кофе уухад хүн хоногийн хэрэгцээт В2 витамины 11%, В5 витамины 6%, кали, марганцын 3%, В3 витамин, магнийн 2% -ийг авна. Өнгөц харахад бага мэт боловч 3-4 аяга уудаг хүнд энэ бол хангалттай үзүүлэлт юм.
16. Эрч хүч нэмэгдэж, ачааллын дараа бага ядарна.
17. Турахад тустай. Кофеины нөлөөгөөр туранхай хүмүүсийн өөх 29 хүртэл %-иар, тарган хүмүүсийн өөх 10 хортэл %-иар багасдаг.
Кофены химийн найрлага
Кофены найрлагад 70 гаруй химийн идэвхт нэгдэл байдаг. Тэдгээрийн дотор В бүлгийн витаминууд, кофеин, 30 шахам органик хүчил, кали, марганец, магни, фосфор, янз бүрийн фолатууд, антиоксидант нэгдлүүд байдаг.
Кофены 16 харш чанар:
1. Ходоодны давсны хүчил ихсэх эрсдэлтэй. Кофенд дурлагчид өглөө өлөн элгэн дээр кофе ууж болохгүйг мэддэггүй. Өлөн уусан ундаа ходоодонд ашиг тус авчрахгүй. Давсны хүчил биед орсон хүнсийг задална. Хоосон ходоод ажиллаж өөрийнхөө салст бүрхүүлийг иднэ.
2. Ходоодны шарх, гэдэсний өвчин үүсэх эрсдэлтэй. Кофенд кофеинээс гадна олон биохимийн идэвхт нэгдэл байдаг. Тэдгээр нэгдлүүд ходоод, нарийн гэдэсний дотор ханыг цочроож байдаг. Энэ нь ходоодны үрэвсэлтэй, Кроны өвчтэй, ходоод, гэдэсний шархтай хүмүүсийн өвчнийг хүндрүүлэх эрсдэлтэй юм.
3. Цээж хорсох, гулгих эрсдэл үүсч болзошгүй.
4. Туулгах нөлөөтэй. Зарим хүн энэхүү туулгах чанарт нь дурлаж кофе уудаг. Гэхдээ кофены энэ чанар нь хоол шингэхийг хүлээх завдалгүй түргэн үйлчилдэг.
5. Эрдэс бодисын шингэц багасна. Кофе ууснаар төмрийн шингэц мууддаг байна. 150-250 мл кофе төмрийн шингэцийг 35% бууруулдаг. Мөн кальци, магни, цайрын шингэц багасдаг байна.
6. Акриламид агуулдаг.
Кофены үрийг хуурахад хавдар үүсэх эрсдэлтэй акриламид арга буюу үүснэ. Акриламидын агууламжинд хуурсан хугацааны урт богино, температур нөлөөлдөг. Үрийн өнгө хар байх тусам акриламид их байна.
7. Стресс ихэсдэг.
8. Нойр муудаж магадгүй.
9. Эмийн эмчилгээний үр дүнд нөлөөлж магадгүй.
Кофе эмийн нөлөөг ихэсгэх, бууруулах, бүр саармагжуулах нөлөө үзүүлж болзошгүй. Үүнийг эмчтэйгээ зөвлөх хэрэгтэй.
10. Тромбоцитын үүрэг өөрчлөгдөнө.
Тромбоцит бол цусыг бүлэгнүүлж, цус тогтоох үүрэгтэй эс юм. Кофе их уудаг хүний тромбоцит эсийн бүлэгнэх чанар буурдаг байна. Харин кофеин дангаараа тийм биш.
11. Жирэмслэх боломж багасна.
12. Цусан дахь холестерин ихэснэ.
Кофенд кафестол гэдэг бодис байдаг. Энэ бодис холестерин ихэсгэх нөлөөтэй. Өдөрт 5 аяга кофе сар уухад холестерин 6-8% ихэснэ. Кофены кафестолыг цаасан шүүлтүүр хэрэглэж багасгаж болно.
13. Ясны сийрэгжилтийг улам өдөөнө. Нэг аяга кофе уухад 4-6 мг кальци алдана.
14. Хөх үрэвсэх шалтгаан болж болзошгүй. Кофе уухад хөхний булчирхай өвдөх эрсдэл 1,5 дахин ихэсдэг.
15. Даралт ихэсч болзошгүй. Кофе их уухад даралт ихсэх эрсдэл 4 дахин нэмэгдэнэ.
16. Ураг зулбах эрсдэлтэй. Өдөрт хоёр аяга кофе уудаг эр эм хоёрын үр зулбалт нэмэгддэг байна. Хэрэв эмэгтэй хүн жирэмсний эхний 50-60 хоногт кофе уувал үр зулбах эрсдэл улам ихэсдэг ажгуу.
Өдөрт ямар хэмжээний кофе уух вэ?
Өдрийн аюулгүй хэмжээ гурван аягаас ихгүй. Гэхдээ кофены хэмжээг эзэлхүүнээр биш, түүнд агуулагдах кофеинээр хэмжвэл зөв болно. Натураль нэг аяга кофенд 100-200 мг кофеин байх тул кофеиний хоногийн аюулгүй тун хэмжээ 600 мг-аас ихгүй байх болно.
Эх сурвалж: “Эрүүл урт наслах алтан судар” ном
