HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Ч.Номин: Яагаад 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв батлахыг энэ онд болно оо гэж үзэж байгаагаа тайлбарла

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2025 оны 09 сарын 18

УИХ-ын гишүүн Ч.Номин Монгол улсын энэ оны төсөв яагаад эерэг үнэлгээ авсныг Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Н.Энхбаяраас асуув.

УИХ-ын гишүүн Ч.Номин: Монгол улсын төсвийн төсөөлөл ерөнхийдөө сайжирсан, бүрдэл хангасан мөн төсвийн зардлын өсөлт хязгаарлагдсан, эерэг хандлагатай байна гэдэг дүгнэлт гаргаж өглөө. Харин өнгөрсөн оны төсөв дээр маш өөр дүгнэлт гарч байсан. Өнгөрсөн оноос юу өөрчлөгдсөн гээд өнөөдөр бид 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай төсвийг батлахыг зөвшөөрч байгаа юм бэ?

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Н.Энхбаяр: Өнгөрсөн онд бид нар 2025 оны төсөвт дүгнэлт өгөх үед нөхцөл байдал нь 2024 онд 2025 оны төсвийг батлахдаа 27 их наядаар баталсан. Наймдугаар сард төсвийн тодотгол хийгээд 30 их наяд, 2025 оны өргөн барьсан төсөв нь 35 их наяд байсан. Үндсэндээ нэг жилийн дотор төсвийн зарлагыг 30 хувь өсгөсөн өөрчлөлттэй байсан учраас бид хурдтай өсөлт байна аа гэсэн дүгнэлтийг өгч байсан. Одоо түүнээс хойш ямар өөрчлөлт орсон бэ гэхээр өнгөрсөн оны сүүлд дахин тодотгон баталсан 33,7 их наядын төсөв сая тодотгол хийгээд эргэж буурсан байгаа. Тэгээд буурсан дүнтэй харьцуулахад ирэх 2026 оны өргөн барьж байгаа 32,9 их наяд гэдэг харьцангуй бага хурдтай өсөлт байна аа гэсэн үг.

Хоёрдугаарт, бидний төсөөллийн хувьд харагдаж байгаа тодорхой нотолгоо бол өнгөрсөн оны гуравдугаар сард бидний өгсөн макро эдийн засгийн төсөөлөлд 2026 оны зардлын хязгаарыг 30,9 их наяд гэж өгч байсан. Гэтэл энэ хугацаанд өнгөрсөн оны төсөв дээр ЗГ-аас өргөн барьсан 2026 оны төсөвт төсвийн хязгаарыг 37,3 их наяд гэж байсан. Тэгэхээр бидний гуравдугаар сард боловсруулсан төсөл бодит байдалтай илүү ойрхон байна аа гэсэн үг.

УИХ-ын гишүүн Ч.Номин: Би ингэж асуугаад байгаа юм. Та бүхэн яагаад 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв батлахыг энэ онд болно оо гэж үзээд байгаа гэдгээ тайлбарлаад өгөөч ээ гээд.

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Н.Энхбаяр: Өнгөрсөн онд төсвийг алдагдалгүй болгох тухайд бол манай улсын түүхий эдийн үнэ ханш маш сайн байсан. Тэгэхээр яагаад буурсан шалтгааныг засгийн газраас хаврын чуулганаар өргөн барьсан төсвийн тодотгол дээр тодорхой биччихсэн байгаа. Түүхий эдийн үнэ унасан, төсвийн орлого бүрдэх боломжгүй байна тасарч байгаа учраас төсвийн тодотгол хийж байна аа гээд. Энэ нөхцөл байдал одоо ч хэвээр үргэлжилж байгаа. Өнөөдөр ҮСХ-ноос танилцуулсан МУ-ын эдийн засгийн эхний найман сарын үзүүлэлт дээр ч мөн тодорхой байна. Өнгөрсөн оны мөн үеэс экспорт 1,4 тэрбум доллароор буурсан. Энэ хэмжээгээр төсвийн орлого бараг 1 их наядаар тасраад явж байгаа. Энэ нь өөрөө төсвийн орлого бүрдэхгүй байгааг тодорхой харуулж байгаа учраас энэ хэмжээний алдагдалтай төсөв нь эрүүл үзэгдэл ээ гэсэн үг.

Монгол Улсын хөдөлмөрийн бүтээмж дэлхийн дунджаас 3.6 дахин бага
СПОРТ | Энэ сард болох үндэсний бөхийн барилдааны ХУВААРЬ
Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийнхөн Үндэсний баялгийн сангийн менежментийг сайжруулах талаар санал солилцлоо
НҮҮДЛИЙН АМБУЛАТОРИОР ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ESEL ХӨТӨЛБӨР ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖ, МСҮТ-ҮҮДЭД ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Цаг үе
Tips & Tricks | Чухал санаагаа мартахгүй байх энгийн аргууд
Tips & Tricks
Цагаан сарын бэлгээ “дотоодын” үйлдвэрлэгчдээсээ бэлдэцгээе
Цаг үе
Нийслэлийн хэмжээнд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо
Цаг үе
Нийслэл, дүүргийн эмэгтэй төлөөлөгчид хүүхэд хамгааллын асуудлаар уулзлаа
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?