HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Ж.Чинбүрэн: Хүүхэд бүр өвдсөн үедээ дэлхийн хамгийн сайн эмчилгээг хийлгэх эрхтэй

|
HumanZ
| 2025 оны 09 сарын 25

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Нэгдсэн Үндэстний байгууллагын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн хүрээнд зохион байгуулагдах “Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах, Сэтгэцийн эрүүл мэнд, сайн сайхан байдлыг дэмжих” асуудлаарх Өндөр түвшний дөрөв дэх удаагийн уулзалтад оролцохоор Америкийн Нэгдсэн Улсын Нью-Йорк хотноо хүрэлцэн ирээд байна.

Энэ үеэр Бүгд Найрамдах Узбекистан Улсын Засгийн газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, АНУ-ын “Сэйнт Жүүд” Хүүхдийн эмнэлэг хамтран зохион байгуулсан “Хорт хавдар болон бусад хүнд өвчтэй хүүхдүүдийн эсэн мэнд амьдрах чадварыг сайжруулах, зовлон зүдгүүрийг бууруулах дэлхийн хөдөлгөөн” сэдэвт арга хэмжээнд оролцож Монгол Улсын засгийн газрын байр суурийг илэрхийлэв.

Арга хэмжээний нээлтэд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал Др.Тедрос Адхеном Гебрейсус оролцож, хөгжиж буй бага, дунд орлоготой орнуудын хүүхдийн эмнэлгүүдийг чанарын баталгаатай хавдрын эмээр хангаж,
2030 он гэхэд хүүхдийн хорт хавдрын эмчилгээний үр дүнг 60 хувьд хүргэх зорилтыг танилцуулав.

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн уг зорилтод хүрэхэд хэрэгжүүлж эхэлж буй өөрийн улсын сайн туршлагын талаар танилцууллаа. Тэрбээр хэлэхдээ “Хүүхэд бүр эцэг эх болон нутаг усаа сонгодоггүй”, харин өвдөх үед дэлхийн хамгийн сайн эмчилгээг хийлгэх эрхтэй” хэмээн онцгойлон тэмдэглэв. Энэ ч утгаар “Хүүхдийн хорт хавдрын эмийн хангамжийг сайжруулах дэлхийн платформ”-ын хүрээнд Монгол Улс 2025 оноос эхлэх хүүхдийн 6 хорт хавдрын 18 төрлийн чанартай эмийг санхүүгийн дарамтгүй буюу үнэгүй олгож эхэлсэн эхний 6 улсын нэг болсон талаар танилцуулав.
 Арга хэмжээний төгсгөлд тэрбээр арга хэмжээг амжилттай зохион байгуулсан Бүгд Найрамдах Укбекистан Улсын Тэргүүн хатагтай Зироат Мирзиёевад талархал илэрхийллээ.

ОЙРЫН ӨДРҮҮДЭД ИХЭНХ НУТГААР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА
Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
ТАНИЛЦ | Цахим виз олгох 99 орны жагсаалт
УРУГВАЙ УЛСТАЙ МАЛ БҮРТГЭЛЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
COP17 хурал яагаад болж байгаа вэ | Монгол Улс ба “ТАЛ ХЭЭРИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ”
HUMANZ
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?