HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Tips & Tricks

СОНЖОО | Ямар өнгөнд дуртайгаар нь хүнийг шинжиж болох уу

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2024 оны 09 сарын 12

Хүн бүрт өөрийн дуртай болон дургүй өнгө байдаг даа. Тэдгээр өнгө бүр өөрийн гэсэн онцлог шинж, мөн чанарыг илэрхийлдэг байна. Тиймдээ ч дуртай өнгөөр нь тухайн хүнийг ерөнхийд нь тодорхойлж, таньж болдог аж. Гэхдээ мэдээж энэ нь заавал үнэн байх албагүй бөгөөд юутай ч хамтдаа сонжоод үзье.

1. Цэнхэр

Магадгүй та тайван, юмсыг байгаагаар нь хүлээн авах хандлагатай. Далайн цэнхэр өнгө нь, маш мэдрэмжтэй, тогтуун, амар амгалан зан чанарыг илэрхийлдэг. Мөн тэд маш дурламтгай. Тиймээс ч цэнхэр өнгөнд дуртай хүмүүстэй харилцахад амар, нээлттэй, хайр татам байдаг ажээ. Нэг сул тал нь ихээхэн зөрүүд  байдаг гэнэ.

2. Улаан

Гоо сайхны мэдрэмж өндөр, дур булаам, бусдад гүн сэтгэгдэл төрүүлдэг хүмүүс юм. Улаан бол бусад өнгөө бодвол илүү хүчирхэг, гал халуун өнгө. Тиймдээ ч эсрэг хүйстнээ татах чадвар ер бусын сайн гэсэн үг. Маш биеэ даасан, хэнээс ч хараат бус, өөртөө итгэлтэй хүчирхэг хүмүүс улаан өнгөнд дурладаг ч сэтгэлийн асар их хөдөлгөөнтэй, түргэн, дүрэлзсэн ууртай тул дараа нь харамсах үйлдэл бараг л байнга гаргадаг. 

3. Ногоон

Хэрвээ та ногоон өнгөнд дуртай бол таны амьдралын хамгийн чухал хэрэгцээг мөнгө, аюулгүй байдал хэмээн ойлгож болно. Тиймээс ч тэдгээр зүйлсэд асар их ач холбогдол өгдөг. Ногоон өнгө нь ерөнхийдөө байгалийн өнгө учраас тэд цэвэр байгаль, үзэсгэлэнт газруудад маш дуртай. Мөн тэд харилцааны тал дээр нэлээдгүй ач холбогдол өгч, сайтар бодож эргэцүүлж байж шийдвэр гаргадаг хянамгай хүмүүс юм. Ихэвчлэн улс төр, бизнесийн салбарт амжилт олсон байдаг.

4. Улбар шар

Нөхөрсөг, харилцахад үнэхээр амархан, сайхан сэтгэлтэй хүмүүс байдаг. Тэдний амьдралын туйлын хүсэл бол эвтэй найртай хамтын амьдрал, бүтэмжтэй гэрлэлт юм. Тиймээс ч тэд сайхан ханьтай болж, үр хүүхэдтэй болохыг юу юунаас илүүтэй хүсдэг. Хүүхдэд их хайртай. Нэг ёсондоо гэр амьтай хүмүүс байдаг гэхэд болно. Сул тал нь хүн танихдаа муу. Хэн бүхэнтэй нөхөрсөг ханддаг учир хууртагдах магадлал өндөр. Зарим тохиолдолд үгүй гэж хэлж сурах хэрэгтэй.

5. Үзмэн ягаан

Маш содон, өвөрмөц сэтгэхүйтэй хүмүүс. Тэд өөрсдийгөө энэ хорвоогийн давтагдашгүй бүтээл хэмээдэг. Энэ нь ч үнэн юм. Тиймдээ ч хэн таарсантайгаа найзлаад нөхөрлөөд явах нь ховор. Гоо зүй, урлагийн мэдрэмж, төсөөллийн ертөнц нь бусадтай харьцуулахын аргагүй. Тиймээс ч тэд заримдаа яг л харь гарагаас ирсэн мэт сэтгэгдлийг бусдад үлдээдэг. Сул тал нь дотуур тамиртай, сэтгэл хөдлөлөө бусдаас нуухыг ямагт эрмэлздэг. 

6. Саарал

Хар цагаан хоёрын завсрын саарал өнгийг өнгөцхөн харахад зэвхий даасан, хүйтэн мэт боловч үнэн хэрэгтээ маш хүчирхэг өнгө юм. Энэхүү өнгөнд дуртай хүмүүс сэтгэлийн хөдлөл ихтэй ч хэдийд, хэний хажууд нуухаа мэддэг, өөнтөгч, биеэ даасан, ганцаардмал хүмүүс байдаг. Тэд дуу сонсох, ганцаараа алхах дуртай ба зураг зурах, хөгжим тоглох гэх мэт гайхалтай урлагийн авьяастай ажээ. Тэд тийм ч нөхөрсөг биш. Гэхдээ хэрвээ нэг л найзалбал хөлгүй байсан ч хамаагүй нөхөрлөдөг, үерхэлдээ үнэнч хүмүүс юм.

7. Ягаан

Маш гэнэн, мэдрэмтгий, хайр татам хүмүүс юм. Тэд том хүн болохоос эмээдэг. Нэг ёсондоо хүүхэд хэвээрээ, ээж аавдаа эрхлэн, адал явдалтай амьдрахыг эрмэлздэг. Үүрэг хариуцлагаас зугтааж, аль болох амар хялбар амьдрахыг хичээдэг. Тиймээс ч тэдгээр хүмүүс хожуу хүнтэй гэрлэж, хүүхэдтэй болох нь элбэг. Гэхдээ л тэд маш сэтгэл татам хүмүүс. Сул тал нь хэтэрхий гомдомхой, эмзэг байдаг. 

8. Хар

Ухаалаг, биеэ даасан, хурц хүмүүс. Тэд уурлаж, баярласан үедээ хяналтаа алдаж, хэтрүүлэх гээд байдаг хандлагатай. Дотроо их зүйлийг бодож тунгааж, өөрийн хэмжээнд үнэлэлт дүгнэлт өгч явдаг ч түүнийгээ ил гаргах нь ховор. Аливаа зүйлийг бусдад найдах, хүнээр хийлгэх дургүй. Өндөр шаардлагатай, хөдөлмөрч зантай. Гүн гүнзгий сэтгэлийн хөдлөл, мэдрэмжтэй. Тэдэнтэй ойлголцоход ямагт хэцүү байдаг.

9. Цагаан

Гэнэн хонгор, ичимтгий, цэвэр ариун байдлыг илтгэдэг өнгөн билээ. Цагаан өнгөнд дуртай хүмүүс өөрийн гэсэн ертөнцийг бүтээж тэндээ амьдрах дуртай. Аймхай, бусдыг гомдоохоос эмээж, үг үйлдэл бүхнээ анхаарч явдаг хэтэрхий хянамгай хүмүүс. Хүн бүхэнтэй нөхөрсөг хандахыг хичээдэг. Сул тал нь тэд шантрамтгай, аливаа зүйлээс амархан уйддаг. Хувийн амьдралын тал дээр бага зэрэг хөнгөмсөг байх талтай.

10. Бор

Энгийн, харьцахад үнэхээр амар хүмүүс. Тэд юм бүхнийг байгаагаар нь хүлээн авч, дүгнэдэг. Шулуун шударга зантай, сэтгэлийн хувирал ихтэй, алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрдөг. Заримдаа өөрийн бодлогогүй, шулуун үгсээр бусдыг гомдоох, эмзэглүүлэх хандлагатай. ч хэн нэгэнд муу санах туйлын дургүй. Сул тал нь олон ааштай, хувирамтгай.

11. Шар

Аз жаргалтай, өөдрөг үзэлтэй хүмүүс байдаг. Тэд хүнд хэцүү зүйлийг ч хялбархан даваад гарах сэтгэлийн тэнхээтэй байдаг нь гайхалтай. Нэг үгээр тэднийг “цуцашгүй” хэмээн тодорхойлж болно. Гэвч зарим тохиолдолд энэ зан нь тэднийг маш ихээр ядрааж байдаг. Сул тал нь маш шартай, бууж өгөх дургүй, аливаа зүйлийн эцсийг үзэж байж салдаг шазруун. 

Жилийн эцсийн бэлэн байдлын үзлэг, шалгалтыг зохион байгуулж байна
“Монгол кино өдөрлөг” зохион байгуулж байна
Орон нутагт анх удаа Дорноговь аймагт эрэгтэйчүүдийн үзлэгийн кабинет нээжээ
“CleanUP- IV” орчны бохирдлын эсрэг хөдөлгөөний өдөр болно
Сонгинохайрхан дүүрэгт 22 байршилд хүүхдийн тоглоомын талбайг шинэчилж байна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

НӨГӨӨ ФУРГОНЫ “ЖАДАМБА АХ”
HUMANZ
ТАНИЛЦ | Гал морин жилийн СУУДЛЫН ЗАСАЛ ба ЗҮГ МӨР ГАРГАХ
Цаг үе
GenZ АЖИГЛАГЧ | Үндсэн хуулиар олгосон эрхээ эдэлсний төлөө шоолуулж, доромжлуулах болсны цаад шалтгаан 
ОЦА
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүүхдийн сонсголыг хамгаалах уриалга гаргав
Цаг үе
Selena Gomez нөхрийнхөө хөлийг үнссэн бичлэг цахим орчинд анхаарал татав
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?