HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

БНСУ-ын Дуньян их сургуульд “ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР”-өөр суралцах оюутнуудыг хүлээн авч уулзав

|
HumanZ
| 2025 оны 09 сарын 10

2025-2026 оны хичээлийн жилд БНСУ-ын Төмөр замын Дуньян Их Сургуульд “ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР”-өөр суралцах оюутнуудыг Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд өнөөдөр (2025.09.10) хүлээн авч уулзлаа.

Энэхүү тэтгэлэгт хөтөлбөр нь Зам, тээврийн яам болон БНСУ-ын Дуньян их сургууль хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд Монгол Улсын төмөр замын салбарын хүний нөөцийг бэлдэх, хоёр улсын төмөр замын технологийг боловсронгуй болгох зорилготой юм.

Тус санамж бичгийн хүрээнд 2025-2026 оны хичээлийн жилд “Дуньян их сургууль”-ийн бакалаврын сургалтад анхны 20 оюутныг сонгон шалгаруулж, суралцуулахаар болжээ.

Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд дээрх 20 оюутныг хүлээн авч уулзах үеэрээ сурлагын өндөр амжилт хүсэхийн зэрэгцээ зам, тээврийн салбар тэр дундаа төмөр замын мэргэжлийн онцлогийг тайлбарлан, сурах орчин, хичээлийн бусад цагаар өөрийгөө хөгжүүлэх боломж зэрэг сэдвээр нээлттэй ярилцав. Уулзалтын төгсгөлд амжилттай суралцаж төгсөөд эзэмшсэн мэргэжлээрээ эх орноо хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулахыг захиж, амжилт хүслээ.

Тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд сургалтын төлбөрийг дараах байдлаар хөнгөлөхөөр болжээ.

1 дүгээр дамжааны сургалтын төлбөр 7.600.000-30%=5.320.000 вон

2 дугаар дамжааны сургалтын төлбөр 7.600.000-40%=4.560.000 вон

3 дугаар дамжааны сургалтын төлбөр 7.600.000-40%=4.560.000 вон

4 дүгээр дамжааны сургалтын төлбөр 7.600.000-40%=4.560.000 вон

Үүнээс суралцах хугацаанд амжилт гаргаж, голч дүнгийн оноогоор тэргүүлсэн тохиолдолд дахин хөнгөлөлт эдлэх боломжтой аж.

СУРВАЛЖИЛГА: “Намрын ногоон өдрүүд-2024” үзэсгэлэн худалдаа үргэлжилж байна
Өмнөд Солонгост сургуулийн анги танхимд гар утас ашиглахыг хориглоно
Реппер Эминем “Houdini” нэртэй шинэ дуугаа цацлаа
Богд хааны ордон музейн үйл ажиллагаатай танилцлаа
Айл өрх, ААН-ийн яндангаас гарах утааг дрон ашиглан хянах туршилт хийж байна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?